Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Батлан Хамгаалахын сайд Катар Улсад ажлын айлчлал хийжээ

2018-3-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд Катар Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, доктор Халид Вин Мухамед Аль Аттияагийн урилгаар Катар Улсад ажлын айлчлал хийж, тус улсын нийслэл Доха хотноо зохион байгуулагдаж буй олон улсын батлан хамгаалахын үзэсгэлэн, бага хуралд оролцлоо.

Катар Улсын Эмир Шейх Тамим Вин Хамад Аль Танигийн ивээл дор хоёр жилд нэг удаа зохион байгууллагдаг энэхүү үзэсгэлэн, бага хурал нь Европ, Ази, Ойрхи Дорнод, Африкийн зарим орны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд, олон улсын Батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн төлөөлөл оролцдог бүс нутгийн төдийгүй олон улсын томоохон арга хэмжээ юм. 2008 оноос хойш зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн арга хэмжээнд 54 орны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөгч оролцож, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 180 гаруй олон улсын компани бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг арга хэмжээ нь оролцогч орнуудын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлага, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн төлөөлөлд цаашдын харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар уулзаж ярилцах боломж олгодгоороо онцлогтой.

Үзэсгэлэн, бага хурлын үеэр Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд Катар Улсын дэд Эмир, Абдулла Бин Хамад Аль Тани, тус улсын Ерөнхий сайдын орлогч ба Батлан хамгаалахын сайд доктор Халид Бин Мохамед Аль Аттияа, Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганем Бин Шахийн Аль Ганем нартай албан ёсны уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар ч санал бодлоо хуваалцсан юм. Хоёр тал Монгол, Катар улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээг шинэчлэн илүү өргөн хүрээнд харилцах боломжийг бүрдүүлэх, Батлан хамгаалах яамд хооронд харилцан айлчлал хийх, Катар Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Монгол Улсад зохион байгууллагддаг "Khaan Quest" олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцуулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг тус улсын батлан хамгаалахын сургууль болон араб хэлний сургалтад үргэлжлүүлэх суралцуулах, хоёр орны Зэвсэгт хүчний хамтран зохион байгуулдаг  хээрийн сургууль зэрэг сэдвээр ярилцаж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх цөөнгүй чиглэлээр санал солилцож, харилцан тохиролцлоо.

Мөн Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд ноён Нурэтин Саниклитэй уулзалт хийж батлан хамгаалах салбарын төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, соёл, нийгэм зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, цаашид хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн, сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ, БНХАУ, БНЭУ, БНТУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын үзэсгэлэнгийн танхимаар зочилсон байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    32 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    1 цаг 4 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    1 цаг 28 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    1 цаг 39 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 43 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 14 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    2 цаг 18 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    2 цаг 35 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    3 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    4 цаг 34 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    5 цаг 14 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    5 цаг 34 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    5 цаг 39 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    21 цаг 18 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    21 цаг 26 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    21 цаг 57 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    23 цаг 5 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    23 цаг 7 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    23 цаг 56 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК