Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүлийн “Эсэргүйцэл”-ийн жагсаал...

2018-3-09
0
ЖИРГЭХ

Өнөөдрөөс 28 жилийн өмнөх  энэ өдөр буюу 1990 оны гуравдугаар сарын 7-ноос  зарласан улстөрийн анхны өлсгөлөнд МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишvvд болох Б.Батбилэг, Э.Бат-Vvл, З.Эрдэнэбат, И.Жавхлант, Д.Дорлигжав, Б.Галсандаш, Д.Энхбаатар, Г.Бошигт, Д.Нинж, Б.Хишигбат нарын хvмvvс дээр дөрвөн хvн нэмж орсны дотор ганцхан бvсгvй байсан нь Ш.Нина байж. Тухайн үед ийм юм үзээгүй Монголчууд ихэд гайхширч, эмэгтэйчүүд, эхчүүд давамгайлан “Эмэгтэйчүүдийн баяр болж байхад өлсөж болохгүй. Үүнийгээ даруйхан зогсоо” хэмээн гуйх шаардах хослуулан байсныг тухайн үеийн МАХН-ын Төв хороо, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Батмөнх анхааралдаа авч “Ардчилсан залуучуудын өмнөөс ямар ч үед хүч хэрэглэж болохгүй. Эд бол бидний үр хүүхэд” хэмээн Монгол эцэг хүний уужуу ухаан гаргаж МАХН-ын Төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гарсанаар 1990 оны Ардчилсан хувьсгал ялалтад хүрч байв. Тэгвэл анхны улстөрийн өлсгөлөн ялалтад хүрснээс яг 28 жилийн дараах энэ өдөр Э.Бат-Үүл Гэр хорооллын иргэдийг удирдан Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдрийн МАН-ын эрх баригчид, Улаанбаатар хотын удирдлагуудыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Гэхдээ энэхүү цуглааны төв индрийн уриалга бичгийг “Эсэргүйцэж байна” хэмээн алдаатай бичээд тавьчихсан байх юм. Тэгээд л өнөөдрийн Их дээд сургууль төгссөн эрхмүүд ямархуу мэдлэг боловсролтой нөхөд байдаг вэ гэдгийг дамшиглах үүднээс энэхүү бичвэр, ярилцлагаа тэрхүү алдаатай үгээр гарчиглалаа.

Э.Бат-Үүл: Өнөөдрийн удирдлагууд Гэр хорооллын иргэдийн газрыг шууд дээрэмдээд эхэлсэн

-Та 28 жилийн өмнө улстөрийн өлсгөлөнгөө ялалтад хүргэж байсан талбай дээрээ өнөөдөр эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Гол зорилго нь юу вэ?

-Су. Батболд тэргүүтэй өнөөдрийн Улаанбаатар хотын удирдлага, эрх баригчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж, гэр хорооллын хөгжилд чөдөр тушаа болж байгааг эсэргүүцэж гэр хорооллын иргэдтэйгээ энэхүү эсэргүүцлийн жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа юм.  Өнөөдрийн удирдлагууд  ямар их аархуу, ямар хариуцлагагүй, яасан их дураараа загнаж байгааг манай иргэд өдрөөс өдөрт харж, мэдэрч байна. Яагаад эд нар ингэж аархаж, баярхаад байна вэ. Эд нар ер нь хэн болчихоод ингэж дураараа дургиад байгаа юм. Эд нар ялангуяа Гэр хорооллын ард иргэдийн эрх ашгийг огт тоож үзэхээ больсон. Энд бас манай иргэдийн ч буруу их бий. Учир нь манай иргэд дэндүү сул дорой, ноомой, ямар ч тэмцэлгүй болчихсон. Тийм болохоор Су.Батболд тэргүүтэй МАН-ынхан Гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хумсын чинээ тоохгүй, үнэхээр дураараа дургиж байна. Сүүлийн ганцхан жишээг хэлэхэд бензиний үнэ нэмэхгүй гэж хуурч хуурч байгаад нэг л өдөр нэмээд хаячихсан. Гэтэл ард иргэд маань цахим ертөнц дотор л бухимдаад, хэрүүл хийгээд байдаг.

Өнөөдрийн Улаанбаатарын удирдлагууд Гэр хорооллын иргэдийн газрыг маш хямдхан дээрэмдэж аваад газар дээр нь гадныхантай нийлж орон сууцны хорооллууд бариад эргүүлэн өндөр үнээр зарж маш их хөрөнгө мөнгө босгох гэж улайрч байна. Ард иргэд маань тэр их бухимдал, уур уцаараа энэ талбай дээр л гаргахгүй бол хэзээ мөдгүй энэ дээр байгаа нөхдүүд та нарыг юу ч үгүй болгохоор улайраад эхэлсэн шүү. Харамсалтай нь ард иргэд маань дэндүү хувиа хичээсэн, ямар ч идэвхигүй, сул дорой байгаад байна. Энэнээс болоод өнөөдөр МАН-ынхан дураараа авирлаад дуусч байна. Үүний тод жишээ нь 2012-2016 онд бид Гэр хорооллын хашааны газрыг үнэ цэнтэй болгох цогц үйл ажиллагаа явуулсныг эд нар өнөөдөр юу ч үгүй замхруулаад хаячихсан.

Одоо бол Гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлэх цогц үйл ажиллагаа маш эрчимтэй явж байгаа. Манай ард иргэд энэ улаан цайм дээрэмд хий дэмий л бухимдаж, цахим ертөнцөөр шуугиад байна. Одоо тэмцэх цаг болсон шүү.

-Гэр хорооллын хашааны газрыг ард иргэд эзэмших хамгийн зөв гарц нь таныхаар юу вэ?

-Би хамгийн анхнаас нь л хэлж байсан. Гэр хорооллын хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тогтвортой үнэлгээтэй болгож банкны зээлэнд хамруулах ёстой. Тэгээд тэр газар дээрээ амьдарч байгаа иргэдэд дэд бүтцийг нь шийдэж өгөөд тэд газар дээрээ хаус хорооллууд барьж амьдрах нь хамгийн зөв гарц юм. Ер нь өндөр хөгжилтэй орнууд эхлээд дэд бүтцийг нь шийдэж өгөөд тэгээд тэр газарт нь хаус хорооллууд байгуулах замаар энэ ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Ер нь гэр хорооллын газрыг барилгажуулж, эрх баригчид маш их ашиг олох гэсэн далд луйвар Газрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2002 оноос эхэлсэн юм. Тэр үед хашааны газрыг улаан цайм дээрэмдэж, газарт оруулаад хөөх гэж байсан юм шүү. Тухайн үед энэ талбай дээр Төв, Сэлэнгэ аймгийн тариаланчид эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийж байж тэрхүү дээрэм, луйврын үйл ажиллагааг таслан зогсоож байсан түүхтэй. Гэтэл тэрхүү муухай санаагаа эрх баригчид өнөөдрийг хүртэл тавихгүй, болж л өгвөл хэрэгжүүлэхээр улайрсаар байна. Өнөөдөр ийм л дээрэм, луйвар хэзээ мөдгүй хэрэгжих гэж, эрх баригчид тун ч яарч сандарч байна. Бидний зүгээс Гэр хорооллын дэд бүтцийн санхүүжилтэд шаардагдах 40 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгахыг шаардаж байгаа. Түүнээс гадна 8-9 зүйлтэй эсэргүүцлийн шаардах бичгийг хотын дарга Су. Батболдод гардуулж өгөхөөр болоод байна.

-Эсэргүүцлийн Өргөх бичигт ямар ямар шаардлага орсон бол?

-Энэ эсэргүүцлийн өргөх бичигт өнөөдөр Гэр хорооллын ард иргэдэд тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг голлон тусгасан байгаа. “Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн н.Батсүх энэ эсэргүүцлийн өргөх бичгийг танилцуулна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 216 мянга гаруй гэр хорооллын айл өрх байгаа. Харамсалтай нь Гэр хороололд амжилттай хэрэгжүүлж байсан хөгжлийн үйл ажиллагааг Су.Батболд нар гарч ирээд тас цохиод зогсоосон. Шаардлагын нэгдүгээрт НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Орон сууцны барилгын санхүүжилтийг  зарцуулах журмыг хэрэгжүүлэх. Шаардлагын хоёрт НИТХ-ын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хасагдсан 40 тэрбум төгрөгийг улсын төсөвт эргүүлэн суулгах. Шаардлагын гуравт  2017 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн Засаг даргын захирамжаар батлагдсан Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг хүчингүй болгох. Шаардлагын дөрөвт Гэр хорооллын иргэд газраа барьцаалан хөрөнгө босгох санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 252 дугаар тогтоолоор батлагдсан “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх. Шаардлагын тавд  Хотын захиргааг Нүхтэд шилжүүлэхээр бэлдэж байгаа шийдвэрийг цуцлах, хийгдэж байгаа ажлын зураг төсөл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Гэр хороололд зарцуулах. Хотын захиргааны шинэ цогцолборыг Ханын материалд шилжүүлэхтэй холбогдон гарсан захирамжуудыг үргэлжлүүлэх. Шаардлагын зургаад НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журмын дагуу үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлэх. Шаардлагын долоод НИТХ-ын 2014 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 460 дугаар тогтоолд заасаг бүлэг болох “Нарлаг Буйнт-Ухаа”, “Газрын эзэн Баянзүрх” зэрэг иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэх. Шаардлагын наймд Гэр хорооллын хашааны газрын нэг метр квадратыг 60 мянган төгрөгөөр үнэлэн худалдан авч, гадны хөнгөлөлттэй зээлээр Орон сууцны хороолол бариад газрын эзэн иргэдэд өндөр үнээр дамлан зарж бизнес хийдэг, 2011 оны схемээ одоогийн удирдлагууд сэргээж байна. Энэ луйвраа зогсоохыг шаардаж байна. Бидний шаардлагын хариуг хууль тогтоомжид зүйлчлэгдсэн “Гэр хороолол хөдөлгөөн”-д албан ёсоор өгөхийг шаардаж байгаа юм.

-Ярилцлагын сэдэвээ ялимгүй өөрчилье. Саяхан таныг болон Баабар, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал зэрэг улстөрчдийг АН-аас хөөсөн гэсэн яриа явж эхэлсэн. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Энэ цахимаар ийм шуугиан яваад байгаа. Харин надад намын зүгээс ямар нэгэн чиглэл шийдвэр дуулгаагүй. Зүгээр ер нь бол ротацид оруулах тухай асуудал ярьж байна гэсэн. Ротацид оруулах нь ч дүрэм журмынхаа дагуу л явах ёстой юм. Надад мэдэгдсэн зүйл байхгүй учир би одоогоор хэлэх зүйл алга.

-Хэрвээ таныг үнэхээр АН-аас хөөвөл яах вэ?   

-Хэрвээ үнэхээр тийм зүйл болвол их харамсалтай явдал болно. Ер нь яг үнэнийг хэлэхэд АН дотроо хагарах цаг биш. АН харин ч нэгдэж нийлээд цааш явах цаг шүү дээ. Нэг хэсгээ зайлуулаад , аль нэг фракц нь өөрийнхөө ноёрхлыг тогтооно гэсэн бодлого явуулбал үнэхээр аюултайгаас гадна тун болчимгүй зүйл болно.

-Хэрвээ АН-ын удирдлагууд хүч түрээд ийм зүйл хийвэл та ардчиллыг дэмжигчдэд юу хэлж уриалах вэ?

-Энэ тун төвөгтэй асуулт байна. Хэрвээ ийм зүйл болвол дэмжигчиддээ яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ямарч байсан АН хагарах цаг биш шүү гэдгийг л хэлнэ. Гэхдээ хэн нэг нь хагарал хүсээд байвал яг юу хийхээ одоогоор би ч гэсэн хэлж мэдэхгүй л байна.

-Өнөөдрийн АН-ын удирдлагууд хуучин партизануудаа шахаж гаргаад шинэ залуучуудаар хүчээ сэлбэх бодлого барьж байгаа юм шиг. Үүнийг та юу гэж харж байна?

-Энэ бол маш муйхар, аюултай бодлого. Би өнгөрсөн намар ярьж л байсан. АН дотор дарангуйлал тогтоох гэж оролдох л юм бол энэ намыг сүйдлэж орхино. Яагаад гэвэл АН оршин тогтнох үндэс нь өөрийнх нь дотоод ардчилал юм шүү дээ. Харин дарангуйлал тогтоох гэж, АН-ын шинэ дарга өөрийнхөө шууд ганц хүний удирдлага тогтоох гэж, эсвэл хэсэг бүлэг, нэг фракцийн дарангуйлал тогтоох гэж оролдвол АН бут үсэрнэ.

-АН-аас хөөгдсөн хүмүүс шинээр нам байгуулахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдэгдсэн зүйл бий юу?

-Хүмүүс ямар арга хэмжээ авч, хариу үйлдэл үзүүлэхийг одоогоор би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л үнэхээр аюултай байдал руу дөтлөөд байгааг мэдэрч байна.

-Таны хувьд АН-аас хөөгдсөн гээд байгаа тэр хүмүүстэй холбоо тогтоож, уулзаж үзсэн үү?

-Би яг үнэндээ сүүлийн үед "Гэр хорооллын иргэдийн III чуулган"-даа бэлдээд тун завгүй яваа. Ер нь Гэр хорооллын асуудал л сүүлийн үед намайг үнэхээр зовоож байна. Яагаад гэвэл өнөөдрийн хамгийн эмзэг асуудал бол Гэр хорооллын асуудал байгаа юм.

-“Гэр хороолол хөдөлгөөн”-ийнхөн нам байгуулах гэж байгаа гэх юм?

-Тэр талаар сонсож л байгаа. Жишээ нь одоо н.Батсүх тэргүүтэй залуучуудын зүгээс анхаарч үзэхээс өөр аргагүй баримт, жишээ яриад байгаа юм. Миний хувьд “Энд нам бус хүчтэй хөдөлгөөн хэрэгтэй” гээд байгаа. Харин н.Батсүх тэргүүтэй залуучууд маань “Улстөрчид, улстөрийн намууд УИХ-ын сонгууль болгоноор Гэр хорооллын иргэдийг хуурч, сайхан амлаж саналыг нь худалдаж аваад УИХ-д суудаг. Үндсэндээ бид тэдэнд 28 жил үйлчиллээ. Одоо өөрсдөө нам байгуулж, Засгийн эрхийг аваад асуудлаа УИХ-д ярьдаг болъё” гэж байгаа нь нэг талаар зөв гэдгийг сүүлийн үед ойлгож эхлээд байна. Би үнэндээ тэдний яриад байгаа энэ шаардлага, гаргалгааг эсэргүүцэх үггүй болчихоод байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотын Гэр хорооллын 216 мянган өрх гэр бүл гэдэг бол улстөрийн нам болоод гарвал шууд л Монгол Улсын Засгийн эрхийг авах маш том хүч гэдгийг өнөөдрийн эрх баригчид ойлгохгүй одоохондоо их баярхуу, аархуу байгаа. Гэхдээ тэд удахгүй Гэр хорооллынхонд ялагдана, бууж өгнө гэдгийг л би мэдэж байна.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (182.160.36.133)
    батүүл шургаа хийгээд турхираад хэн ч энэ өвгөнийг тоохоо больж дээ.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • zochin (185.39.141.16)
    65 hulgaichaa zailuulaad daraa ni saihan amidral yri
    2018 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.26.155)
    bat uul shurgasan shurgaagui geriin horoololinhon tevcheer ni baragdaj ehelj bgaashdee MAN-n ued yu ch goridood hereggui Goridsoni chini garz Harin 2020-n ond AN-g yalalt baiguulahaar buh zuil saihan bolno gedegt itgej yav Udahgui magnai chini teniih bolno MAN-n yed amaaraa shoroo unheh ni holgui bgaa bizdee
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.34.155)
    АН намын хийсэн юм гэдэг нь өрөнд оруулсан гаднаас авсан зээл бондны мөнгөө өөрсдөө хуваагаад авчихсан.
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.34.155)
    Хэрвээ Батүүл Лалар хотын дарга байгаад МАН-ы хэн нэгэн ингэж жагсаал хийсэн бол энэ гэр хорооллын маанагуудыг турхирлаа гэж чарлаж орилон шоронд хий барь хорь гэж дүвчигнэх байсан. Гэтэл одоо энэ лалар хотын даргын суудалд сүнс нь хоргодож мөнгөөр хэдэн өвгөчүүлийг өдөөн турхирч жагс алалц гээд шөнийн буг царайлаад сэгсийгээд зогсож байх юм.
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • ЭРГҮҮ ЛАЛАР ҮХЭЭЧ (182.160.34.155)
    Хэрвээ Батүүл Лалар хотын дарга байгаад МАН-ы хэн нэгэн ингэж жагсаал хийсэн бол энэ гэр хорооллын маанагуудыг турхирлаа чарлаж орилон шоронд хий барь хорь гэж дүвчигнэх байсан. Гэтэл одоо энэ лалар хотын даргын суудалд сүнс нь хоргодож мөнгөөр хэдэн өвгөчүүлийг өдөөн турхирч жагс алалц гээд шөнийн буг царайлаад сэгсийгээд зогсож байх юм.
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • зосин (66.181.161.76)
    энэ ман намыг зайлуулахгүй бол АН намын хийсэн юм.мөнгийг дуусгаад буудаг түрүүчийнхээ давтаад л бууна.ман гзайлуулах чадалтай хүн бнуу
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.185.210)
    ED NAR UHEJ L UGUI BOLOH YM BNA
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
  • Батаа (203.91.115.44)
    Гэр хорооллын намын дараа увс аймгын нам, бөхчүүдийн нам, приус жолоодогчдын нам гэж байгуулагдах уу. Бат-үүл ээ. Та улс төрийн нам гэж юу болохыг мэдэх үү.
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.37.241)
    батүүлээ чи ялагдсан хол очиж хуц. батболд чиний баасыг арилгаж байна
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Зөнөг согтуу хоёр хослохоороо ийм болчихдог юм байх даа. Ямар сонин сонин ойлгогдохгүй юм яриад байдаг болчихвоо. Энэ үлгэрч өвгөн чинь
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
    • WAA ZOLIG GEJ
      BALAIRAAD BAIHAAR SOLIOROOD IREH YUM SOLIOROOD BAIHAAR BALAIRAAD IREH YUM
      2018 оны 03 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 30 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 49 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 21 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 45 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 56 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    3 цаг 0 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 31 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 35 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 51 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 26 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 51 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 31 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 51 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 56 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 35 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 43 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 14 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК