зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Гүрбазар: “Хөх тойрог” төсөл үнэхээр сэтгэлд багтаад байгаа

2018-3-12
0
ЖИРГЭХ

 

МУСГЗ Ш.Гүрбазартай удахгүй ТВ-2 телевизээр цацагдаж эхлэх гэж байгаа, дэлхийн хэмжээний “Хөх тойрог”  хэмээх  төслийнх нь талаар сонирхож ярилцлаа. Энэ том төслөөр дэлхий даяар тархан суурьшсан хөх толбот Монголчуудын амьдрал ахуй, хүмүүний амьдрал, ертөнцийг үзэх философийнх нь тухай маш өргөн хүрээг хамарч, урьд өмнө Монголын телевизүүдээр хөндөгдөж байгаагүй шахам хүмүүсийн амьдралын туулж өнгөрүүлсэн сонин хачин, намтар цадиг, ирээдүйн тухай өгүүлэхээр уран бүтээлчдийн баг нь бүрэлдээд байгаа аж. Ингээд “Хөх тойрог” төслийн талаар МУСГЗ Ш.Гүрбазар юу хүүрнэснийг таалан уншина уу.

-За та сайхан хаваржиж байна уу. Ирэх хагас сайн буюу 17-ны орой ТВ-2 телевизээр та бүхний хийх гэж байгаа “Хөх тойрог” төслийн талаарх  “Нэвтрүүлгийн тухай нэвтрүүлэг”  гарах юм байна. Хоёулаа эндээс  ярилцлагаа эхлэх үү?

-За тэгье. Өнөөдөр чинь нэмэх 8 градус хүрч сайхан хавар эхлэж байна даа. Тэгэхээр уран бүтээлч хүнд он удаан жил бодсон бодол гэж байдаг юм. Нөгөөтэйгүүр нас явах тусам хүн улам л туршлага суудаг юм байна. Ухаан нь улсад 30-40 жил нэг ажлыг дагнан хийсэн хүнд тодорхой туршлага, мэдлэг суучихдаг. Жолооч байна уу, эрдэмтэн байна уу ялгаагүй. Тэгэхээр Ш.Гүрбазар гэдэг хүн Монголын телевизийн урлагт 40 дэх жилдээ ажиллаж явна. Миний хийдэг нэвтрүүлгийн 90 хувь нь Иргэний нийтлэлийн чиглэлийн нэвтрүүлгүүд байдаг л даа. Тэгээд сүүлийн хоёр жил бодоод л явсан. Энэ нь хүний тухай, хүний философийн тухай, хүн гэдэг таагдашгүй, гайхамшигтай  бодгалийг нээх гэсэн л санаа яваад байгаа юм л даа. Хувь хүний амьдрал гэдэг бол ямар ч суут зохиолч зохиож үл чадах тийм агуу, сонирхолтой үйл явц юм гэдгийг л бодсоор яваад дэлхийн хэмжээний төслийг уран бүтээл болгож, хойч үедээ үлдээе гэж бодсон юм.

Ер нь яах вэ урьд нь надад тиймэрхүү туршлага гэвэл үнэхээр арвин баян сан, нөөц байна. Тухайлбал “Тэнгэрлэг оршихуй”-гаар л гэхэд 200 гаруй дугаар хийсэн байдаг юм. Тухайн хүний зовлон жаргал, учрал хагацал гээд давтагдашгүй амьдралын үнэнийг өгүүлсэн тэдгээр нэвтрүүлгүүдийг маань манай үзэгчид сайн санаж байгаа. Нөгөөтэйгүүр би өөрөө жүжгийн зохиолч хүн. Тэгэхээр ийм нэг драмтай, хамгийн гол нь Монгол хүний дотоод ертөнц рүү арай гүнзгий нэвтэрсэн, эрж бэдэрсэн, арай илүү шинэлэг, зоригтой төсөл хийх гээд л бодоод явсан. Одоо түүнийгээ ажил хэрэг болгоход бэлэн болоод байна. Дорнын нүүдэлчин соёл иргэншилтэй, ямар ч асуудалд барьц алддаггүй, ямар ч хүндрэл, бэрхшээлийн хамгийн зөв гарц, гаргалгааг түүртэлгүй олж чаддаг, цэвэр Монгол хүний тухай нэвтрүүлэг гэдэг бол их онцлогтой, өөр л дөө. Монгол драм, монгол философи гэдэг юм, монгол хүний сэтгэл рүү нэлээн гүнзгий өнгийсөн, нэлээн цартай төсөл болно.

-Монголын ууган телевизээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн хүн отгон телевизтэй томоохон төсөл хэрэгжүүлье гэсний ард бас л нэгэн бодол, ухаан явж байгаа байх даа?

-Тийм. Ноднингоос эхлээд л янз бүрийн албан тушаалтай, нас зүсний хүмүүстэй уулзаж төслийнхөө талаар ярилцсаар, таниулсаар явсаар байгаад 2018 он гаргаад энэ том төслийг хамтран хийх уран бүтээлчдээ олж авсандаа үнэхээр их урам зоригтой байгаа. Хүнд чинь бас сонин тохиол, хувь заяа гэж байх юм. Өнөөдөр Монголд 50-60 телевиз үйл ажиллагаа явуулж байгаа байх. Харин “Сайн телевиз, муу телевиз” гэж байдаггүй л дээ. Бүгд л адилхан уран бүтээлчид, ажлаа хийгээд Монголчууддаа аль болох сонирхолтой, шинэ соргог мэдээлэл хүргэх гээд л явцгааж байгаа. Тэгээд би бодсоор байгаад хамгийн отгон телевизтэй энэ төслөө эхлүүлье гэж бодсон. Телевизийн салбарт олон жил ажиллаж байгаа, Германд сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн, хоёр гурван ч гадаад хэлтэй Д.Энхтуяа дүүгийнхээ үүсгэн байгуулсан ТВ-2 телевизтэй хамтран “Хөх тойрог” төслөө хэрэгжүүлэх гэж байгаагаа их зөв шийдэл гэж бодож байна. Учир нь энд жинхэнэ мэргэжлийн, чадварлаг уран бүтээлчид нэгэн санаа зорилготой нэгдэн ажиллаж байгааг харж, мэдэрсний үндсэн дээр ингэж шийдсэн юм.

Уг нь 39 жилийн өмнө ажлын гараагаа эхлүүлж байсан МҮОНТ дээр “Хөх тойрог” төслөө хийж болох байсан л даа. Гэхдээ би шинэ хамт олонтой, цоо шинэ уран бүтээл хийе гэж бодсоны үндсэн дээр мөдхөн ажлаа эхлэх гэж байна. “Хөх тойрог” төсөл бол өргөн цар хүрээг хамрах, том төсөл, нэлээн цаг хугацаа шаардлагатай учир бид нар төслөө сайтар танилцуулах шаардлагатай байгаа юм. Тэр ч утгаараа   гуравдугаар сарыг түүнд зориулах байх. Харин дөрөв, тавдугаар сард үзэгчдээсээ захидал, санал хүсэлтийг нь хүлээн авна. Гэхдээ одоо ч түрүүчээсээ маш олон санал, хүсэлт ирж байна. Гадаадаас ч олон санал ирж, утсаар ярьж байгаа. Маш олон сэдэв орж ирэх нь тодорхой болж байна. Тэгээд зургаадугаар сараас “За энэ 10 сэдвээр ингэж хийе” гээд ажилдаа орно. Мэдээж хилийн дээс алхаж, гадаад дотоодод их явж таарна. Гэхдээ энэ том төсөл бол бүх зүйл нь санаан зоргоор хийгдэхгүй бас л нэлээн хэцүү ажил юм шүү. Тухайлбал ганц хүний хувь заяа, цадиг түүхийг өгүүлэхийн тулд хилийн дээс алхах, хэдэн мянган км зам туулахыг ч үгүйсгэх арга байхгүй. Энэ бүхнээ төлөвлөж, тооцсоныхоо дараа зургаа, долдугаар сард зургандаа ороод явчихна. Тэгээд найман сард тэдгээрээ эвлүүлэх, найруулах их ажил хийгдэнэ. Монголд бүх л уран бүтээл, томоохон төсөл ийм л замаар хийгдэж байгаа. Тэгэхээр ирэх есөн сараас “Хөх тойрог” төсөл Монголын үзэгчдийн хүртээл болоод явна. Энэ төслийн зохиогч нь Монголын ард түмэн байх болохоор хүмүүст ихээхэн хүлээлт байгааг уран бүтээлчид бид сайн ойлгож байна. Надтай гудамжинд, албан конторт, хаа сайгүй тааралдаж байгаа хүмүүс “За Гүрээ нөгөө төслөө хэзээ үзүүлж эхлэх вэ, болж байна уу” гэж их асууж байгаа. Одоо гэхэд л 20 гаруй, маргааш ч зургийг нь аваад эхлүүлчихэж болох санал ирчихээд байна.

 

 

Тэр бүхнийг бид нар судална, нягтална. Ер нь нэг зүйлийг ний нуугүй хэлэхэд би өөртөө үнэхээр итгэлтэй байгаа юм. Монголчуудын амьдрал, монгол хүний сэтгэхүй, орчлонг үзэх үзэл, монголчуудын хүн чанар, тойрон байгаа ахуй нөхцлийг дэлхий нийт үнэхээр их сонирхон хүлээж авна гэдэгт туйлын итгэлтэй байгаа. Энэ төслөөс маш их сонин юмнууд гарч ирнэ. Өнөөдөр дэлхий дээр оршин байгаа 200 гаруй орноос Монголчуудын сэтгэхүй, туулаад ирсэн амьдрал, ахуй нөхцөл, амьдралын хэв маяг ихээхэн онцлог ялгаатай, маш их сонирхолтой сэдэв юм шүү дээ. Бид нар л сайн анзаардаггүй болохоос биш дэлхий дахин Монгол орон, монгол ахуй нөхцөл, амьдралын хэв маягийг  тун их сонирхдог юм.

Өнөөдөр дэлхий дээр 60 гаруй сая Монгол угсааны хүмүүс амьдарч байна. Тэдэнтэй ойртох, тэднийгээ танилцуулах, амьдрал ахуйг нь сурталчлах гээд үнэхээр их ажил өмнө минь бий. Ер нь “Хүн бол түүхийн гэрч” гэдгийг нэлээн дэлгэрэнгүй хөндөөд явах зорилго тавьж байгаа.

-Та өмнө нь “Тэнгэрлэг оршихуй”, “Говийн ганц айл”, “Та хариулахгүй ч байж болно” гээд дандаа л хүний дотоод мөн чанар, амьдралыг үзэх үзэл, туулаад ирсэн болон туулж яваа амьдралынх нь түүхээр дамжуулан тухайн хүнийхээ философи, ертөнцийг үзэх үзлийн талаар нэвтрүүлэг хийж ирсэн. Харин одоо хэрэгжүүлэх гэж байгаа “Хөх тойрог” төсөл тэдгээрээс юугаараа  ялгарах бол? 

-Мэдээж үзэгчид тэгж сонирхож, хүлээж байгаа нь тодорхой. Гэхдээ хүссэн хүсээгүй огт өөр болоод явчихна. Цаад өгөгдөл, утга санаа нь ондоо юм чинь ялгараад л явна. Хоёрдугаарт 40 жил телевизтэй холбогдож, янз бүрийн нэвтрүүлэг хийж явахад надад нэг тийм том бололцоо харагдсан юм. Тэр нь юу вэ гэвэл Монголын ард түмэн надад үнэхээр сайн санаж, маш их ч итгэдэг юм. Хэнд ч яриагүй амьдралын түүх, учир зовлон, жаргалаа бүгдийг нь нэгд нэгэнгүй яриад явчихдаг юм. Би ч ард түмэндээ их өртэй хүн. Миний хувьд улстөржөөд л, хэнхэглээд явдаггүй, тэрнээс аль болох зай барихыг л боддог. Өдий насыг наслаж, 40 жил телевизэд ажилласныхаа хувьд надад юу л байна, телевизийн урлагийн туршлага л байна. Сонссон, дуулсан үүх түүх ч их байна. Ард түмэн надад хамаг л үнэнээ хэлнэ. Хэлсээр ч ирсэн учраас “Хөх тойрог” төсөл маш амжилттай хэрэгжинэ гэдэгт үнэхээр 100 хувь итгэлтэй байгаа. Зориуд тэмдэглэж хэлэхэд энэ төслийг зарим хүний ярьдаг шиг зүгээр нэг пиво ууж, ярилцаж сууж байгаад бодоод олчихсон юм биш шүү. Зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр ганц нэгхэн дугаар хийгээд энэ том сэдэв, санааг  баллаад хаячихаж болохгүйд л хэргийн учир байгаа юм. Тэгээд л үүнийгээ дэлхийн хэмжээний томхон төсөл болгоё гэж хайрласаар, хямгадсаар байгаад л өнөөдрийг хүрсэн юм. Бидний харж байгаа, манай багийнхны төсөөлж байгаагаар одоо телевизүүдээр явж байгаа нэвтрүүлгүүдээс шал өөр, ихээхэн сонирхолтой төсөл болно. Яг өнөөдөр Монголын телевизүүдэд ийм төрлийн төсөл, нэвтрүүлэг байхгүй шүү. Баталгаатай хэлэхэд бид дэлхийн хэмжээний цоо шинэ нэвтрүүлэг гаргаж ирнэ. Хоёрдугаарт иргэний туульсын чиглэлийн нэвтрүүлэг болно. Монголчуудын сэтгэлгээ бол нэлээн өвөрмөц, туульсын тал руугаа байдаг. Бид нар түүнийг нь баяжуулж, уран бүтээл болгоод явах зорилго тавьж байгаа. Товчхондоо нэлээн драмтай, туульс, эрэгцүүлэл, бодрол шингэсэн, хүний амьдралыг бүх талаас нь дэлгэн үзүүлсэн нэвтрүүлгүүд хийгдэнэ. Төслөө зарлаж, сурталчлаад эхэлчихсэн болохоор ам бардам хэлэхэд ганц нэг телевиз алдаг оног иймэрхүү талын нэвтрүүлэг хийж байсан, бас оролдож үзэж байсан. Харин багцаар нь, дүүрэн ойлголтоор нь хийгээд явсан зүйл байхгүй болохоор бидний “Хөх тойрог” төсөл бол үнэхээр Монголын телевизийн урлагийн түүхэнд шуугиан тарьсан анхдагч болно. Бид тэгж ч харж, энэ том төсөлдөө ихээхэн буйр суурьтай хандаж байгаа. Гэхдээ бүр нарийн ширийнийг одоохондоо задалж яримааргүй байна. Бидэнд Монголдоо анхдагч болохын тулд ярилцаж шийдсэн, ярилцаж байгаа маш олон зүйл бий. Зүгээр энд нэг зүйлийг эргэн сануулахад  2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс МУСГЗ хэмээх эрхэм алдрыг хүртэхэд шагналын тодорхойлолтод “Монголын телевизийн урлагт Иргэний нийтлэлийн чиглэлийн нэвтрүүлэг бий болгосны төлөө” хэмээн бичсэн байдаг юм. Тэгэхээр Монгол төрөөрөө тэгж үнэлүүлсэнийхээ хувьд өнөөдөр Монголын телевизийн урлагт арай өөр, арай шинэлэг өнгө аяс авч ирэх гэж бид нар зүтгэж байгаа юм. Үүнийг базаад хэлвэл бид нарын бодож, нүдэндээ баримжаалж байгаа нэвтрүүлэг одоогоор Монголын аль ч телевизээр гараагүй байгаа гэдгийг баталгаатай хэлж чадна. Гаргахын төлөө энэ төслийг эхлүүлнэ, гаргаж ч чадна. Энд гэж хэлэхэд энэ том төслийг хамтран хэрэгжүүлэх баг хамт олон надад үнэхээр таалагдаж байгаа. Энд яах аргагүй чадалтай, сэтгэлтэй залуучууд нэгдсэн байна. Зарим нэгэнтэй нь хамтран уран бүтээл хийж байсны хувьд ч би сайн мэдэрч байгаа. Ер нь бол телевиз ганцхан хэлтэй, ганц л ажил хийдэг учраас дасах, мэдэх сурах энэ тэр гэсэн юм бол асуудлын гол биш юм. Тэгэхээр бидэнд  яахав, ийхэв гээд сандраад байх зүйл байхгүй. Товчхондоо мориндоо мордчихсон, одоо ташуурдах л үлдээд байна.

-Та нар саяхан Хэвлэлийн бага хурал хийж төслийнхөө талаар танилцуулахдаа “Энэ төслийн зохиогч нь Монголын ард түмэн юм” гэсэн. Тэгэхээр бүхэл бүтэн ард түмэн зохиолч нь болох энэ төслийн цар хүрээ, үргэлжлэх хугацаа үнэхээр том, далайцтай байх нь аргагүй юм даа?

-Тийм шүү. Өөрөө их зөв өнцгөөс нь асуулаа. Нөгөөтэйгүүр энэ нэвтрүүлэг их амархан юм шиг санагдаж болох ч үнэхээр их бахархалтай юм. Яагаад гэвэл зохиогч нь Монголын ард түмэн гэхээр ХIII зуунд дэлхийн талыг нэгэн эмх цэгцэнд оруулсан, агуу түүхтэй манай ард түмний амьдрал, туулаад ирсэн бахархам түүхийг сүүлийн үед дэлхий дахин үнэхээр их сонирхох болсныг олон талаас нь дэлгэн үзүүлэх боломж гарч ирж байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ бодит уран сайхны нэвтрүүлэг рүү хошуурч байна. Хэн ч гэсэн хүний бодит түүх, амьдралыг үзээд суух дуртай байдаг. Энэ бүхэн бодит шүү гээд бодохоор л телевизийн дэлгэцээсээ холдмооргүй санагддаг л даа. Хэдэн жилийн өмнө би “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлгээрээ нэгэн Япон олзлогдсон цэрэг Монгол бүсгүйтэй хайр сэтгэлтэй болж хүүхэд нь төрсөн ч, яах аргагүй нутаг буцаж маш олон жилийн дараа хүүгээ сурсаар байгааг үзүүлсэн нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч байсан юм. Тэр түүх бол яах аргагүй бодитой болоод өнгөрсөн гэдгээрээ л үзэгчдийн сэтгэлд тэгтлээ хүрсэн байхгүй юу. Японы үзэгчид ч “Энэ Монголчууд чинь яасан сайхан сэтгэлтэй ард түмэн бэ” гэж тухайн үед багагүй шуугиж л байсан гэнэ лээ. Мэдээж нэг олзны цэрэг айлын хурим найр, Цагаан сард уригдаад сууж байна гэхээр хэнд ч гэсэн сонирхолтой санагдах нь аргагүй юм. Тэндээс л нүүдэлчин ард түмэн хүнийг ямар их хүндэлдэг, хүн ёсоор харьцдаг юм бэ гэдэг нь харагдсан нь ойлгомжтой. Тэгээд л тэр нэвтрүүлэг тухайн үед их амжилтад хүрсэн юм. Гэтэл би зүгээр нэг тэр талын уран зохиол биччихсэн бол тэгтлээ амжилтад хүрч, шуугиулахгүй шүү дээ. Яах аргагүй үнэн бодит түүх учраас л тийм их амжилттай болсон. Тэгэхээр юм бүхэн нь сонирхолтой, бүгдээрээ бодитой түүх гэдгээрээ бидний хэрэгжүүлэх “Хөх тойрог” төслийн гайхамшиг орших болно. Тэр ярьж байгаа хүний бодит түүх яваад байгаа учир бид нар түүнийг нь хэрхэн яаж гоё хийж, үзэгчдэд хүргэхээ л сайтар төлөвлөж, хэрэгжүүлэх ёстой юм. Харин бидэнд зохиогоод, тордоод байх зүйл байхгүй. Гэхдээ бас бодит юмыг хүнд хүргэнэ гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг түрүүн би дурдсан. Яагаад гэвэл хувь хүний нууц, улс орны тодорхой цаг үеийн нууцтай холбоотой асуудал ч босч ирэхийг үгүйсгэх арга байхгүй. Бас хүнд чинь ярих ярихгүй юм гэж байна. Эцсийн эцэст тэр бүхнээ надад итгээд ярихад түүнийг нь маш чадварлаг, үзэгчдийн сэтгэлийг бүр нэг соронздон татахуйцаар нэвтрүүлэг болгоно гэдэг бас нэлээн чимхлүүр ажил болно. Гэхдээ миний л хувьд энэ талаар бүр нэг бэлтгэгдчихсэн гэж өөрийгөө тоож байгаа. Манай баг үндсэндээ бүрдсэн. Бидний ард ажиллах   эрдэмтэд, судлаачдын баг ч бүрдсэн байгаа.

-“Хөх тойрог” төсөл маш их амжилттай болно гэсэн үзэгчдийн хүлээлт их байгаа нь цахим ертөнцийн мэдээллүүдээс харагдаж байгаа. Та бүхэн Үндэсний архивын газар, Гадаад хэргийн яам, ТЕГ, гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамд гээд олон газартай хамтран ажиллахаар болоод байгаа нь бас ихээхэн итгэл төрүүлж байгаа л даа?

-Тийм шүү. Эхнээсээ хамтран ажиллах байгууллагууд саналаа ирүүлсэн. Эрдэмтэдийн баг байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Гадаад харилцааны яам, ТЕГ, Үндсэний Архивын газар гээд олон газар хамтран ажиллах саналаа ирүүлээд байгаа. Мэдээж Архивын баримт материалтай танилцах, бас ТЕГ-ын шугамаар ч асууж тодруулах асуудлууд олон гарах нь ойлгомжтой. Тэгж байтал Улсын бүртгэлийн газраар зайлшгүй олон удаа орж таарна. Тэгээд гадаад орнуудад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдуудтай зайлшгүй холбогдох болно. Мэргэжлийн сэтгүүлчдийн томхон баг ажиллана. Мөн түүнчлэн 20-иод жил Оросын “Жди меня” нэвтрүүлэг АНУ-ын нэрт сэтгүүлч У.Опрагийн цуврал ярилцлагууд, Солонгосын телевизийн хүний хувь заяаны талаарх цуврал нэвтрүүлгүүдийг үзэж харж  байсны хувьд тэр бүгдээс санаа авах, туршлага болохуйц зүйлийг нь ашиглах гээд бодож санасан зүйл олон байна. Гэхдээ “Жди меня”-г хуулах гэсэн юм биш шүү. Гол нь хөтлөгч нь Ш.Гүрбазар байх учир ямар ч гэсэн У.Опрагийн ч юмуу, Солонгосын телевизийн хүний хувь заяаны талаарх их сонирхолтой цувралаас ямар ч гэсэн ялгараад л явна. Ер нь яагаад хүн төрөлхтөнд олон ангит кино ихэд алдаршиж, дэлхий нийтээрээ олон ангит киноны араас хошуураад байдаг юм гэсэн чинь нэг судлаач “Хүмүүс хүний мууд хамгийн дуртай. Бас хов жив хөөцөлдөх тун дуртай” гэж хошигносон байгаа юм. Хүмүүс иймэрхүү нийтлэг төрхтэй болохоор магадгүй олон ангит киноноос салж чадахгүй, дараагийнх нь ангийг хүлээж байгаад шимтэн үздэг байж болох л юм. Тэрэнтэй адилхан ямар ч хүн аль нэг хүний бодит амьдрал, өнгөрүүлсэн түүх, ирээдүйнх нь талаар төсөөлөн бодох, үзэх хамгийн дуртай байдаг. Хувь хүний бодит түүхийг үзсэнээр эргээд тэр нь сургамж болж, ирээдүйн амьдралд нь ч хүч тэнхээ өгдөг байхыг үгүйсгэхгүй.

-За бид хоёрын яриа өндөрлөж байна. Энэ сайхан ярилцлагаас би нэг л зүйлийг, “Хөх тойрог” хэмээх энэ том төсөл МУСГЗ Ш.Гүрбазарын цээжинд үнэхээр багтаж байгаа юм байна гэдгийг л ойлголоо, миний бодол зөв үү?

-Өөрөө зөв ойлгож гээд хэлчихвэл “Энэ Гүрбазар мөн их биеэ тоожээ” гэх хүн мэр сэр гарах л байх. Гэхдээ яалт ч үгүй үнэнийг хэлэхэд би Монголын ууган телевизэд өнөөдрийг хүртэл 39-40 жил уран бүтээл хийж яваа уран бүтээлч хүн. Бас хажуугаар нь шүлэг яруу найраг, ялангуяа сүүлийн жилүүдэд дууны шүлгэнд нэлээн гүнзгий орсон гэж хэлж болно. Түүнчлэн кино зохиол, жүжгийн урлагт ч нэлээн цаг заваа зарцуулж явна. Дахиад хэлэхэд энэ том төслийг 40 дэх жилдээ зүтгэж яваа МҮОНТ дээр хийж болох байсан. Гэтэл хэрвээ тэгсэн бол зүгээр л нэг “Гүрээ ажлаа л хийж яваа юм байна” гэж хүмүүст хүрнэ шүү дээ. Гэтэл би ихээхэн өөр зүйл хүсч, өөртөө болон баг хамт олондоо итгэж  энэ том ажил руу ханцуй шамлан орж байгаа юм. Харин шинэ телевиз, шинэ хамт олонтой “Хөх тойрог” төслөө хэрэгжүүлэхээр жинхэнэ цоо шинэ уран бүтээл, цоо шинэ давалгаа болж харагдах болно. Тэгэхээр их ялгаа байгаа биз. Би ТВ-2 телевизийн хамт олонтой бодол санаагаа хуваалцаж, төлөвлөгөө энэ тэрээ яриад хоёр сар хэртэй болж байна. Эндээс надад “Энэ залуустай энэ сайхан том төслийнхөө ард итгэл төгс гарах юм байна, эд нар миний хайж явсан залуучууд мөн байна” гэсэн баттай итгэл төрсөн. Тэгээд ч хаврын тэргүүн сарын бэлэгтэй сайн өдөр “Хөх тойрог” төслийнхөө талаар Хэвлэлийн хурал хийж үзэгч түмэндээ зарласан. Одоо мэдэрч байгаа зүйл бол хүмүүсийн хандлага, хүлээлт үнэхээр сайхан байгаа. Төрийн зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд, сайд дарга нар байсан хүмүүс, ерөнхийдөө ажил хэрэгч хүмүүс ихээхэн асууж  сураглаж, тус дэм болох зүйл юу байна гэцгээж байна. Сүүлийн үед энэ барьж яваа утас байнга хангинаж байгаа. Нэг ёсондоо “Хөх тойрог” төсөл “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг Монгол сайхан зүйр үгээр болж сайхан бүтнэ, хэрэгжинэ. Эцэст нь хэлэхэд өнөөх Ш.Гүрбазарынх нь бүр нэг уран бүтээлчийн бяр амтагдаж, гар загатнаад тун ч яарч байна.

-За баярлалаа, их амжилт хүсье?

-Өөрт чинь ч их гялайлаа, баярлалаа.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа
О.Батнайрамдал: Монгол Улсын хамгийн том эрсдэл бол улс төрийн тогтворгүй байдал
Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
Э.Одбаяр: Тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Baterdene (66.181.161.84)
    Demjij bnaa ta chadna
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • elbegee (202.21.107.15)
    Guree yavahdaa hugshinduu bairaa uldeechiheeree. irtel chin tolgoi horogdoj baiya
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • badral (202.131.243.190)
    Er ni hun yum hiih gej baihad ta nar yundaa buhimdsan yum ve?Tiim surhuii yum bol uursduu hiigeedheech.Shine saihan ajil ehluuleh gej baigaa Gurbazar guaid aljiin undur amjilt husii. Saihan seteld hursen nevtruuleg bolno gej huleej bna.Amjilt husii.
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • хувь хүний бодол олон ургалч......... (66.181.186.86)
    Гүрээ минь МҮОНТ насаараа ажилласан гавьяаны амралтаа авчхаад нэр төртэй чөлөөт уран бүтээлч нэрээр ТВ2 лаагаа идэн үү? луувангаа идэн үү?хэнд хамаа байх вэ дээ. Насны бөгсөнд тун чиг гоомой юм болж дээ.
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • alt (202.179.24.8)
    ergvv gvree umar luiwar sedeed bga boldoo awgaitaigaa niilsen 2 luiwarchin
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • ima (202.179.24.8)
    ergvv gvree umar luiwar sedeed bga boldoo awgaitaigaa niilsen 2 hudalch luiwarchin
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.24.8)
    ergvv gvree umar luiwar sedeed bga bojdoo awgaifai niilsen 2 luiwarchin
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Хотын залуу (43.228.131.110)
    Луйварчин Гүрбазар тэнэгтээд байгаарай. Энэ балай 1995 онд Дорноговь аймгын Засаг Даргын Газрын Санхүүгийн Албаны Дарга байсан Батбаярыг минь сүнсгүй хулхидсан хүн дээ. Өөр олон хүнээс мөнгө луйвардсан хөгийн гар. 1 р хороололд гэрт нь очихоор ээжийгээ хаалганы цаанаас яриулдаг байсан хөгийн гар. Тэгээд залилангын хэргээр Ганц Худагт сууж үхэнгээ алдсан. Дараа нь ерөнхий сайд байсан Жасрай гуай тэр өрийг нь улсын өтсвөөс гаргаж төлсөн дөө. Өөдгүй худалч НОВШ.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.18.186)
    За бүү мэд Хөх толбо,хөх монгол гээд байдаг байсан чинь хөх тойрог гээд бас нэг юм гараад ирж байх шив.Бодвол хөх гэж хашгичидаг хэдэн хүмүүсийг л сурталчилах байлгүй.Энэ ТВ нь шинэ юм бол хөх тойрог гэдэг юман дотор төөрчдээ бас.Гүрбазар гэдэг энэ нөхөр МNB гэдэгээ голсон юмуу ,гологдсон юмуу бүү мэд.Ямар гэвч нэг нүх ухаад авч.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
    • halnzan
      ter enhtuya gedeg erguu huuhnii tv kk geheer ymrl olig baiv gej
      2018 оны 03 сарын 12
  • Зочин (202.170.84.83)
    test
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.121)
    Гүрбазар гуай бид энэ ажлын өмнө өөрсдөө каптиалист нийгэмд ажилсаг хөдөлмөрч болчихоод хийвэл дээр бишүү тэр хүмүүс чинь биднээс түрүүлж хожино бид 1:1 баймаар байна цаг нь болоогүй байна гэж үзэж байна. Бид ЭО хамгаалж сууж байгаад бүгдийг алдахыг хүсэхгүй л байна шүү
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа
    1 цаг 19 мин
  • Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа
    1 цаг 22 мин
  • 2025 оны FIFA Клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төлөв
    5 цаг 31 мин
  • Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ
    5 цаг 48 мин
  • Зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
    6 цаг 22 мин
  • БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 27 мин
  • О.Батнайрамдал: Монгол Улсын хамгийн том эрсдэл бол улс төрийн тогтворгүй байдал
    7 цаг 37 мин
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
    7 цаг 45 мин
  • Э.Одбаяр: Тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах шаардлагатай
    7 цаг 53 мин
  • Э.Батшугар: Шинэ засгийн газарт орох асуудал яригдаагүй, урьдчилж хэлдэг ёс зүйгүй хүн би биш
    7 цаг 56 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
    8 цаг 5 мин
  • Монгол Улс AFACI-ийн Дэд даргалагч орноор томилогдлоо
    8 цаг 23 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 53 мин
  • Олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх, ажил олгогч, даатгуулагчид ээлтэй нөхцөл бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    9 цаг 2 мин
  • 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 18 мин
  • Л.Энх-Амгалан: Олон эх үүсгэврээс тэтгэвэр авах боломжийг нээж байна
    9 цаг 43 мин
  • Б.Жавхлан: Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон
    9 цаг 53 мин
  • Улсын хэмжээнд тариалалт 54.4 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 5 мин
  • П.Наранбаяр: ШУТИС-ын харъяа олон улсын инженерийн сургуулийг байгуулна
    10 цаг 12 мин
  • Н.Учрал: 30 жил хүлээгдсэн нийгмийн даатгалын реформыг хийнэ
    10 цаг 22 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
  • Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
24 баримт
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК