Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өчигдөр, өнөөдрийн улстөрчдийн хөгжилтэйхэн фото баримтууд...

2018-3-09
0
ЖИРГЭХ

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хоёр “Зугаацахаар мордсон” нь

Н.Алтанхуяг дарга уг нь биерхүү, царайлаг эхнэртэйг Монголчууд андахгүй. Гэтэл нэг л өдөр мань эрийн толгой эргэж танхимынхаа царайлаг, бас ч гэж нуруулаг сайд Ц.Оюунгэрэлийг Нансалмаа болгож аваад галгиулж гарсан гэж байгаа. Харин тэдний зугаатай аялал хаа хүрч, хэрхэн өндөрлөсөн нь өнөөдрийг хүртэл оньсого болж үлдсэн гэдэг.

 

 

УИХ-ын гишүүн асан Д.Арвин

Шаварчин, будагчин, цэвэрлэгч боллоо гээд би шалчийтлаа бууж өгч МАН-ынхныг давруулахгүй. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл мэтийнхэн  онцолж миний барьсан “Амгалан-3” төрөхийн нээлтэд даналзахыг зөвшөөрөхгүй. Хана таазыг гялалзтал угаана би, хатдын сүнстэй ч хүссэн цагтаа уулзана би. Харин өнөөдөр АТГ гэж ядаргаа дуудаад суулгахгүй байгаа нь л нэг жаахан тиймэрхүү.

 

 

Улаанбаатар хотын захираг асан Э.Бат-Үүл

Амарч, ажиллаж сураагүй муусайн юмнууд “Бат-Үүл төсвийн мөнгөөр тансаглаж байж” энэ тэр гэж л байна лээ. Яадгийн би тансаглана, яаж амрахаа Амарбаясгалан мэтийн бацаануудаар заалгаж яваагүй. Тэгж ярьвал ямар мөнгөтэй, ямар царай зүстэй хотыг яаж хөгжүүлж, хэрхэн баяжуулсаныг та нар энэ насандаа ч ухаарахгүй, мэдэв үү. Одоо би Гэр хорооллынхноо толгойлоод III дахь хувьсгалаа хийнэ дээ, яадгийн.

 

 

Д.Кёкүшюзан  Батбаярын баярхал

Японы мэргэжлийн сүмод Монголчуудын замыг анхлан гаргасан МУГТ Д.Батбаяр гараас нь хөтлөсөөр сүмод оруулсан их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал дүүгийнхээ бэлэглэсэн Индонезийн улаан шүрэн хөөргөөр гангардаг нэгэн билээ. Түүнийгээ ч амь шигээ хайрладаг гэдэг. Ямар сайндаа Цагаан сараар төрийн ордонд золголт хийж явахдаа хөөргийг нь сонирхсон сурвалжлагч бүсгүйд “Хүүе алдаж хагалав. Насаараа төлж дийлэхгүй шүү” хэмээж бүсгүйг дуу алдтал нь айлгасан гэдэг. Юмтай хүн гэдэг мөн ч...

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Намайг та нэг “авсаархан” амьтан л гүйгээд байдаг гэж бодож байна уу. Би чинь тэгвэл “биеэр жижиг ч, бэлчээр том”-той амьтан шүү. Чуулганы танхимд цэц булаалдсан ч буланд шахуулахгүй, биеийн тамирын зааланд жүдо барилдсан ч дээр чинь л унана гэж мэдээрэй. Ялангуяа Х.Тэмүүжин чи анхаарч явахад гэмгүй шүү.

 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хэдэн мал минь буянтай сайхан өсч байна аа. Хүмүүс ямаа, тэмээг хүйтэн хошуутай мал энэ тэр гэж л байдаг юм. Миний хувьд хүйтэн байна уу, халуун байна уу мал л бол мал. Нээрээ ингэхэд ботгоны хошуу хүйтэн юмуу, халуун байдаг юмуу гэдгийг хошуугаа нааж үзээд мэдчихье байз.

 

 

МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт, НББСШУ-ны байнгын хороон дарга асан Д.Батцогт

Баз хүргэн гэдэг чинь ер нь баараггүй нэг санаатай байхгүй бол болдоггүй юм байна. Мань хоёр чинь яах вэ, чуулгантай үед чанга дуугаралцаж, муухай харалцавч цаагуураа бол нэгнээ үгүйлээд сүйд болдог юм. Ямар сайндаа л хадам ээжийгээ ордонд оруулж, аньсага сормуус нулимастай зогсоцгоож байх вэ дээ, та минь.

 

 

ХХАА-н сайд асан Р.Бурмаа

Хөөх энэ чинь ёстой аятайхан цэвэрхэн тос байна шүү дээ. Та нар яг өөрсдөө хийсэн нь үнэн юмуу. Оросоос оруулаад ирсэн юм биш биз. Би нэг жаахан улаан буудай оруулаад ирсэн чинь ёстой барьж идэх гэж байсан шүү дээ. Хүүе та нар өөрсдөө хийсэн юм бол сайддаа ганц хоёрыг бэлэглэнэ биз дээ.

 

 

Хууль зүйн байнгын хороон дарга асан Д.Ганбат

Аа бидон тараадаг Ганбат, Эрдэнэтэй зиндаархсан Ганбат энэ тэр гээд олон л зүйл шуугицгааж байсан. Одоо яая гэхэв дээ. УИХ-д гарч ирэх гэж яаж махаа идлээ. Жил хагасын өмнө 2016 оны сонгууль гэж нэг лай болсон. Эртхэн бидон ч болтугай тарааж байгаад хэдэн өвгөд, хөгшдийг элсүүлээд авбал бас ч гэж учиртай даа гэж бодоод үнэхээр зүтгэсэнсэн. Даанч бараагүй дээ. За гайгүй ээ, юм нэгээр дуусдаггүй юм даа. Болгоно доо, болгоно. Би чинь бас ч гэж цэргийн алба хаасан жаатай эр шүү.

 

 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай

Хөвсгөл, Увсаар ганцаараа аялсан Герман хүүхнийг чацга царайлсан юмнууд үнэсэх гэж дайрч, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг санаархсан байгаа юм. Тийм доромжлол үзээгүй Герман бүсгүй тэр талаар нь дэлхий нийтэд мэдээлж зүгээр явсан маниусыг гутаав. Над шиг зоригтойхон барьж аваад үнэсэж чадахгүйгээс хойш чацга царайлаад цаашаа явж байхгүй дүүрчихсэн чацганууд вэ.

 

 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

За цаагуур чинь муусайн гуйлгачингууд юу гэж цуурч байна. “Даваасүрэн ямаагаа самнаад тэрбумтан болсон” гэцгээж байна уу. Тэгж л байг. Тэгж ярьвал ажил хийсэн хүн ам тостдог хорвоо шүү дээ хө. Ноднин хавар Хөвсгөлийн хэдэн сумдаар халтуур хийж ямаа самнасан юм яадгийн. Мөнгө чинь зүгээр сууж байхад хармаанд ороод ирдэггүй л байхгүй юу даа.

 

 

Зам тээврийн сайд асан М.Зоригт

Тийм ээ би этгээд хүн. Тэгэхдээ тэнэглэлийн туйл болж маяглахгүй. Яадгийм би зураг авах дуртай. Ер нь ингэхэд өвөл яагаад хулдаасан хаалгатай машин унаж болдоггүй юм. Хаана ч явсан аппараттайгаа, хааяа бас сайхан хүүхнүүдтэй ч. Тийм ээ, би паппарацчин  хүн. Харин энэ удаа л паппарацдуулчихаж.  

 

 

МТШХХГ-ын дарга асан Ц.Жадамбаа

Дээл, машинхаа өнгөөр ижилсэж гангарна би. Дээд төрийнхөө сүлдэнд залбирч мөнхөрнө би. Яадаг юм би цахим дарга, явсан суусан газартаа сельфи хийхээ ч мартахгүй. Яваандаа би М.Зоригт сайдыг ч дагуулахгүй гэдгээ нотолсон юм чинь. 

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр

Идээчин, угаачин ер юу юу гэнэ вэ. Над руу тун муухай дайрсан даа. Идэж уусан хүн иймхэн харвинтай байдаг юмуу. Та нар цаагуураа яваад үзээрэй. Жинхэнэ идэж уусан хүмүүс чинь нэг аймаар харвин сууж ирээд буцаад шалчийчихдаг юм билээ. Би тийм нөхдийг бол хуруу дараад тоолж чадна шүү.

 

 

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар

Аав, ээжийн хайртай хүү би, амраг ханийхаа түшигтэй нөмөр би. Аваргын цээжинд наалдаж үзэх юмсан гэж хүүхнүүд ярьдаг л юм гэсэн. Авааль эхнэр минь сонсчихоогүй байгаа даа, бүрхан минь. "Канадад юу хийж тэнэж яваа юм" гээд л байцгаана уу. Та нарын төлөө л өдөр шөнөгүй гүйж явна за.

 

 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Яах вэ намайг “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” ч гэнэ үү, цэнхэр дэлгэцийн сувд ч гэнэ үү эрхэм та минь тааллаараа л бол. Эргэлзээгүй нэг зүйлийг хэлэхэд цэцгэнд төөрсөн минь ч үнэн, цэнхэр дэлгэцийн сувд байтугай эзэн нь юм шүү харин. Одоо бол би төрийн түшээ, түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогссон сайд хүн шүү, аятайхан л харьцаарай.

 

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав

Тээр харахгүй юу. Ийм олон оймс хийцэн. “Чингис”, “Самурай” бондоос маньд арай илүү хэдэн зоос өгчихсөн бол тэврээд даахгүй оймс хийчих байсан байхгүй юу. Даанч Ч.Улаан, Н.Батбаяр гэж хоёр харамч юмнууд манийг гадуурхаад хариугүй цөөхөн зоос сарвайсан юм л даа, туучийнууд. Хэрвээ тэр үед ахиухан юм сарвайсан бол өнгөрсөн Цагаан сараар Монголчуудаа оймсоор дарчихгүй юу.

 

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан

Парламент дотроо мөрийтэй тэвэгдвэл мань чинь харин дахин нэг цулайх нь баараггүй. Хар багаасаа тэвэгдэж өссөнийхөө хэргийг гаргаж Д.Лүндээ, Ц.Нямка, Ажнай гээд архаг тэвэгчдийн хулхийг буулгаж, бооцооны мөнгийг урдаа овоолж, азаргалаад өгөхөө мань чинь андахгүй. Даанч одоо УИХ-ын дэд дарга болчихоод тэвэгдээд явна гэхээр нэг жаахан тиймэрхүү л болчихоод, гайхаж сууна би.

 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

“Бурзай, бурзай бушуул” гэсээр Америкт баахан казинодоод бурзайх биш бүлт шатаад дууссан Ц.Элбэгдорж шархаа нөхөхөөр Америкаас шуудхан Пёнчанд очиж Оросын хоккейчдийг дэмжин жаал хашхирчээ. Тэгээд “Молодец, парень хороший” хэмээн ах нараасаа жаал магтаал сонсож аваад Америкийн казинод алдсан мөнгөнийхөө тоог ч мартаж, сэтгэл нь тэнийсээр Улаанбаатартаа газарджээ. Одоо тэрээр чөлөөт иргэн, басхүү  Цаазын ялын эсрэг Олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар НҮБ хавиар л тарвалзаж яваа нь тодорхой.

 

 

Цагтаа хаан явсан ч өнөөдөр ядарсан гурван өвгөн

Зуны орой гэрийн гадаа хэн нэгнийг харуулдаж, үгүйлэн суугаа ядарсан гурван өвгөн бол цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч, хаан байсан гурван эрхэм болой. Цагийн сайханд цалгиж, цалингаас гадуур жаргаж явсан гурван буурай одоо гэвэл хорвоогийн жамаар ухаажиж, томоожсон арсгар, барсгар гурван өвгөн болжээ. Харин тэд “Хүлээлгийн гэр”-т суухдаа хэн нэгнийг хань татаж ихэд харуулдсан бөгөөд өнөөх нь ч найман сар орчмын өмнө өндөр суудлаасаа ховхорсон ч харуулдан хүлээсэн гурван өвгөнийг тоохгүй АНУ-д казинодож, БНСУ-д олимподсон шиг тарвалзаж явсан бүлгээ. Гэсэн ч хараа, сонсгол нь муудсан гурван өвгөн өнөөдөр ч “Өнөөх Элбэгийн бараа харагдана уу” гэсээр суугаа нь зарим шооч нэгний дуранд ийнхүү олзлогдсон байнам.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (182.160.35.27)
    эргээд батүүлийг хотын дарга болговол шууд ихэмсэгээр ярвайж хөшөө дурсгал эвдэн сүйтгэж жагсаал цуглаан хийхийг хориглож хүүхдээ тендерийн ялагч болгож шүүх цагдаагаар шүүмжилсэн болгоныг бариулж халзан баттулга хотыг ТҮЦ-ээр дүүргэж ахиад тэрбумаар нь хусна шүү дээ.
    2018 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.27)
    энэ элбэгдоржийн сэтгэцийг шалгаач ээ. ямар ч эмч хараад галзуурлын дунд шатанд байгааг хэлнэ. удахгүй захын хүн энэ этгээдийг галзуу гэдгийг мэднэ.
    2018 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.192)
    элбэгдорж очирбат багабанди гурав л авилгын хар хэрээ.
    2018 оны 03 сарын 11 | Хариулах
  • hg (202.72.245.165)
    AN-hniig dooshoo hiisen MAN-nhnaas aisan maygaar neg yum bichmer aydsan bn shd,chatsga tsaraita,gutliin ul doloogch dolingor uu chi
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.176.188)
    Энхбаяр гэгч авилгын хар хэрээ юу бодож суугаа бол. Шийлэгдамбаар мөнгө авхуулж өөрөө хусчихаад нүглээ наминчилан эрх эргүүлэн суугаа зөнөг өвгөн монголыг шороотой хутгасныхаа горийг амсах л болно шүү муу хар шуналын тулам
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.27.143)
    хүний бага адтай Элбэгдорж бид гурваас илүү хуссан шүү хуссан юмнаасаа амсуулах болов уу яадаг бол
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (104.162.235.18)
    Сүүлийн зураг худлаа болчихож. Багабанди нь гадны компанид хүчин зүтгэж улсаа зараад өндөр цалин аваад сууж бгаа. Очирбат энд тэндхийн хүлээн авалт найрыг алгасахгуй хэсэж явдаг. Энхбаяр нь харин хөгшрөх байтугай харин ч Улам хүчтэй улс төрч болоод бгаам бишүү. Гадуур хүмүүс Энхбаяр л гэж ярих юм бн штэ. Харин тэр ард түмнийг басамжилж цугаа цэнгээ хөөж, гадныханд ард түмний баялгийг өгч улсаа зарсан шандаа нэг гуншин, нэг лекц унших зөвшөөрөл авч яваа оргодол дээрэмчин элбэгдоржид ард түмний гар хүрэхдээ л хүрнэ.
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 30 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 49 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 21 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 45 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 56 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    3 цаг 0 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 31 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 34 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 51 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 26 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 51 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 31 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 51 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 56 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 35 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 43 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 14 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК