Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэрбум, зуун саяар тоологдох хөрөнгөтэй ч төрөөр тэжээлгэсэн дарга нар

2018-3-15
0
ЖИРГЭХ

Хууль батлан суугаа эрхэм гишүүд, сайд нарын хэлэх үг, хийж буй үйлдэл байнга зөрдөг. Бараг л уламжлагдан ирсэн ёс мэт зүйл. Парламентын ордонд хууль тогтоон суугаа 76 гишүүн эдийн засаг хүндэрлээ төр илүү зардлаа танах хэрэгтэй гэж ам уралдуулдаг ч хэрэгжүүлсэн зүйл алга. Яах вэ бичиг хэргийн багахан зардал л хасагдаж, хэдэн орон тоог цомхотгосноос гавьсангүй. Уг нь, өөрсдийнхөө илүү зардалд санаа тавьсан бол дээр байлаа. Гэвч зардалдаа таналт хийлгэхгүйгээр л төсвөө баталлаа гэсэн шүүмжлэл өнөөдөр ч байна.

Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед бүсээ чангалах арга хэмжээг төр засгаас хэрэгжүүлэх ёстой. Гэвч төрийн аль ч сайд дарга, байгууллага ийм зүйлийг хэрэгжүүлэхгүй яваа. Байгаа жаахан хөрөнгө, гаднаас гуйж гувшин олж ирсэн хэдэн төгрөгөөрөө тоглож сууна. Ёстой л намайг хэн хэлж, ноён хүнд хэн заах вэ гэсэн шиг байгаа.

Төрийн сайд, дарга нарын албан хэрэгцээ, хэрэглээний зардал арай хэтэрсэн мэт. Эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн, эмнэлгийн орноос босох уу, үгүй юу гэдэг дээрээ байхад эрхэм дээд мяндаг цолтнууд төрийн гар утасны төлбөр, хөл залгах унааныхаа түлшээ хийлгэх нь зөв биш. Харилцаа холбооны зардалд сар бүр 150 мянган төгрөгөөс дээш тэтгэлэг авч буй. Унааны хувьд бүгд бараг л ижил моторын багтаамжтай “Ланд, Лексус” хэмээх тэрэг хөлөглөн давхидаг улс. Үүнээс бага зэрэглэлийн төмөр хүлэг уначихвал нэр хүнд нь доош орчих гээд байдаг юм байх. Тиймээс ч арабын оронд зориулан, шейхүүдийн хөлөглөх цөлийн унаа гэгдэх “Ланд 200”, “Лексус 470, 570” хэмээх машин унацгаана. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн засаг ноёд хүртэл дээрх төрлийн автомашинтай. Зарим нэг нь төсвийн хөрөнгөөр авсан унаагаа эвдэлж сүйтгэчихээд юу ч болоогүй мэт суугаа гэдэг. Төрийн, түмний хөрөнгө учир тэд тоохгүй л дээ. Харин өөрийнх нь байсан бол долоох шахан арчилна.

Үүнээс гадна шатахуун зарцуулалт нь 100 км тутам 20-30 литр гэсэн тоо бий. Магадгүй хотын түгжрэл, өвлийн хүйтэнд үүнээс ч илүүг залгих нь бий. Тэгвэл эрхэм дарга, сайд, түшээд өдөр бүр л хотод 100 км давхидаг гэж тооцвол төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө гарч байгаа нь харагдана. Бас л замбараагүй дүн болж таараа. Ноёд, дээдсийн шатахууны зардал, гар утасны төлбөр төрд өгсөн түмний хөрөнгөөр, татварын орлого, зээлийн мөнгөөр тэтгэхийг зогсоочихвол дээр мэт. Ингэж чадвал нэлээд хэдэн сая, тэрбумаар тоологдох хөрөнгө хэмнэгдэх магадлалтай. Учир нь, гишүүдийн утас унааны зардалд 500 орчим мянган төгрөгийг зардаг аж. Ийм хэмжээний хөрөнгө, мөнгийг ганцхан сарын дотор төрөөр даалгана гэж харвал жилд ямар хэмжээний төгрөг, төсвийг дарга нарт зориулдаг нь ойлгомжтой. Дарга нарын хэрэглээний зардлыг мэдээж хэрэг иргэдийн татвараар л бүрдүүлж байгаа. Ингээд харвал эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа ард түмний татварын багагүй хэсэг нөхдүүдийн хэрэглээний зардалд ниссээр. 

Жирийн нэгэн ажилтан төрийн ажил залгуулахын тулд түрийвчнээсээ таксины мөнгө төлдөг. Төрийн ажлыг амжууллаа хэмээн гар утасны мөнгөө авдаггүй. Үүнтэй агаар нэгэн ажиллахад дарга нарын цалин хүрэлцэхгүй байгаа хэрэг үү. Хүрдэггүйдээ төрөөр, түмний татвараар бүрдсэн мөнгөнөөс хамаг зардлаа төлүүлээд ч байгаа гэсэн бодол төрөхөөр. Гэтэл яг үнэндээ дарга нар шиг баян цатгалан хүмүүс байхгүй. Сайд гишүүдтэй ярих ч юм байхгүй. Жил бүр өгөх хөрөнгө орлогын мэдүүлгээс нь ч харж болно. Хур их хөрөнгөтэй атлаа гар утас, шатахууны зардлаа төрөөс гуйлгачилж суух нь инээдтэй. Зуу зуун сая, тэрбумаар тоологдох хөрөнгөтэй эрхмүүд сарынхаа утасны төлбөр, ажилдаа ирэх, буцах шатахуунаа хийж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Хумсаа нуусан муур мэт өөрийн хөрөнгийг арвижуулан, татварын мөнгөөр тансаглах нь зөв үйлдэл биш болов уу. Үүнд төр, засгийн оновчтой бодлого хэрэгтэй биз ээ. Яагаад бид ийм хэмнэлт гаргах шийдвэр гаргалаа та бүхэн дэмжээрэй гэж болдоггүй юм бол. Төрийн өндөр дээд суудалд тухалсан, ширээ сандалтай зууралдагсад том мотортой, тансаг зэрэглэлийн унаатай байх ёстой гэж. Жижиг машин уналаа гэж иргэд дооглохгүй, харин ч төсвийн зардалд дэм өгч байна хэмээн магтах нь гарцаагүй.

Гэтэл төрд тухалсан, төрийн албаны хурган дарга нар хүртэл Ланд-200, Лексус-570 унаж салхи татуулан давхих болж. Өөр хоорондоо төмөр хүлгээрээ сайрхах болсон байна. Үнэндээ унах унаа тийм чухал биш. Улс орон, иргэдээ, эдийн засгаа бодсон шийдвэр л хамгийн том зүйл. Дарга нарын унаа, утасны зардалд зарах тэрхүү мөнгөөр ганц цэцэрлэг, сургууль барьчихвал болохгүй зүйлгүй. Гэвч ийм сэтгэхүй төрийн дээдсүүдэд алга. Тоотой ганц нэг гишүүн өөрийн цалинг тойргийнхоо ядуу өрхийн ганц оюуутныг сургахад зардаг. Ёстой өдрийн од мэт гэсэн үг. Үүнээс өөрөөр төрийн дээдсүүд төсөв санхүүд хэмнэлт гаргасан түүх одоогоор алга.

Цаашид ч тэрбум, зуу зуун саяар хэмжигдэх хөрөнгөтэй дээдсүүд төрөөр хэрэглээгээ даалгасаар байх нь. Ичих булчирхайгүй, эрхэм ноёд.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.26.194.94)
    Эдийн засаг уналтанд орсон улсын төр засгийн өндөр албан тушаалтнууд цалингаасаа хүртэл татгалздаг байхад манай энэ хэдэн нөхөд моралийн өчүүхэн ч булчирхай алгаа!!! Жишээ нь- Грек улсын э\з дампууралд тулсан үед сайд нар нь цалингүй ажиллаж байсан шүү дээ!!!
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (182.160.1.214)
    бүсээ чангалж эдийн засгийн хүндрэлээс гарна гд ард түмнээ улам шулах юм аа. дарга нар улам тансаглаад. бид татвараа төлөөд л. ажлаа хийдэггүй, хийдүүлдэг албан тушаалтанд тооцдог хариуцлагаа сайжруулах хэрэгтэй.
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Jiriin irgen. (122.201.21.200)
    Ard tumen songoson, UIH-n gishuud shuu dee. Olon humuustei uulzana, bbainga hodoo oron nutagt ajillana. Setguulchid maani tarhi baga bn, sedviin huree, alsiin haraagaa saijruulj, delhiin hemjeegeer setgej ard tumend unen zov heregtei medeelliig ogoh heretei.
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • зочин (180.149.78.99)
    Энэ маш зөв зүйлийг бичсэн байна Харин зарим сэтгэгдэл бичсэн хүмүүс асуудлыг ойлгоогүй байна. Хамгийн гол нь өндөр өртөгтэй унаа хэрэглэж байгаад гол асуудал байна
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • зочин (203.91.116.222)
    Улс орон бүрийн төрийн түшээд авдаг байх аа, энэ бол байдаг л зүйл байх. Харин ажил үүргээ хэрхэн биелүүлж, хэр зэрэг шударга ажиллаж, ямар зөв шийдвэр гаргаж байна гэдгийг нь хянах хэрэгтэй. Улсын төсвийг зориулалтаар зарцуулж байгаа эсэх зэрэг,
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • зочин (202.9.42.194)
    байж болох урамшуулал юм хурлаа тасалдаг ажилдаа ирдэггүй гишүүдийн тэр өдрийн цалин унаа. утасны зардалыг 2016 оноос нь хойш нөхөн төлүүлэх арга хэмжээг авах нь зөв байх аа
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (202.9.41.236)
    iim l urelgen, tansaglaliig halahiintuluu ardchilsan huvisgal hiigeed sur bolood bsan huvalznuud odo uursduu buur aimaar ih erh medel, hurungund shunasan, tansaglal n herees heterlee
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • татвар (64.119.23.34)
    энэ тэнэгүүдэд цалин л байхад болоо штээ. Улс оронд юу ч сэтгэж хийж чадахгүй нь харагдаад байна.
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.3.176)
    Helehed hetsuu, uhaarahgui l baihdaa, amnaas ni dandaa ard tumen eh opon gedeg mirtloo tsag deeree huvia hicheesen humsaa nuusan bertegchin barag l hulgaich nar shuu dee.
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    12 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    1 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    1 цаг 27 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    1 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 42 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 13 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    2 цаг 16 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    2 цаг 33 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    3 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    4 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    5 цаг 13 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    5 цаг 33 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    5 цаг 38 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    21 цаг 17 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    21 цаг 25 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    21 цаг 56 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    23 цаг 4 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    23 цаг 6 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    23 цаг 55 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК