Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Си Жиньпин: БНХАУ нь Монгол Улсын эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг цаг ямагт хүндэтгэх болно

2018-3-12
0
ЖИРГЭХ

 

Дөрвөн жилийн өмнө Монголд айлчлахдаа ингэж хэлж байсан БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсыг ээлж халаагүй удирдахаар боллоо. Тухайлбал БНХАУ-ын төрийн эрх мэдэл нэг хүний гарт шилжих, эргэлтийн гэмээр өөрчлөлтийг өчигдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 2984 төлөөлөгч хийж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулжээ. Ингэснээр БНХАУ-ын өнөөдрийн удирдагч Си Жиньпин хугацаа халаагүй тус улсын эрх мэдлийг атгахаар болов. Өчигдрийн хуралд оролцсон 2984 төлөөлөгч бараг 100 хувь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Си Жиньпин БНХАУ-ыг  хугацаагүй удирдахаар болсон дээрх санаачлагыг дэмжсэн бөгөөд  түдгэлзсэн гурав,  татгалзсан хоёр төлөөлөгчийг тодруулах ажил хийгдэж эхлээд байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн талаар БНСУ-ын  өдөр тутмын “Чосен Илбо” сонинд мэдээлжээ.     

Түүнчлэн ”Си Жиньпиний үзэл санаа”-г БНХАУ-ын Үндсэн хуульд оруулах асуудлыг мөн хэлэлцэн дэмжжээ. Ингэснээр түүнийг Хятадын Коммунист намыг үндэслэгч Мао Зэдунтай нэг ижил төвшинд аваачсан болохыг урд хөршийн болон БНСУ-ын хэвлэлүүдэд  мэдээлжээ.    

Төрийн тэргүүнийг таван жилийн хугацаатай хоёр удаа улираан сонгох заалт Хятадын хоёр дахь үеийн удирдагч Дэн Сяопиний санаачлагаар 1990-ээд онд Үндсэн хуульд нь орсон гэдэг. Тухайн үед Мао Зэдуны бүх насаараа засаглах дэглэмээс зайлсхийхийн тулд Дэн Сяопин ихээхэн зориг гаргаж  дээрх шийдвэрийг гаргасныг өнөөдөр ч хятадууд сайн мэдэж байгаа. БНХАУ-ыг хөгжлийн цоо шинэ замаар эргэлт буцалгүй удирдсан Дэн Сяопиний  Үндсэн хуульд тусгуулсан дээрх  заалт 20 гаруй жил хэрэгжээд ийнхүү дуусгавар болж байна.

Ши Жиньпиний төрийн тэргүүний хоёр дахь хугацааны эрх мэдэл 2023 онд дуусах байсан ч тэрээр үргэжлүүлэн хэд л бол хэдэн жил БНХАУ-ыг удирдах эртэй боллоо. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард болсон ХКН-ын их хурлаар залгамжлагчаа зарлаагүйн шалтгаан ийнхүү бүрэн гүйцэд тодорхой болов.

БНХАУ-ын хугацаа, халаагүй  дарга Си Жиньпиний намтар

Си Жиньпин 1953 онд Бээжинд Хятадын коммунист намын нэртэй зүтгэлтнүүдийн нэг Си Жуньсюнийд төржээ. Тухайн үед эцэг нь Хятадын их удирдагч Мао Зэдуны ойрын хүрээлэлд багтаж, 1959-1962 онд Төрийн зөвлөлийн дэд дарга буюу Ерөнхий сайдын орлогчтой дүйцэх албыг хашиж явжээ. Эцгийгээ өндөр хэргэмд байх хугацаанд Си Жиньпин Хятадын бусад удирдагчийн хүүхдүүдийн хамт дээдсийн хүрээлэлд өсч байв. Тухайн үеийн БНХАУ-ын Сангийн сайд асан Бо И Богийн хүү, авилгын хэргээр цаазын ял авсан Бо Силай ч түүнтэй хамт нэг дор өссөн гэдэг. Соёлын хувьсгал эхлэхэд эцэг нь бусад томчуудын хамт албан тушаалаасаа хусагдаж эхлээд шоронд орж, улмаар цөлөгджээ. Хүүг нь ч энэ зовлон бэрхшээл тойроогүй бөгөөд 15-тайдаа хамгийн бөглүү, ядуу тосгонд цөлөгдсөн байна. 1969-1975 онд Си Жиньпин Хятадын Шэньси мужийн Янтчуань тосгонд хөтөлбөрөөр дахин хүмүүжүүлэх лагерт цөлөгдөн агуйд амьдарч, хүнд хэцүүг туулсан гэдэг.

1976 онд Мао Зэдун нас барж, Си Жиньпиний эцэг Ши Гуандунь мужийн намын нарийн бичгийн дарга болов. Тэр үед Бээжинд буцан ирсэн Си Жиньпин химийн инженерийн мэргэжлээр “Цинхуан” Их сургуулийг төгсжээ. Си Жиньпин 1979 онд сургуулиа төгсөөд эцгийнхээ анд нөхөр Гень Биаогийн хувийн туслах болж, цэргийн албанд идэвхтэй хүчин зүтгэжээ. Энэ үед Си Жиньпин Их Британи дахь Хятадын Элчин сайд Кэ Хуагийн охин буюу анхны эхнэр Кэ Линьлиньтэй гэрлэсэн гэдэг. Гэвч хэдэн жилийн дараа тэд салжээ.  1982 онд эцэг нь Коммунист намын гол хүчин болох Улс төрийн хорооны нарийн бичгийн дарга болж, Си Жиньпин Хэбэй мужийн намын нарийн бичгийн дэд даргаар томилогдсоноор улс төрийн анхны албан тушаалдаа очжээ. Албан тушаалын дагуу Си Жиньпин 1985 онд АНУ-д болсон уулзалтад хөдөө аж ахуйн төлөөлөгчөөр оролцож, ихээхэн туршлагатай ирсэн гэдэг. Тэрээр энэ туршлагадаа үндэслэн эдийн засгийн нөлөөтэй бүсүүд болох Фужиан, Зежиань, Шанхайг удирдаж байхдаа хувийн өмчийг баяжуулах, гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжин Хятадын санхүүгийн системд ардчиллыг авчирсан хэмээн судлаачид өгүүлсэн байдаг.  

 

Үүнээс хойш улстөрийн өндөрлөгүүдэд удаа дараалан шат ахижээ.  Тэрээр 2008 онд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож, 2012 онд намын дарга болоод 2013 онд Хятадын төрийн тэргүүнээр сонгогдсон билээ.

Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үедээ "Албан ёсны айлчлалын хүрээнд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, уул уурхай дэд бүтэц, бусад том төслүүдийн асуудлаар харилцан санал солилцож, тохиролцоонд хүрлээ. Тэр дундаа транзит тээвэр, ХАА, дэд бүтэц, далайн боомт салбарт үргэлжлүүлэн хамтарч, цаашид дэмжиж ажиллахаар тохирлоо. Мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар судлахаар болсон. Ирэх таван жилийн хугацаанд мянган сурагч солилцоогоор сургаж, 500 цэргийн албан хаагч, 250 сэтгүүлчийг сургана. Түүнээс гадна 25 шилдэг кино, нэвтрүүлгийн зохиол үнэ төлбөргүй бэлэглэнэ. Эдийн засгийн хувьд худалдааны тэнцлийг нэмэгдүүлж, 15 тэрбум юанийн своп хэлцлийг хийхээр боллоо. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг нээж байна.

Түүнчлэн төмөр замын дамжин өнгөрөх хэлэлцээ байгуулсныг онцгойлон дурдаж байна" хэмээн мэдэгдэж байсан билээ. Ийнхүү БНХАУ хугацаа хязгааргүй нэг хүний удирдлагад шилжлээ. Харин энэ нь мөнхийн хөрш Монгол Улсад ямархуу байдлаар нөлөөлөхийг цаг хугацаа харуулах нь тодорхой юм.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (122.201.31.26)
    Ene ebe oir oirhon zurgaa garguulaad yum bichuuleed bhiin yaah gd bn .otoj bgd yg garaad irheer ni buudchih yum shuu muu zoligiig
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (90.197.160.34)
    Тарвага си жин пинтэй адилхан насан туршийн болох гээд ажиллагаагаа явуулаад эхэлсэн бн, ойлгоогуй юмуу
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • Баяраа (64.119.26.234)
    Монголд улсаа боддог хятадын Си дарга оросын Путин шиг удирдагчууд ямар их угуйлэгдэж бнаа. Энэ улс орныг дэлхийн хэмжээнд биш юмаа гэхэд еертее таарсан удирдагч гарч ирж хегжуулэх толгой сийрэг хун байхгуй юм байхдаа. Хулгай луйвараа больчиход л болоо юм ш дээ уг нь.
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • ДАРАМАА (124.158.95.132)
    ЭНЭ ХҮЗҮҮГҮЙ НОВШИЙГ ТУН УДАХГҮЙ ЦААЗАЛНА ЧАМАЙГ ЯМАР ИХ ҮЗЭН ЯДАЖ БАЙНАА НОВШ ГЭЖ
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.32.77)
    тарвага ерөнхийлөгч хэвээрээ юм уу хаашаа юм бэ?
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.25.126)
    үхэж хэвтсэн тарваган тахал юу хийж зогсоо юм бэ
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (104.162.235.18)
    2 тогжийсон тарвага, бас наалдаад зогсчихсон бгаамаа. Нөгөө 2 нь хажууд нь цэх гоолиг, арай тулхтай харагдах юмаа.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • алтаа (182.160.37.52)
    энэ тарвага чинь мөнгө төлөөд сайтуудад зургаа тавиулаад байдаг гэсэн үнэн болж таарлаа шүү.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 29 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 48 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 20 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 44 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 55 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    2 цаг 59 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 30 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 34 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 50 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 25 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 50 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 30 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 50 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 55 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 34 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 42 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 13 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК