Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Шийлэгдамба СҮҮЛЧИЙН ЗОЛИОС БИШ буюу ГЕНСЕК НАРЫГ ХҮЛЭЭЖ БУЙ ТАВИЛАН

2018-3-16
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг гурван жил сунжирсны эцэст энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эцэслэн шийдэгдэж Улсын Дээд шүүхийн давж заалдах шатны шүүхээс түүнд 4.6 жилийн ял оноосон.

 

    Эргэн сануулахад, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр ЭМСЯ-ны албан өрөөндөө байхад нь баривчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаарт зааснаар, “Хээл хахууль авах” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

 

    Уг үйл явдал тухайн үедээ том дуулиан үүсгэж, байгуулагдсан цагаасаа хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байсан Авилгатай тэмцэх газрыг нийгэмд ГОЁ-оор харагдуулсан. Тэгэж гоёор харагдахын тулд ч АТГ  “Газар дээр нь, үйлдэл дээр нь, нотлох баримттай нь” баривчлах орчин нөхцлийг бий болгож,  эртнээс тагнаж, чагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. 


    Болж өрнөсөн үйл явдлын гүн дэх нарийн учир зангилааг сайн мэдэхгүй,  мэдэхийг ч хүсээгүй олон нийтийн үзэмжээр бол “Нэг муу авилгач баригдлаа. Ашгүй нэг ч гэсэн идэж уусан этгээдийг шийтгэж байвал болох нь тэр” гэсэн хандлага илтэд анзаарагдана.  Тиймдээ ч олонхийн ойлголтоор  энэ бол нэгэнт шийдэгдчихсэн, хаагдсан хэрэг. Ард түмэн уулгач хэрнээ туйлын мартамхай.  Үүнийг нь ч мэддэг учраас Г.Шийлэгдамбаар “туг тахьсан” болоод энэ сэдвийг бүр мөсөн хаахыг, хаалгахыг, ингээд мартуулахыг хүсэгчид олон бий.  


    Уг хэргийг сайтар ухаж төнхөөд, хэрэг явдлын утсыг хөврүүлээд үзэхээр маш олон ФАКТ цухалзана. Тэр л нуугдаж дарагдсан баримтуудыг битгий ил болоосой, дахиад бүү сөхөгдөөсэй гэж хүсэгч нь нэгдүгээрт МАХН, хоёрдугаарт Г.Шийлэгдамбын хэргийг илрүүлсэн гавьяатан Авилгатай тэмцэх газар юм. Г.Шийлэгдамбад хэдэн жил ял өгөөд цааш лавшруулахгүйгээр хэргийг ингээд дарах сонирхол МАХН, АТГ-т яагаад байгаа вэ?

 

 


ФАКТ №1 Мордохын хазгай буюу ТОМИЛГООНЫ ЗӨРЧИЛ

 


 

    Бүх зүйлийн эхлэл “мордохын хазгай” гэгчээр томилгооны зөрчлөөс үүдэлтэй.  Тодруулбал Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдаар томилогдохдоо МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалтай байв. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд томилогдож буй хувь хүн АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулж, хэрэв ашиг сонирхлын зөрчилгүй байна гэж үзвэл Төрийн албаны зөвлөл хүлээн авдаг номтой. Гэтэл улс төрийн намд удирдах албан тушаалтай, тэр тусмаа намын санхүүжилтийг хариуцан ажилладаг ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажилтныг  АТГ-аас Эрүүл мэндийн сайдаар ажиллахад АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ гэж үзсэн нь тун сонин. Хууль, журмаа дагасан бол Авилгатай тэмцэх газар улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхэд  ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, “Нэг бол МАХН-ын генсекийн ажлаа хүлээлгэж өгөөд салбарын сайдаар томилогд. Эс бөгөөс сайдаар томилох боломжгүй” гэсэн тайлбарыг өгөх ёстой байсан. Аль ч  улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга намынхаа гал тогоо, санхүүжилтийг хариуцдаг үүрэгтэйг АТГ-ын мэргэжилтнүүд мэдэхгүйдээ энэ томилгоог хүлээн зөвшөөрсөн хэрэг үү? 


    Эсвэл ашиг сонирхлын зөрчил гэдгийг хувьдаа эмнэлэгтэй, эмийн сантай, анагаах чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг бизнестэй эсэхээр л сэтгэж ойлгодог гэж үү?   


    Эндээс дүгнэхэд, төрийн албан хаагчийг авлигын хэргээс ангид байлгах мэдээллээр хангаж байх үүрэгтэй АТГ нь эхний албан бичгээрээ Г.Шийлэгдамыг асуудал руу түлхэж гэж ойлгогдохоор...

 


ФАКТ №2-  АТГ худал сенсаац ТАРААДАГ байгууллага гэж үү?


    АТГ-аас Ш.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ  “Засгийн газрын гишүүн хүн албан өрөөндөө 500 сая төгрөгийн авилга авсан хэргийг илрүүлсэн”  хэмээн анх мэдэгдсэн. Бараг л авлигаар авсан мөнгөө ширээн дээрээ асгачихаад тоолж байхад нь хаалгыг нь эвдэн орж илрүүлсэн шахуу сенсаацийг нийгэмд өгсөн. Ингэснээр гэм буруутай эсэх нь бүрэн нотлогдоогүй сэжигтнээр дөнгөж татагдаад байсан Г.Шийлэгдамбыг шууд гэмт хэрэгтэн мөн гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. Гэвч хэргийг шалгах явцад Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг мөнгө гардан авч үйлдэл дээр нь баривчлаагүй /түүнд мөнгө зээлдүүлсэн гэх О.Даваасүрэн цүнхтэй мөнгийг орхиод явсан байсан/, хоёрдугаарт анх мэдээлсэн шиг 500 сая төгрөг бус 120 мянган ам.доллар сайдын өрөөнд байсан нь  тогтоогдсон билээ. Гэсэн хэдий ч АТГ анх буруу мэдээлэл өгснөө эргэн мэдээлсэнгүй. Гүйцэтгэх ажиллагааны үед авч байсан мэдээлэл, мөрдөн байцаалтын явцад ил болсон баримтаас зөрж болно. Үүнийг ойлгоно. Гэвч АТГ олон нийтэд өгсөн буруу мэдээллээ залруулж тайлбар хийгээгүй нь хачирхалтай.  Төрийн байгууллага, тэр тусмаа хууль хүчний байгууллага нийгэмд сенсаац тарихуйц хэтрүүлэгтэй мэдээллийг тараадаг үүрэгтэй баймааргүй сэн.


     АТГ-ын зүгээс хийсэн санаатай гэмээр үйлдлүүдээс энэ хэргийг улс төрийн зорилгоор шийдвэрлэх үүрэг даалгавартай байсан юм биш байгаа гэх хардлага ч төрөх шиг. Ингэж хардах үндэслэлийн нэг нь уг хэргийн хамгийн чухал баримт болох, Г.Шийлэгдамбад МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс үүрэг болгосон яаралтай санхүүжилт олох шахалт шаардлагын дагуу иргэн О.Даваасүрэнгээс эхний ээлжинд авсан 40 мянган ам.долларыг яагаад энэ хэрэгтэй холбогдуулан шалгасангүй вэ? Намын даргадаа эхэлж өгсөн 40 мянган ам.доллар, сүүлд ЭМЯ-ны сайдын өрөөнд хадгалагдаж байсан 120 ам.мянган долларыг цөмийг нь Г.Шийлэгдамба аавынхаа бизнесийн хамтрагч О.Даваасүрэн гэгчээс авсан болохоо хүлээж, энэ нь байцаалтын явцад тогтоогдчихоод байхад яагаад хоёр тусдаа асуудал мэтээр салгаж шалгав? 


    Ялангуяа, Г.Шийлэгдамбын намын дарга Н.Энхбаяртаа өгсөн 50 мянган ам.долларын захиран зарцуулалтыг нотлох баримтаас тусгаарлан зөвхөн “Засгийн газрын гишүүн, төрийн сайд эрх мэдэл албан  тушаалаа ашиглан хээл хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт гаргасан нь үүний хариулт болов уу? Тэгсэн атлаа тэр их “авилгын мөнгөний” эцсийн хэрэглэгч, захиалагч гэдэг нь тодорхой болсон Н.Энхбаярт ял шийтгэл оногдуулаагүй шалтгаан нь ердөө л Улсын гуравдугаар Ерөнхийлөгч асан тухайн үед төрийн албан тушаал хашаагүй байсан гэх үндэслэл. Авилга авч өгөлцөх гэдэг нь зөвхөн төрийн дээд албан тушаалтнуудад л хамаатай, тэд л авалцаж өгөлцвөл эрүүгийн хэрэг болдог юм шиг инээдтэй тайлбар байж болох уу?


     Тухайн үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд /2012-2016 он/ бүлэг байгуулах хэмжээний суудалтай, тэр байтугай Засгийн газрыг хамтран байгуулалцсан улс төрийн намын даргыг “Төрийн дээд албан тушаал хашаагүй байсан” гэдэг ганцхан үндэслэлээр ял завшуулах нь “ариун явдал” юм гэж үү? Энэ зүйл, заалтаар бол Г.Шийлэгдамба нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын хувиар салбарын яамны албан өрөөндөө мөнгө авч, түүнийгээ хадгалснаар буруутан болчихож байгаа аж. Хэрэв Г.Шийлэгдамба Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувиар бус МАХН-ын генсекийн статусаар МАХН-ын төв байран дахь Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөндөө өнөөх “гайт долларыг”  хадгалж байсан бол хэрэгт татагдах үндэслэлгүй байсан юм шиг дүр зураг харагдаж байна. Нэг ёсондоо, иргэн О.Даваасүрэн урьдын адил зээлүүлэх мөнгөө өгөхөөр МАХН-ын төв байр руу ирэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өрөөндөө байж таарсан бол ийм хэрэг болохгүй ч байсан юм шиг...


    Тэгэхээр авилгын хэрэг гэгч нь үндсэндээ ХЭН ЮУНЫ ТУЛД,  ЯМАР ЗОРИЛГООР ХЭН ГЭДЭГ ОЙР ДОТНЫ ХҮНЭЭСЭЭ ХУВИЙН ХАРИЛЦААНЫ ҮНДСЭН ДЭЭР ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗЭЭЛЭХ НЬ СОНИН БИШ. ХАРИН ХЭН ГЭДЭГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ ХЭН НЭГНЭЭС ТОДОРХОЙ ШАЛТГААНЫ УЛМААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР /түр зээлэх, өрөндөө авах  ямар хэлбэрээр авсан нь огт хамаагүй/ АВСАН Л БОЛ АВИЛГА ГЭЖ ҮЗДЭГ БОЛОЛТОЙ.     

 


ФАКТ №3-  МАХН 50 мянган ам.доллараа юунд ЗАРЦУУЛАВ?

 


    Уг хэргийн хамгийн чухал нюанс нь төдийгүй олон нийтийн хамгийн их анхаарал татахуйц сэдэв нь МАХН иргэн О.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нарын нийлүүлж өгсөн 50 мянган ам.долларыг юунд зарцуулсанаа баталсан санхүүгийн тайлан. МАХН-ын зүгээс уг тайлангаа АТГ-т өгч, түүнийг нь хэргийн материалд хавсаргажээ.   


    МАХН-ын генсек Г.Шийлэгдамбын намдаа “босгож өгсөн” 50 мянган ам.долларыг нам нь тун үр бүтээлтэй зарцуулсан байгаа юм. Жишээлбэл, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвалын сонгуулийн сурталчилгааны зардалд бусдаас  зээлсэн 15 мянган ам.долларыг төлсөн. Түүнчлэн МАХН байгуулагдсан өдөр “Эх орончдын баярт”-т зориулсан  үндэсний бөхийн барилдааны бай шагнал, Бөхийн өргөөний түрээсэнд өгчээ. Мөн намын дотоод үйл ажиллагаа, намын ажилчдын  цалин хөлсөнд зарцуулжээ.  Дээрх баримтууд санхүүгийн тайлантайгаа нэгэнт ил болчихоод байхад яагаад МАХН-д хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авсангүй вэ? Дээрхи “авилгын” мөнгийг захиран зарцуулсан хэрэглэгчид нь тодорхой болчихоод байхад яагаад мөнгө олж өгсөн дан ганц хүнд ял оноов?  Хууль, шүүхийн байгууллага МАХН-ын удирдлагуудад хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд Н.Энхбаяр, Н.Удвал тэргүүтнүүдэд ичих булчирхай байхгүй юм гэж үү?

     Г.Шийлэгдамбыг ийм нөхцөл байдал руу түлхсэн хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө хэрнээ хэрэгт холбогдсон мөчөөс нь шууд хаяж, өөрийгөө болон намаа уснаас хуурай гаргах бүх арга чаргыг хэрэглэснийг түмэн олон мэдэхгүй нүдэн балай чихэн дүлий өнгөрөх хэрэг үү? Эсвэл “Улс төр гэгч нь угаасаа ийм л бохир заваан” зүйл гэж зүхээд л өнгөрөх юм гэж үү? Бүхэл бүтэн намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг намдаа санхүүжилт олж өгснийх нь хариуд жишим ч үгүй “аавын хаалга” татуулж чадаж байгаа “хатуу зүрхтэй” улс төрийн намд иргэд сонгогчид цаашид итгэл хүлээлгэн сонгосоор байх гэж үү? Намынхаа журмын нөхөр, нарийн бичгийн даргаа хайрлахгүй хаяж чаддаг нам ард түмнийг хайрлах уу?  Бодох л хэрэгтэй. 

 


ШИЙЛЭГДАМБА ЭЦСИЙН ЗОЛИОС БИШ

 


    Үнэндээ Г.Шийлэгдамбад тохиолдсон асуудал, түүний үүрсэн ял шийтгэл нь улс төрийн карьер хөөж буй, улс төрийн ажил хийж эхэлж байгаа олон, олон залууст том сургамж боллоо. Хэзээ ч мартаж болохгүй бодит жишээ юм. Эцсийн эцэст энэ бүхэн Улс төрийн намын тухай хуулийн цоорхойтой холбоотой. Учир нь Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилтийг хэрхэн босгохыг зөвшөөрсөн, тэр тусмаа ямар аргаар санхүүжилт олвол хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох талаар нарийн, тодорхой зүйл, заалт байхгүйтэй шууд холбоотой. Өнөө цагт улс төрийн намуудын санхүүжилт босгодог гол арга нь хандив болон гишүүдийн татвар. Мөн УИХ-д суудалтай намуудад нэг гишүүний суудлын мөнгө гэж жилд 20 сая орчим төгрөг өгдөг.  Мөн дөрвөн жилд нэг удаа сонгуульд авсан саналын тоогоор улсаас санхүүжилт авдаг. Ийм л дөрвөн арга замтай. 


    Ирэх хавар, УИХ-ын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг өргөн барихаар бэлтгэж байгаа гэж дуулдсан. Уг шинэчлэн найруулсан хуулийн төсөлд амьдрал дээр бодитоор тулгардаг асуудлуудыг нарийн тусгаж өгсөн, тун чамбай хууль болоосой гэж хүсэх байна. Ялангуяа, намын санхүүжилттэй холбоотой дэд бүлэг бүхий нарийн зүйл, заалтуудыг тусгаж өгөх зайлшгүй шаардлага байна. Тэгэхгүй бол намдаа өгсөн аль мөнгө нь хандив, аль нь татвар, аль нь авилга хийгээд албан тушаалын төлбөр гэдэг нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золголоо. Монголын улс төрийн намуудын тогтолцооны энэ бүх гажуудлын ил болсон сургамжит жишээ нь Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба. Улс төрийн намын тухай хуульд яаралтай гар хүрч шинэчлэл хийхгүй бол энэ жишээгээр АН, МАН гэлтгүй аль ч намын хэдэн ч генсек “аавын хаалга” татаж болзошгүй нь. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.9.40.120)
    Н.Энхбаяр чинь өөрийн шуналын золиосонд Шийлэгдамба байтугай төрсөн дүү Н.Энхтуяагаа золиослосон хүн дээ. Дүү нь хуулийнхнаас айгаад гадаадад зугтсан.
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.26.172)
    Хүнээс мөнгө зээлсэн гээд байх юм Цахим эрүүл мэнд төслийн авилгын мөнгө Оюунханд төсөл хэрэгжүүлэгчийг нь сольж хамсаатанаа болгож мөнгөө хувааж байгаад үйлдэл дээрээ баригдсан байхгүй юу
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • BOLD (122.201.31.193)
    SAID BOLOH GEED UHEN HATAN ZUTGENE. TEGEED BAS AVILGAL AVNA
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • хэхэ (103.57.94.150)
    МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ШИЙЛЭГДАМБАД ОЛИГТОЙХОН ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЗОХИХ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛ
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (90.197.160.34)
    Энхбаярыг муулах тусам өмөөрмөөр санагдаж эхэлж байх чинь. Ялангуяа өөр хүний мууг Энхбаярт наах гэж оролдож бөйгааг харахаар. Яасан ч Шийлэгдамба өөрөө арчаагүй бн. Баригдахаараа шууд Энхбаяр намайг олоод ир гэсэн юмаа гээд л яасан ч жоохон хүүхэд шиг сул дорой амьтан юмбдэ.
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаяр хэдэн ч хүнийг хорловдоо.
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    МАНАН СОНГУУЛЫН ХАР ПИ ААРА АРАЙ ЭРТ ЭХЛЭЖ БАЙГААН БИШҮҮ
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.170.215)
    МАХН гайгүй үйл ажиллагаа явуулаад эхэлсэн юм байна даа тэгээд одоо нөгөө МАНАН нь харлуулах гэж бичиж эхэлж байгаа юм шиг санагдлаа
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (90.197.160.34)
    Энхбаярыг муулах гэж бгаа юмаа даа, янз нь. Моодноос гарчихсан штэ
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.179.72)
    энэ бол генсекийг хүлээж буй тавилан биш, харин хавдарын дарга асан төмөрбаатар, оюунханд нарын үгийг дагасан хүний тавилан. Эд нар сайдыг яаж вакумжуулж, худал ховоор гайгүй гэсэн болгоныг холдуулсныг салбар даяараа харсан. Одоо сарангэрэл энэ 2т вакумдуулсан л яваа да зайлуул
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.212.141)
    Shiileg Eruul mendiin said baigaagui ee, havdriin Tumurbaatar l said n bsn daa. Avilgiin mungiig n odoo Sarangerel saidiin buurund naaldsan Oyunkhand sedej avahuulsan yum daa
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.104)
    Энэ хүн өөрийнхөө төлөө биш өрөөл бусдын төлөө,намын санхүүжилт гэдэг нүх уруу унчихсан хүн шүү дээ.Намынхан нь уг нь дугармаар л юм даа.
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.26.171)
    Хөөрхий дө энэ эрүүл мэндийн сайд хийгээгүй юм ш тэ, хавдарын Төмөрбаатар гэж долир юм сайд хийсэн,Шиилэгийн арын өрөөнд коньяк хүүхэн 2 .г авчраад л Шиилэг шал согтуу шиидвэрийг нь Төмөрбаатар гаргадаг ихэр ботго шиг 2 юм явдаг байж билээ
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • иргэн (66.181.179.72)
    Зааз ямар амьгүй албат байгаа биш. "Ш-ийг ийм зүйл рүү түлхэж" чихшиг, түлхэгдэж байдаг тархигүй дурак юм бол хохь нь
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • ард түмэн (103.229.122.226)
    Энхбаяр журмын нөхрөө түлхэж байгаа бол одоо Элбэгдоржоос хариугаа авах цаг болсон Энхбаяраа заавал Элбэгдорийн оймсийг гозолзуу тэгвэл чамайг ард түмэн үнэлэх болондоо
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • y (202.9.42.45)
    Улсаас намуудыг санхуужуулдэг байсан бол ийм зуйл гарахгуй дээ Тэгэхдээ хунээс менге.зээлсэн байхад яагаад авилгал гээд шоронд хийдэг юм бэ. Нэг л ойлгохгуй байна даа.
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Энхбаяр бол дээд зэргийн хүн муутай аяултай хүн албан тушаал ашиг хонжооний төлөө юуг ч золиосолж юуч хийхээс буцахгүй хүн гэдэг нь хийж байгаа ажил гаргаж байгаа ааш авираас нь харж болно одоо энэ нөхөрийг улс төрөөс зайлуулж тэр нам гээд байгаа 1 хүний намийг нь татан буулгах хэрэгтэй болжээ
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Энхбаяр бол дээд зэргийн хүн муутай аяултай хүн албан тушаал ашиг хонжооний төлөө юуг ч золиосолж юуч хийхээс буцахгүй хүн гэдэг нь хийж байгаа ажил гаргаж байгаа ааш авираас нь харж болно одоо энэ нөхөрийг улс төрөөс зайлуулж тэр нам гээд байгаа 1 хүний намийг нь татан буулгах хэрэгтэй болжээ
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.212.139)
    Ulsaan zarsan manang hezee shalgah ve
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК