Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад цогц бодлого хэрэгжүүлнэ

2018-3-14
0
ЖИРГЭХ

 

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өчигдөр эхэллээ. 2015 оноос хойш удирдах ажилтны зөвлөгөөнөө хийгээгүй тус салбарынханд цаашдын бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа ярилцах шаардлага үүсээд байсан юм. Тиймээс салбарын үйл ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж, цаашид баримтлах чиглэлээ тодорхойлохоор ийнхүү улсын зөвлөгөөнөө хийж байна. Зөвлөгөөнд нийслэл, дүүрэг, орон нутагт ажиллаж байгаа хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбарын 250 гаруй удирдах ажилтан оролцлоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 7000 гаруй төрийн албан хаагч ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаагийн 1479 нь нийгмийн даатгалын салбарт ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа нь эхийн хэвлийд байгаа ургаас азай буурал хүртэлх Монгол Улсын нийт хүн амд хүрч үр өгөөжөө өгдөг, алдаа гаргах эрхгүй эрхэм хүндтэй ажил” гэж онцолсон юм. Мөн “Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 6-нд 27 зорилт бүхий “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”- ын баримт бичгийг баталсан. Уг баримт бичгийн нэг үндсэн тулгуур стратеги нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Хүн төвтэй нийгмийн бодлого” юм. Энэхүү тулгуур бодлогын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсад нийгмийн баримжаатайгаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхны оролцоо, хамтын ажиллагаа чухал” гэв.

Цаашлаад ХНХЯ 2018 онд ажилгүйдэл, ядуурал, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байгааг салбарын сайд дуулгалаа. Засгийн газар өнгөрсөн сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 27-29 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулсан, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгох болсон. Иргэд 55, 60 насандаа өөрсдийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн зэрэг ард түмний орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн талаараа дурдлаа. ХНХЯ- ны зүгээс цаашдаа хувиараа болон өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж ажлын байр бий болгохыг дэмжих зорилтот төслүүд хэрэгжүүлэх, сургалтад хамруулахаар төлөвлөжээ. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээний багц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлж, бүтээмжийг сайжруулах зэрэг ажлыг 2018 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Зөвлөгөөнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара оролцсон. Тэрбээр “НҮБ- ын Хүн амын сан Монгол Улсын хүн ам, тэр дундаа хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ирсэн. Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилго бүхий Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулсанд туйлын талархаж байна” гэв. Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр үргэлжлэх юм. Өнөөдрийн үйл ажиллагааг дөрвөн чиглэлийн хүрээнд салбар хуралдаан хэлбэрээр зохион байгуулна.

Зөвлөгөөний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цөөн асуултад хариулт авлаа.

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг 2015 оноос хойш хийгээгүй. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдэх асуудал нэлээд байгаа болов уу?

-Зөвлөгөөнөөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг дэлгэрүүлэн ярьж, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, 2018 онд дэвшүүлж буй зорилт түүнийг ханган хэрэгжүүлэхэд агентлаг, орон нутгийн удирдлагууд юунд анхаарч ажиллах вэ гэдгээ ярилцаж байна. Бид 2018-2020 онд гурван том үндсэн асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, ажилгүйдлийг бууруулж, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, эцэг эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах гэсэн цогц бодлогод анхаарлаа хандуулна. Тухайлбал, орон нутагт ядуурлын төвшин буурахгүй байна. Тиймээс ядуу гэж бүртгэгдсэн өрх нэг бүрийн дэлгэрэнгүй судалгааг гаргах ёстой. Ингэснээр орон нутгийн удирдлагууд ажилгүй, ядуу гээд байгаа өрх нэг бүртэй тулж ажиллан, тэдний чадавхид тулгуурлан ядуурлаас гаргах арга хэмжээ авах юм. Ялангуяа ядуурлын төвшингөөс доогуур орлоготой иргэдийг халамжийн үйлчилгээнд хамруулах замаар орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн ядуурлын төвшинд байгаа иргэдийг ажлын байртай болгох замаар орлогыг нэмэгдүүлнэ. Харин ядуурлын төвшингөөс дээгүүр боловч ядууралд өртөж болзошгүй өрх, иргэний ажлын байрыг хадгалах, ур чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийн өөрсдийнх нь онцлог, хэрэгцээ, чадавхид тулгуурласан ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхээр ярьж байна.

-Цогц бодлогын хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах вэ?

-Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлж байна. Гэхдээ орон нутагт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжихгүй, ажлын байр шинээр нэмэгдэхгүй байгаа учир зохион байгуулалттай ажлын байр бий болгож чадахгүй байна. Тиймээс залуучуудын өөртөө бий болгосон ур чадварт түшиглэсэн ажлын байр бий болгох, мөн орон нутгийн залуучуудыг хөдөлмөрөө хорших замаар зохион байгуулалттай ажлын байртай болгох, мал аж ахуй дагасан буюу гэрээт малчин ажиллуулах гэсэн гурван хөтөлбөр хэрэгжүүлэх замаар орон нутагт ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

-Та УИХ-ын даргын БНТУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийгмийн хамгааллын чиглэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Турк улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудад ямар давуу тал бий болов?

-Монгол Улсын Засгийн газар Туркийн Засгийн газартай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Одоогийн байдлаар 4000 гаруй монгол иргэн Турк улсад ажиллаж, амьдарч байна гэсэн судалгаа бий. Айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрээр Турк улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд тус улсад байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ Монгол Улсад ажиллаж нийгмийн даатгал төлсөн жил дээрээ нэмэгдүүлэн тооцож, тэтгэврээ тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, хоёр улсад ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ нэгтгэн тооцуулж тэтгэврээ бодуулах юм. Ингээд Турк улсад ажиллаж шимтгэл төлсөн жилд ногдох тэтгэврээ Туркийн нийгмийн даатгалын сангаас, Монгол Улсад ажиллаж шимтгэл ногдох тэтгэврээ Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас авах нөхцөл, боломж бүрдэж байна. Энэ хэлэлцээрийг байгуулснаар зөвхөн өндөр настны тэтгэвэр авахтай холбоотой харилцааг зохицуулаагүй. Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсэн болон амаржсан, хөдөлмөрийн чадамжаа алдсаны тэтгэмж авах эрхийг нээж байгаагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, Турк улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой чухал хэлэлцээр болсон гэж үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Монгол (104.8.1.196)
    1990 оноос хойш улс орны хөгжил ярьсаар 28 жил боллоо.Одоо л нэг юм ядуурал ажилгүйдлийг бууруулах цогц бодлого хэрэгжүүлэх гэж байгаа юм уу.Гэхдээ бас эхлээгүй байгаа юм уу.Яст мэлхийн хурдаар явлаа явлаа гэхэд дэндүү удаан бна аа.Арай л юм аа
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    хнх яам ганц л ажил хийх юм тэр нь малчдын тэтгэвэр тогтоолт ялангуяа өвөр хангайн малчдын тэтгэвэр та нар малчин л хүн байвал ажилсан жил мэл гэхгүй тэтгэвэр өгөөд л байгаач чи ахин сонгогдох гэж л ийм юм хийж байгаа байлгүй
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.249.66)
    урьд нь ч сайд ийж байсан. юу хийж байсан юм дээ
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.130)
    Хуралдсаар байтал хугацаа чинь дууслаа.
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (202.9.43.243)
    ЦОГД БОДЛГО ЯРИХЫН ОРОНД ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ИРГЭДИЙН ТЭТГЭВЭРИЙГ ХОЁР ЯНЗААР БОДОЖ ТЭТГЭВЭРИЙН ЗӨРҮҮ ҮҮСГЭЭД БАЙГААГАА ЗОГСООЖ ТЭТГЭВЭРИЙГ НЭГ БОДОЛТООР БОДДОГ БОЛ. 2015 ОНООЁ ӨМНӨ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВЭРИЙГ ҮНДСЭН ЦАЛИНГИЙН ТАВАН ЖИЛИЙН ДУНДАЖААР БОДДОГ БАЙСАН ГЭТЭЛ 2015 ОНООС ХОЙШ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА ИРГЭДИЙН ТЭТГЭВЭРИЙГ ҮНДСЭН ЦАЛИН ДЭЭР АВДАГ БАЙСАН НЭМЭГДЭЛҮҮДИЙГ НЭМЖ ТАВАН ЖИЛИЙН ЦАЛИНГИЙН ДУНДЛАЖААС БОДДОГ БОЛГОЖ АСАР ИХ ЗӨРҮҮ ҮҮСГЭСЭН ҮҮНИЙГ УЛАМ НЭМЖ ТАВАН ЖИЛИЙН ДУНДАЖИЙГ ДОЛООН ЖИЛИЙН ДУНДАЖААС БОДХООР ТОГТООЛ ГАРГАСАН ТА БҮХЭН ӨӨРСДӨӨ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХДОО ӨНДӨР ТЭТГЭВЭР АВАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙГАА. ТЭТГВЭР НЭМНЭ ГЭЖ ХУЦАХЫН ОРОНД ТЭТГЭВЭРИЙГ ЗӨРҮҮТЭЙ БОДОР\Ж БАЙГААГАА ЗОГСООЖ 2015 ОНОСС ӨМНӨ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ИРГЭДИЙН ТЭТГЭВЭР ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА АВЧ БАЙСАН НЭМЭГДЭЛИЙГ НЭМЖ БОДОН ТЭТГЭВЭРИЙГ ОЛГОХ ЖУРМЫГ БАТАЛЖ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • fff (202.131.248.54)
    heregjuulne gehiin hurdan heregjuuleechee umnu ni hudulmuriin said bh da yu hj baisin
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 31 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 49 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 21 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 45 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 56 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    3 цаг 0 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 31 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 35 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 52 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 26 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 51 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 31 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 51 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 56 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 35 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 43 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 14 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК