Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туркэд буй монголчууд тус улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулна

2018-3-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Түүнийг Анкара хотын “Эсенбоа” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд , БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан нар угтав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд  айлчлалынхаа эхний өдөр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээнд Монголын талаас Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Г.Солтан, Б.Пүрэвдорж нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Исмаил Кахраман хэлэлцээний эхэнд “Манай хоёр улс, үндэстэн угсаа гарал нэгтэй, түүхэн хэлхээ холбоогоор гагнагдсан учраас энэхүү айлчлалыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Үндэсний Их Хурал болон Туркийн ард түмний нэрийн өмнөөс айлчлалд тань амжилт хүсье” гэв.


Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсоор айлчилна уу хэмээн урьж, Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд нь И.Кахраманд талархал илэрхийлээд “Энэхүү айлчлал зөвхөн хоёр парламентын хооронд төдийгүй хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна” хэмээн онцоллоо.

И.Кахраман “Тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд удааширсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хоёр талаас ихээхэн хүчин чармайлт тавьж байна. Энэхүү хэлэлцээний үеэр УИХ-ын дарга бид хоёрын гарын үсэг зурах хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх бичиг баримт, хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд:

-Монгол Улсын гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа ямагт өндрөөр үнэлсээр ирсэн. Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд үүнд чухал хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар миний хийж буй энэ айлчлал ч гэсэн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс зөвхөн парламентын дарга, дэд даргын айлчлалаар хязгаарлалгүйгээр парламентын бүлэг, Байнгын хороод, гишүүд, Тамгын газар, ажилтнууд харилцан зочилж, ажил хэрэгч уулзалт ярилцлага тогтмол зохион байгуулж, бие биенийхээ туршлагыг судалж, мэдээлэл солилцож байх нь чухал юм гэж хэллээ.

Түүнчлэн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн санхүүжилтээр УИХ-ын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг амжилттай хийснийг дурдлаа.

Мөн хоёр орны батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, үүний тулд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын харилцан итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгоход чиглэсэн бизнес уулзалт, форум семинар зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал юм хэмээн тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаад, зарим тодорхой саналыг тавилаа. Түүнчлэн ТИКА-гийн шугамаар төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байсан уламжлалаа үргэлжлүүлэх, түүний дотор Баян-Өлгийн Цагааннуурын чөлөөт бүсийг хөгжүүлэх, Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг И.Кахраманаас хүслээ.

Тэрбээр Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, бүс нутагтаа үлгэр жишээ болж байгаад нь Туркийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлээд “Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид өргөжүүлэхийн төлөө байна” гэв.

Туркийн Үндэсний Их Хурлын дарга, ноён И.Кахраман нөхөрсөг, ах дүүгийн харилцаагаа улам өргөжүүлж, тодорхой түвшинд аваачих, Турк-Монголын хооронд төдийгүй гадаад түвшинд эдийн засгаар хамтран ажиллах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр “2015 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогыг Монгол Улс анхнаас нь эсэргүүцэж, Туркийн хууль ёсны Засгийн газар, ард түмнийг дэмжиж байсныг бид хэзээ ч мартахгүй” гэлээ.

Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНТУ-ын  Үндэсний Их Хурлын дарга И.Кахраман нар “Хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдэх юм.

Эдүгээ БНТУ-д 4000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бол Монгол Улсад 214 турк иргэн байгаа юм. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.

Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтан гадас” олонгоор шагнагдсан БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоанд шагналыг нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа.

Ноён Мехмет Эрдоан нь Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргаар 2007 оноос хойш ажиллаж байгаа, Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй төрийн зүтгэлтэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататюркийн бунханд цэцэг өргөж, Хүндэт зочны алтан дэвтэрт гарын үсэг зурлаа.


         
Орчин үеийн Туркийн “эцэг” гэгддэг Мустафа Кемил Ататюрк улс үндэстнээ чөлөөлөх хувьсгалыг удирдаж, 1923 онд БНТУ-ыг байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь ажиллаж, улс орныг бүхэлд нь хамарсан нийгэм, улс төр, хууль эрх зүйн шинэтгэлийг хийсэн, үндэсний баатар билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Анкара хотоос мэдээлэв.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 50 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 58 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК