Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЮНИСЕФ: Монголын хүн амын 23 хувь өлсгөлөнгийн байдалд байна

2018-3-14
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааг хийжээ. Тус судалгаа нь өргөн хүрээтэй асуудлыг хамруулж, үнэлгээ өгсөн анхны судалгаа болсон байна.

Судалгааны явцад зорилтот хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлэхийн зэрэгцээ 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдлын түвшин, хүнсний баталгаат байдал (ХББ)-ыг үнэлж, улмаар дүгнэлт өгчээ. Тус судалгааны түүвэрт сонгогдсон 5 хүртэлх насны хүүхэдтэй 2250 өрхөөс 2249 нь судалгаанд оролцож, хамрагдалтын түвшин 99.9 хувьтай байсан аж.

-НИЙТ ХҮН АМЫН Д АМИНДЭМИЙН ХАНГАМЖИЙН ТҮВШИН 
ТУЙЛЫН ХАНГАЛТГҮЙ ГАРЧЭЭ-

Судалгаанаас Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал нь Д аминдэм дутал хэвээр байна гэж дүгнэсэн байна. Үүнийг Д аминдэмээр баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ бага, жилийн ихэнх хугацаанд нарны хэт ягаан туяанд биеэ ил гаргах боломж хязгаарлагдмал байдагтай холбон авч үзжээ.

Энэ судалгаагаар нийт хүн амын Д аминдэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь Д аминдэмийн дуталтай, эсвэл нөөц багатай байгааг тогтоосон байна. Түүнчлэн нийт бүс нутаг, нийгэм эдийн засгийн бүх бүлгийн аль ч насны хүмүүсийн Д аминдэмийн хангамжийн түвшин хангалтгүй, хүүхэд, насанд хүрэгчдийн дийлэнх хувь Д аминдэмийн дуталтай, эсвэл нөөц багатай байна гэж үзжээ.

Д аминдэм нь өөхлөг загас, загасны элэгний тос, өндөгний шар уураг, үхрийн элэг зэрэг цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг, нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсан дор нийлэгждэг. Д аминдэм дутал нь ясны өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс сийрэгжихэд хүргэдэг билээ.

Сүүлийн үеийн судалгаагаар Д аминдэмийн хангамж зохистой түвшинд байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, зүрхний өвчний улмаас нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг нотолсон байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эх, нялх, бага насны хүүхдийн Д аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг тул тэд Д аминдэм дуталд өртөх өндөр эрсдэлтэй байдаг ажээ.

-ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 60.1 ХУВЬ А АМИНДЭМИЙН 
ДУТАЛД ӨРТӨХӨД ОЙРХОН БАЙНА-

Үндэсний V судалгаагаар А аминдэм дутлын тархалт “Дунд зэрэг” буюу 5 хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь “А аминдэм дутал”-тай, 60.1 хувь “А аминдэмийн нөөц багатай” дуталд өртөхөд ойрхон байгааг тогтоожээ. А аминдэмийн дуталтай болон нөөц багатай хүүхдийн үзүүлэлт нийт бус нутагт нэмэгдэх хандлагатай байгааг энэхүү судалгаагаар илрүүлсэн байна.

А аминдэм нь элэг, өндөг, лууван, бууцай, чихэрлэг төмс, чангаанз, шар хулуу, брокколи зэрэг амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг. А аминдэмээр баялаг эдгээр хүнс нь Монгол Улсын зах зээлд олдоцтой бүтээгдэхүүн юм. А аминдэм нь эд, эсийн хэвийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ дархлааны тогтолцооны амин чухал бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Иймд А аминдэм дутлын улмаас хүүхдийн дархлаа суларч, хүүхэд насанд түгээмэл тохиолддог суулгалт, улаан бурхан зэрэг халдварт өвчинд өртөмтгий болдог.

Хүнд хэлбэрийн А аминдэм дуталтай хүүхэд халдвартай тэмцэх ямар ч чадваргүй болох, сохрох, улмаар эндэх эрсдэлтэй тулгардаг байна. Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, хөхүүл үе, нялх, бага насанд А аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг тул тэд “А аминдэм дутал”-д өртөх өндөр магадлалтай байдаг.

Монгол Улсын жирэмсэн эмэгтэйчүүд, 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд А аминдэм дутал болон нөөц багатай байх тохиолдол харьцангуй бага байжээ. Хүн амын хооллолтын байдлыг үнэлсэн дүнгээс харахад Монгол Улсын ихэнх өрхийн насанд хүрэгчид А аминдэмээр баялаг хүнс нилээд түгээмэл хэрэглэдэг бол тэдний бага насны хүүхдүүд бараг иддэггүй байна.

Хэрэглээний энэхүү ялгаатай байдал нь бага насны хүүхдийн эх, асрамжлагчдад хүүхдийн нэмэгдэл хооллолтод малын элэг, лууван, өндөг, чихэрлэг төмс, бууцай зэрэг А аминдэмээр баялаг хүнсийг өргөн ашиглах талаар мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх шаардлагатай байгааг илтгэжээ.  

А аминдэм дутал болон нөөц багатай байдлыг бууруулахын тулд бага насны хүүхдээ хооллодог эх, асрамжлагчдын дадлыг өөрчлөх, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, сайжруулах, аминдэм, эрдсийн нэмэлт бэлдмэлээр хангах зэрэг олон талт арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлбэл зохино гэж зөвлөсөн байна.

Хүүхэд эхээс төрөхдөө биедээ хангалттай хэмжээний А аминдэмийн нөөцтэй байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүүхдийг төрмөгц ангир уургаар эрт (төрснөөс хойш 1 цагийн дотор) амлуулах, 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох дадлыг урамшуулан дэмжих шаардлагатайг ч дурджээ.

-ИОДЖУУЛСАН ДАВС НЬ МОНГОЛЧУУДЫН ИОДЫН ГОЛ 
ЭХ ҮҮСВЭР БОЛЖ ЧАДНА-

Энэхүү судалгаагаар, нийт өрхийн 78.9 хувь зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж буйг тогтоосон байна. Өрхийн иоджуулсан давсны хэрэглээний түвшин Баруун (60.4%) болон Хангайн (70.6%) бүсэд хамгийн бага, Зүүн бүс (92.4%)-д харьцангуй өндөр байжээ.

Иод нь хүний бие махбодын бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй бамбай булчирхайн дааврын нийлэгжилтэд оролцдог; ураг, нялх хүүхдийн уураг тархины хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй эрдэс юм. Иод дутлын улмаас хүүхдийн бие махбодын болон оюун ухааны хөгжилд урт хугацааны, маш хүнд сөрөг нөлөө илэрдэг тул жирэмслэлт, хөхүүл үе, хүүхэд насанд түүнээс сэргийлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой.

Иодын хүнсний гол эх сурвалж бол монгол хүн төдийлөн түгээмэл бус хэрэглэдэг далайн гаралтай амьтан, ургамал байдаг. Иод дутлаас сэргийлэх, хянах урт хугацааны, амжилттай хэрэгжих боломжтой стратеги бол давсыг иоджуулан хэрэглэх арга юм. Иоджуулсан давс нь монголчуудын иодын гол эх үүсвэр болж чадна гэж үзжээ.

Давс иоджуулах стратеги нь Монгол Улсын нийт хүн амын иодын зохистой хэрэглээг хангахад амин чухал үүрэгтэй. Хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүн давс иоджуулах стратегийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргах, “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналтыг улам хүчтэй болгох шаардлагатайг илтгэжээ.

-НЭГ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД ЦУС БАГАДАЛТ, ТӨМӨР ДУТАЛ 
ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ ГАРЧЭЭ-

Судалгаагаар нийт бүс бутгийн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд цус багадалт болон төмөр дутлын тархалт өндөр байгааг тогтоожээ. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхдийн 27 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21 хувь цус багадалттай, 6-59 сартай хүүхдийн 21 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувь төмөр дуталтай гарчээ. Мөн 15-49 насны эрэгтэйчүүдийн маш бага хувь цус багадалт болон төмөр дуталтай байсан бөгөөд төмрийн илүүдлийн нэг ч тохиолдол илрээгүй байна.

Цус багадалт, төмөр дуталтай хүүхдийн хувь 1 хүртэлх насны нялх хүүхдийн дунд хамгийн өндөр байгаа бөгөөд хүүхдийн нас нэмэгдэх тутам тархалтын түвшин буурч байжээ.

Төмөр нь хүний бие махбодын өсөлт, танин мэдэхүйн хөгжилд нэн шаардлагатай эрдэс юм. Энерги ялгаруулахад шаардлагатай хүчилтөрөгчийг уушгинаас эд эс рүү зөөвөрлөх үүрэгтэй гемоглобины үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог тул төмөр нь хүний амьдралын туршид амин чухал үүрэгтэй.

Амьтны болон ургамлын гаралтай хүнсэнд төмөр агуулагддаг бөгөөд ургамлын гаралтай төмрийн шимэгдэлт нь амьтны гаралтай төмөртэй харьцуулахад бага. Хоол хүнсээр авах төмрийн хэмжээ хангалтгүй байх, төмрийн хэрэгцээ ихсэх, шимэгдэлт буурах, хумхаа, гэдэсний шимэгч хорхойн халдварын улмаас төмөр алдагдах зэрэг шалтгаанаар бие махбод дахь төмрийн нөөц шавхагдаж “төмөр дутал” үүсдэг.

Хүний бие махбодын эрчимтэй өсөлт, дахин давтан цус алдах үед төмрийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг тул жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өсвөр насны охид, төрөх насны эмэгтэйчүүд төмөр дуталд илүү өртөмтгий байдаг. Жирэмсэн эмэгтэй төмөр дуталтай байх нь эх, нярай эндэх, хүүхэд хугацаанаас өмнө дутуу төрөх, бага жинтэй төрөх эрсдэлийн шалтгаан болдог байна.

-ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ДӨРВӨН СУРАГЧИЙН НЭГ НЬ ТАРГАЛАЛТТАЙ БАЙНА-

Энэхүү судалгаагаар Монгол Улсын 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 46 хувь илүүдэл жин ба таргалалттай байгааг тогтоожээ. Мөн илүүдэл жин ба таргалалтын тархалт сургуулийн бага ангийн хүүхдийн дунд 2010 оны хоол тэжээлийн үндэсний IV судалгааны дүнгээр 4.3 хувь байсан бол энэ удаад 28.6 хувь болж эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 6-11 настай 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, илүүдэл жинтэй 4 сурагчийн нэг нь таргалалт (6.4%)-тай байгаа аж.

Илүүдэл жин ба таргалалтын тархалт Улаанбаатар хотын сурагчид (34%)-ын дунд хамгийн өндөр байгааг судалгаагаар илрүүлжээ. Манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь илүүдэл жинтэй байгаа нь энэхүү нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бага наснаас эхлэн нийт хүн амын дунд түгээмэл байгааг илтгэжээ.

Илүүдэл жин ба таргалалтын тархалт насанд хүрэгчид, хүүхдийн дунд огцом нэмэгдсээр буй нь уг асуудал Монгол Улсын өмнө тулгарч буй нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болсныг илтгэж байна. Энэхүү асуудал нь “хоол тэжээлийн шилжилт” буюу хооллолтын уламжлалт хэв маяг өөрчлөгдөж, хаанаас ч худалдан авах боломжтой, хямд үнэтэй, ичлэг ихтэй, тос, давс, чихрийн агууламж өндөртэй, тэжээллэг чанар багатай эрүүл бус /жанк/ хүнсний хэрэглээнд шилжихийн зэрэгцээ нийт хүн амын дунд хөдөлгөөн багатай, суугаа амьдралын хэв маяг давамгайлах болсонтой шууд холбоотой юм.

Илүүдэл жин ба таргалалттай хүний цусны даралт ихсэлт, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, остеоартрит (үеэнд яс ургах) зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэл нь харьцангуй өндөр байдаг.

Монголын хүн амын дунд илүүдэл жин ба таргалалтын тархалтыг бууруулахын тулд бүх насны хүмүүсийн биеийн жин нэмэгдэхэд нөлөөлж буй аливаа хүчин зүйлийг багасгах олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж буй аж.  

Монгол Улсын нийт бус нутаг, нийгэм, эдийн засгийн бүх бүлгийн хүн амын дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт түгшүүрийн түвшинд хүртэл нэмэгдсэн тул нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулжээ.

-ХАНГАЙН БҮСЭД ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДАЛ АЛДАГДСАН ӨРХИЙН 
ЭЗЛЭХ ХУВЬ ХАМГИЙН ӨНДӨР БАЙЖЭЭ-

Энэхүү судалгаагаар өрхийн хүнсний баталгаат байдал (ХББ)-ын үзүүлэлт бүс нутгийн түвшинд ихээхэн доогуур байгааг тогтоожээ. Тухайлбал, нийт өрхийн 65 хувь ХББ нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, 23 хувь ХББ ноцтой алдагдаж, өлсгөлөнгийн байдалд байгааг илрүүлсэн байна.

Улаанбаатар хот болон Хангайн бүсэд ХББ алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байжээ. Тодруулбал, Хангайн бүсийн нийт өрхийн 80 орчим хувь ХББ нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, 25 хувь ХББ ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хотод эдгээр үзүүлэлт тус тус 68 хувь ба 27 хувь байсан аж.

Хүнсний баталгаат байдал алдагдах нь Монгол Улсын хүн амын дунд тохиолдож буй хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тэргүүлэх шалтгаан болж байна. Хүнсний баталгаат байдал (ХББ) гэж чанартай, хангалттай хэмжээний хоол хүнсээр өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн байдалдаа тохируулан тэгш, хүртээмжтэй хангагдаж, аюулгүй бэлдэж, зөв хэрэглэх боломжтой байхыг хэлнэ.

Мөн нийгмийн хамгааллын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн ядуу иргэд, малчдын дунд эмзэг байдлын үнэлгээ хийвэл зохино гэж үзжээ.

Ядуу, эмзэг өрхийн хүн амын ХББ алдагдахаас хамгаалах, ялангуяа улирлын чанартай хүнсний хомсдол, байгаль, цаг уурын гамшиг, бэрхшээлийн үед тэдгээр иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судлаачид онцолсон байна.

Өрхийн ХББ-ын түвшинг сайжруулахын тулд юуны өмнө хүнсний хангамж, хүртээмж, өрхийн дотоод дахь хүнсний хуваарилалтад нөлөөлж буй суурь хүчин зүйлс болон хот, хөдөөгийн ядуу, эмзэг өрхөд ямар тусламж, дэмжлэг шаардлагатай байгааг тодруулах хэрэгтэй байна.

Өрхийн ХББ-ын түвшинг сайтар ойлгож мэдэх нь тухайн нөхцөл байдал, түүний онцлогт тохирсон ХББ-ыг сайжруулах, өлсгөлөнг бууруулахад чиглэсэн салбар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Ингэснээр үр дүнтэй болох нь нотлогдсон, цогц арга хэмжээг сонгон хэрэгжүүлж, өрхийн ХББ-ыг сайжруулах бүрэн боломжтой аж.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын байгаль цаг уур, газарзүй, эдийн засаг, соёл, зан заншил зэрэг өвөрмөц онцлогт тохирсон цогц арга хэмжээг тодорхойлох хэрэгтэйг тэмдэглээд, өрхийн ХББ-д нөлөөлж буй бүхий л хүчин зүйлсийг тодруулах зорилтот судалгаа хийх шаардлагатайг онцолжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ene bol ardchilal (27.123.212.140)
    Sots niigmiin ued iim zuil gsrdaggui l bailaa. Odoo hun am ni oldood baina bas het ih ardchilal ideed baina
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.33.92)
    гадныханыг хошгируулаад байдаг илжигдорж үүнийг уншсан уу?
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    саяхан
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    19 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    53 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    1 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 12 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    1 цаг 31 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 45 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 56 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    2 цаг 25 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    2 цаг 59 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    3 цаг 28 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 37 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 57 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    4 цаг 15 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 37 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 56 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    5 цаг 22 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    5 цаг 24 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    5 цаг 27 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 39 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК