Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингэлтэй дүүргийн иргэн 106 настан Б.Ундаа гуай: Буянтай сайхан хүүхдүүддээ их баярлалаа

2018-3-08
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, тэдний эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр дэлхийн ихэнх орны эмэгтэйчүүдийн адил Монголын мянга түмэн сайхан ээжүүд, энэрэлт сайхан бүсгүйчүүд, үзэсгэлэнд охидууд маань баяраа тэмдэглэж хөөр баяртай өнгөрүүлж байгаа. Тэгвэл мөн л энэ өдөр Японы мэргэжлийн сүмод Монголын бөхчүүдийн анхдагч болж анх удаа дээд зиндаанд дэвшин барилдаж комүсүби цол хүртэл ахиж явсан Д.Кёкүшюзан Батбаярын 46 насны ойн баярын өдөр юм. Тэрээр 1973 оны энэ өдөр Ховд аймгийн төв Ховд хотод мэндэлсэн хүчтэн билээ. Өнөөдөр тэрээр Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллахын зэрэгцээ "Кёкүшюзан хөгжил сан"-аараа дамжуулан Монголын нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арван ажлуудыг санаачилж, бодит ажил болгон хийж хэрэгжүүлсээр яваа нэгэн билээ. Тухайлбал жил бүрийн сарын шинийн битүүний өдрөөр цагаан сарын барилдаанд амжилттай барилдсан ахмад бөхчүүддээ өргөө цагаан гэр бэлэглэж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд энэхүү хүндтэй шагналын эзнээр Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын начин, МУГЖ С.Эрхэмбаяр тодорч, сангийн тэргүүн Д.Кёкүшюзан Батбаяр таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулсан өгсөн юм.

Үүний зэрэгцээ “Кёкүшюзан хөгжил сан"-гаас Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн энэ өдөр улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эгэл жирийн ээжүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Энэ жилийн тухайд нийслэлийн есөн дүүргийн 90-106 настай есөн бахархалт ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардууллаа.

Нийслэлийн есөн дүүргийн есөн бахархалт ээжид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ дөнгөж саяхан төрийн ордын зүүн талд орших “Пума Империал” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болсон юм. Энэ хүндэтгэлийн арга хэмжээний хүндтэй зочдоор Налайх дүүргийн иргэн 90 настай Х.Цэрэннадмид, Хан-Уул дүүргийн иргэн 96 настай С.Бүжин, Чингэлтэй дүүргийн иргэн 106 настай Б.Ундаа, Сүхбаатар дүүргийн иргэн 95 настай Д.Бадамжав, Багахангай дүүргийн иргэн 90 настай Д.Аюуш, Багануур дүүргийн иргэн 100 настай С.Цэндээ, Баянгол дүүргийн иргэн 95 настай  Ц.Рэгзэдмаа, Баянзүрх дүүргийн иргэн 93 настай Ч.Бужаа, Сонгинохайрхан дүүргийн  иргэн 97 настай Б.Нордов нар уригдан оролцож МУГЖ С.Эрхэмбаярын дуулсан Монгол ардын уртын дууны ая эгшигэнд уярч, дэлгэр сайхан яриа өрнүүлж, сэтгэлийн цэнгэл эдэлцгээсэн юм.

Энэ хүндэтгэлийн арга хэмжээний завсарлагаанаар төрсөн өдрөө тэмдэглэж, 100 давсан буянтай буурлуудад хүндэтгэл үзүүлж байгаа МУГТ П.Кёкүшюзан Батбаяр, түүний гэргий МУГЖ Т.Баясгалан болон Чингэлтэй дүүргийн иргэн, 106 настай азай буурал Б.Ундаа нараас сэтгэгдлийг нь сонсож яриа өрнүүлснээ уншигч  танд хүргэж байна.

 

Д.Кёкүшюзан Батбаяр: Төрсөн өдрөөрөө буянтай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

-Өөрийн тань хувьд төрсөн өдрөөрөө буюу Эмэгтэйчүүдийн баяраар настан буурлуудад хүндэтгэл үзүүлдэг энэ сайхан уламжлал хэд дэх жилдээ зохион байгуулж байна?  

-За байз тоог нь яг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн энэ сайхан Монголын ард түмнийхээ хишиг буяныг хүртэж, хайр энхрийллийг нь мэдэрч явдгийн хувьд буянтай буурлууд, 100 давсан энэ сайхан ээжүүд, эмээ нартайгаа энэ өдрийг баяр жаргалтай өнгөрүүлэх үнэхээр сайхан байдаг юм. Энэ сайхан буурлуудаа баярлуулж, сургааль үгийг нь сонсож, буянтай сайхан ерөөлийг нь сонсох шиг тэнгэрлэг сайхан зүйл энэ хорвоод өөр бий гэжүү. Өнөөдөр энд 100 гарсан настай буурлууд ирсэн болохоор “100 насыг наслаарай Зургаадай таяг тулаарай” гэдэг ерөөл багадаж байгаа юм. Энэ сайхан буянтангуудад зориулж миний хань Т.Баясгалан “Ерөөл багадах үе ирдэг юм байна. 100 гарсан эдгээр настангуудад 200 насыг наслаарай. Мөнхийн ус хүртсэн шиг мөнхөд амьдраарай. Бурхан та бүгдэд маш их хайртайгаа үр удам болон бид бүхэнд харууллаа” хэмээн сэтгэлийнхээ үгийг хэллээ. Үнэхээр харахад л хайр хүрмээр, өхөөрдөм хөөрхөн эмээ нар цугларсанд би болон миний хань үнэхээр сэтгэл дүүрэн, аз жаргалтай байна.

-Сая та өөрийн эхнэр МУГЖ Т.Баясгаланд “Ханьдаа” хэмээх өөрт нь зориулсан 1000 орчим шүлэгтэй номоо Сарнай цэцгийн хамт бэлэглэлээ. 1000 Сарнай барьснаас 1000 шүлэгтэй ном бэлэглэхэд арай өөр мэдрэмж төрж байна уу?

 -Тэгэлгүй яах вэ. Шал өөр, амьд мэдрэмж төрдөг юм байна. Хайртай гэргийгээ баярлуулсандаа би өөрөө ч их сэтгэл хөдөлж, бас баярлачихлаа. Эрчүүд минь жилийн ганц ч гэсэн энэ өдрийг жинхэнэ утгаар нь хайртай гэргий, хөөрхөн охидууддаа чин сэтгэлээсээ зориулж байгаарай. Уг нь манай Монгол эрчүүд дэлхийн аль улсын эрчүүдээс ухаанаараа давж л гарна уу гэхээс  огтхон ч дутахгүй хийморьтой, золбоотой хүмүүс юм шүү дээ. Хань ижлээ баярлуулж, чин сэтгэлийн бэлгээ барьж байгаарай эрчүүд минь. Ингээд энэ сайхан өдрийн баярын мэндийг Монголынхоо бүх сайхан эмээ, ээж нар, үзэсгэлэн гоо бүсгүйчүүд, хөөрхөн сайхан охидууддаа хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

МУГЖ Т.Баясгалан: Ерөөл багадмаар сайхан буурлууд цуглалаа

-Сая та хоёр Монголчуудын дуулах дуртай “Мөнхийн ус” хэмээх ээжийн тухай сайхан дууг энд цугласан 100 настай буурлууддаа зориулан дуулсан. Бас “Мөнхийн рашаан хүртсэн шиг мөнхөд амьдарцгаагаарай” хэмээн ерөөл хэллээ. Ер нь энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд “Мөнхийн ус, мөнхийн рашаан” гэдэг үг нэлээн хэрэглэгдэж байна аа даа?

-Нээрээ тийм байна. Эдгээр буянтнуудад хамгийн тохирох үг, ерөөл нь “Мөнхийн рашаан, мөнхийн ус” юм байна. Хөөрхийс хорвоогийн жамаар сонсгол нь жаахан муудацгаасан ч ёстой хөөрхөн, хайр хүрмээр буурлууд байна. Хоорондоо хөгжилтэй юм яриад, 100 гаруй настай мөртлөө Монгол ардын уртын дуугаа дуулж байгааг нь харахад ямар сайхан юм бэ. Нэг буурал маань бид хоёрт зориулан “Баясгалан, Батбаяр хоёр маань тамирчин, дуучин юм чинь хийморь золбоотой байж 100 насыг наслаарай, эмээгийнхээ насыг аваарай” хэмээн ерөөхөд өөрийн эрхгүй нүдийг маань нулимс бүрхээд ирж байсан. Ийм сайхан буянтай буурлуудаа нэг өдөр ч гэсэн баярлуулж, Монгол ардын уртын дууны ухаарал хайрласан аялгуунд бүүвэйлүүлж суух үнэхээр сайхан байлаа. Энэ бүхнийг зохион байгуулсан ханьдаа маш их баярлаж байна.

-Та сая өөрийн хийсэн гарын буузаар настан буурлуудаа дайллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд зориулан бэлдсэн үү?

-Тэгсэн. Өөрөө амтлаад, чимхээд яг л өөрөө хийсэн бууз. Эмээ нар минь ч их хөөрхөн амтархан идэж байгааг хараад их баярласан. Хүн өндөр насыг наслахаар эргээд хүүхэд шиг болдог гэдэг их үнэн үг юм байна гэж бодож суулаа. Энэ сайхан буурлуудаа газар гишгүүлэхгүй шахам, үүрч дүүрээд аваад ирсэн үр хүүхэд, ач зээ нарт нь ч мөн их баярлалаа. Мэдээж ийм буянтнуудыг цуглуулан баярлуулсан энэ зочид буудалд ч буян хишиг нь ирэх байх. Тэгээд энэ өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд амралтынхаа цагаас хасан байж хүрэлцэн ирж ард олондоо толилуулж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд, хөөрхөн охид бүсгүйчүүддээ маш их баярлалаа. Та нар минь бүгдээрээ сайхан баярлаарай.

 

Чингэлтэй дүүргийн иргэн 106 настан Б.Ундаа гуай: Буянтай сайхан хүүхдүүддээ их баярлалаа

-Энд цугласан 9 буянтнаас та хамгийн өндөр настай нь байлаа. Та эхнээс нь л залбирч мөргөсөөр суугаад дуусгалаа. Ядрав уу?

-Эмээ нь ядраагүй ээ. Харин ч сайхан уртын дуу сонсож, зарим үгийг нь сонсоогүй ч энэ хоёр буянтай хүүхдийнхээ яриаг сонсох гэж их л хичээж суулаа. Энэ сайхан баярт зориуд урьж оролцуулсан буянтай хүүхдүүддээ их баярлалаа, буян нь дэлгэрч яваг ээ.

-Та үр ач, зээ, зээнцэр мэдээж их олонтой болсон байх. Ёстой л “Үрээ танихгүй өнөр” гэдэг үг танд зохих болов уу?

-Өө үр хүүхэд, ач зээ нар минь олон болсоон. Эмээ нь заримыг нь танихгүй андуурах гээд байдаг юм. Сайхан насыг насаллаа. Их баярлаж байна аа эмээ нь. Хүүхдүүд минь эмээгийнхээ насыг аваарай.

Ийнхүү МУГТ П.Кёкүшюзан Батбаяр, түүний гэргий МУГЖ Т.Баясгалан нарын зохион байгуулсан нийслэлийн 9 дүүргийн өндөр настай буурлуудад хүндэтгэл үзүүлэх ёслол дуу хууртай, сайхан яриа өрнөсөн халуун дулаан уур амьсгалд болж өндөрлөлөө. Буянтай буурал эмээ нар, хайртай ээжүүд, энхрий ялдам бүсгүйчүүд, үзсэглэн гоо охидууд минь сайхан баярлацгаарай.

Д.Энхтүвшин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (185.39.141.16)
    ter jaaz taraahaa boliochee . zavaarsiim . bee
    2018 оны 03 сарын 11 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ondor nastan eej, emee nartaa eryyl enhiig hysie
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    22 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 33 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 51 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 48 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 58 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    3 цаг 3 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 34 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 37 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 54 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 29 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 53 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 34 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 54 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 59 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 38 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 46 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 17 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК