ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүс нутагтаа суугаа иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд нь мөн саналаа өгч байна.
Тухайлбал, Монгол Улсад амьдарч буй Оросын иргэд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад өглөө 8.00 цагаас орой 20.00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой болно.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн комиссийн дарга Е.В.Кара-Сал хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг 3-р сарын 18нд өглөө 10.00 цагаас 12.00 цаг хүртэл ирэхийг урьж байна.
Таны байгууллагаас ирэх хүмүүс байвал ОХУ-ын ЭСЯ-нд заавал урьдчлан бүртгүүлэх хэрэгтэй. (Учир нь 3-р сарын 18нд санал өгөх цэгт аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалагчид баримт бичиг шалгаад зөвхөн жагсаалт орсон хүмүүс оруулна.)
Оролцох хүмүүсийн (сэтгүүлч, зураглаач нарын) нэрс, тэдний иргэний үнэмлэх/паспортын дугаартай хамт 3-р сарын 13ний 17.00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг:
Улаанбаатар: ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургуулийн байр (Баянзүрх дүүрэг, 15-р хороолол, 4-р хороо);
Эрдэнэт: ОХУ-ын Ерөнхий консулын газрын байр (5-р хороолол);
Дархан: ОХУ-ын Ерөнхий консулын газрын байр (Залуучуудын гудамж, 13).