Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Жаст"-ын Ш.Батхүүгийн баривчилгаа Олон-Овоотын золиос

2018-3-15
0
ЖИРГЭХ

Ш.Батхүү ӨАБНУ, БНХАУ-ын хамтын өмчлөлийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан хэргийн цар хүрээ нэмэгдсэн, хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс ял завших боломжгүй гэх мэдэгдэл хийсэн.

- Удалгүй Ш.Батхүүг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар мэдээлэл тархлаа. Энэ асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэ үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга асан Т.Очирхүү нар өөрсдийнхөө гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдэгдлийг Ш.Батхүүгийн эсрэг удаа дараа хийсэн юм.

Тэгвэл “Хэдхэн хоногийн өмнө Авлигатай тэмцэх газар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй Ш.Батхүү 2013 оны долоодугаар сард групп компанийнхаа дампуурлыг Олон-Овоотын ордтой холбон тайлбарлаж байжээ. Улмаар тус ордын лицензийг эзэмшигч “Олон овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн талаараа ч хэлж байв. Түүнээс хойш Олон-Овоотын орд хадагтай Г.Алтангийн мэдэлд очсон бөгөөд мөн удалгүй “Алтжин” групп уурхайчдаа цомхотгож үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон юм. Олон-Овоотын орд нийт 10 гаруй лицензийн талбайтай. Хэд хэдэн удаагийн нөөц тогтоолтоор алт болон жонш ховор элементийн өндөр агуулга бүхий нөөц илэрсэн гэгддэг.

“Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр Олон-Овоотыг хамтарч эзэмших саналыг“Жаст”-ын Ш.Батхүүд 2006 онд тавьж байжээ. Хоёр тал асар их нөөцтэй хэмээсэн уг ордыг ашиглах хамтарсан компани байгуулах шийдэлд хүрч “Олон-Овоот гоулд” мэндэлсэн түүхтэй аж. Хамтарсан компанийн 60 хувь “Монгол газар"-ынх, үлдэх 40 хувийг нь “Жаст”-ын мэдэлд байхаар гэрээлжээ. Гэтэл 2009 онд “Монгол газар” компани Олон-Овоотыг “Голдман сакс интернэшнл”-ийн барьцаанд тавьсан байна.

Ашигт малтмалын газраас тус ордын лицензийг “Голдман сакс интернэйшнл” компанийн барьцаанд бүртгэгдсэн байсныг хууль бус гэж үзээд 2009 оны арваннэгдүгээр сард нь хүчингүй болгожээ. Бүртгэл нь нэгэнт хүчингүй болсон учраас тусгай зөвшөөрлийг дахин “Монгол газар”-т олгосон байдаг. Харин 2010 онд Ш.Батхүү Ц.Мянганбаяраас Олон-Овоотын ордын лицензийг өр авлагаа оролцуулан худалдаж авсан бөгөөд түүнийхээр дампуурал нь тэр үеэс эхлэлтэй гэдэг.

 

 

 

Ш.Батхүү хийсэн мэдэгдэлдээ,  “Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа гэвэл “Монгол газар” компани, Ц.Мянганбаяртай холбогдсон явдал. Тухайн үед Олон-Овоотын нөөцийн хэмжээ их өндөр тогтоогдсон байсан” хэмээсэн байдаг юм. Мөн тэрбээр “Тухайн үеийн Эрдэс баялгийн зөвлөлөөс Олон-Овоотын ордын нөөцийн талаар хуурамч акт гаргаж, Ашигт малтмалын газраас олгосон А лиценз дээр нь 18.5 тонн алтны нөөцтэй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл хараат бус шинжээчдээр нөөц тогтоолгоход үсрээд л дөрвөн тонн гэж батлагдсан. Улсад бүртгэлтэй нөөц ингэж өм цем дутдаг нь сонирхолтой хэрэг биз дээ.

Би энэ бизнесээ амжилттай болно гэж итгэж байсан. Тийм учраас “Стандарт” банкнаас зээл авсан” гэжээ. Ш.Батхүүгийн баривчилгаа хийгээд Олон-Овоотын золиос болсон “Жаст групп”, “Хадгаламж” банкны дампууралтай төсөөтэй явдал Монголын санхүүгийн салбараас арчигдсан хоёр ч банканд тохиолдсон байдаг. “Монгол газар” найман охин компаниараа дамжуулж, “Олон овоот” төсөлд зориулан 2003 оноос “Анод” банкнаас зээл авч эхэлсэн түүхтэй.

Мөн 2006 оноос 30 гаруй хуулийн этгээдээр дамжуулан “Зоос” болон Ш.Батхүүгийн “Хадгаламж” банкнаас зээл авч байжээ. Тус компани зээлээ төлөлгүй, гадаадын банкнаас зээл авч өрөө төлье гэж мэхлэн барьцааны лицензүүдээ суллуулж авч байсан талаарх мэдээлэл бий. Ийнхүү банкнууд ээлж дараалан дампуурах бүрд Олон-Овоотын тусгай зөвшөөрлийн эх хувь өр барагдуулах хэрэгслийн жагсаалтыг тэргүүлж байжээ.

АТГ-ын мэдэгдэл болон таван жил орчмын дараа Ш.Батхүүг цагдан хорих хүртэл энэ асуудлаар Лондоны Арбитрын шүүх маргаан үүсгээд байлаа. Лондоны Арбитрын шүүхийн шийдвэр гармагц УИХ-ын нэр бүхий таван гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банканд барьцаалсан асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьсан. Асуулгын хариуд Засгийн газар Лондоны Олон улсын Арбитрын шүүхээс 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцоотой байсан талаарх үндэслэлүүдийг дурдсан юм.

Тухайлбал, зээлийн гэрээнд холбогдох нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан. Гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан. 2010-2013 онуудад “Стандарт” банкнаас нийт 213.3 сая ам долларын орлогын гүйлгээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь “Меркенталхаус”, “Миллфорд Глобал” корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгдсэн зэрэг мэдээллүүдийг олон нийтэд ил болгосон юм Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар “Арбитрын шүүхээс ирсэн бичигт надтай холбоотой үг үсэг байвал, хоёр цагийн дотор албан тушаалаа өгөөд, хорих 461 ангийн үүдэнд очно” гэж мэдэгдсэн бол “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг “Гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон. УИХ-ын гишүүдийн асуулгад Засгийн газар хариу өгөхдөө “Стандарт" банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь “Жаст”-тай холбоотой зээл бус зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя” хэмээн тайлбар хийсэн.

Энэ мэтээр талууд өнгөрсөн хугацаанд хийсэн тайлбараа давтсаар байгаа бөгөөд Ш.Батхүүг саатуулсан талаар улс төр, бизнесийн хүрээнийхэн байр сууриа илэрхийлсний нэг нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан байлаа.  Тэрбээр “50 тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Д.Амарсайханыг сахарын өвчтэй байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Д.Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй.

Түүнтэй адилхан үйл явц “Жаст”-ын Ш.Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ. Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ” гэсэн юм.

Д.Түвшин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК