Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

2018-3-16
0
ЖИРГЭХ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мөн Казак түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор Сайнхүүгийн Цэрэндашийг шагналаа.

Гавьяат багш цолоор

Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Алтангэрэлийн Дашзэвэг,

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Зөвлөх профессор Арилдын Гэлэгжамц,

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Кызырын Иманмагзам,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Дашдэндэвийн Оюунчимэг,

Нийслэлийн  Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн ахмад багш Гончигийн Хандармаа нарт Монгол Улсын Гавьяат багш цол олгов.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан, хөгжмийн зохиолч Дэмбэрэлийн Дорлиг,

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн албаны дарга Гүржавын Батнасан нарыг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Жамсрандоржийн Баярсайханыг

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Цагаанхүүгийн Багмид,

Монгол базальт ХХК-ийн зөвлөх, эрчим хүчний зөвлөх инженер Чанагийн Пүрэвбанзрагч,

Гавьяат хуульч цолоор Цагдаагийн ерөнхий газрын ахмадын байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Нацагийн Гаравсүрэнг шагналаа.

Гавьяат барилгачин цолоор “Дархан нэгдэл” ХХК-ийн захирал Майдарын Төмөрбаатарыг шагнав.

Мөн Гавьяат эдийн засагч цолоор Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Балжинням,

Гавьяат мал зүйч цолоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан, шинжлэх ухааны доктор Дашнямын Буянхишиг,

Гавьяат холбоочин цолоор Зэвсэгт хүчний жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржхорлоогийн Рэнцэнханд,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эдийн засагч Чойдогийн Дашдэлэг,

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн Дамбын Хишигбаатар нарыг шагнав.

Хүний гавьяат эмч цолоор Шаргалжуут рашаан дахь Ганод монгол уламжлалт сувиллын дотрын ерөнхий эмч Дагвын Бүрнээ,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор П.Н. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалаг нарыг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.

Мөн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Батлан Хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Тавхайн Соронзонболдыг шагнав.

Алтан гадас одонгоор “Магби” группын ерөнхий захирал Бат-Оршихийн Батмагнайг,

Цэргийн гавьяаны одонгоор Батлан Хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сүрэнжавын Ванчинхүүг,

Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ядамжавын Наранбаасан, Цэргийн төв эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Балын Батнасан нарыг тус, тус шагналаа.

ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, НАУРЫЗЫН БАЯРЫГ УГТАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ҮГ ХЭЛЛЭЭ.

Төрийн тэргүүн “Өнөөдөр хоёр чухал баярыг угтуулан ажил үйлстээ амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. Гуравдугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Бахархаж байна.

Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. НҮБ 2010 оноос олон мянган жилийн түүхтэй наурыз баярыг “Олон улсын Наурызын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, ЮНЕСКО “Хүн төрөлхтний халдашгүй соёлын өв”-д бүртгэжээ.

Наурыз бол өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох баяр, мөн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог ажээ.

Наурыз баярыг улс үндэстний их бэлгэдлийн өдөр, хаврын баяр, нарны баяр гэх мэтээр бэлгэдэн нэрлэж өргөнөөр тэмдэглэдэг. Уламжлал, ёс заншлаа хадгалж, хөгжүүлж яваа нийт казах түмэндээ баярын халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Монгол Улс хөгжин бадраг.

Мөнх тэнгэр биднийг ивээг. Баярлалаа” гэв.

Мэдээний видео дүрсийг хүлээн авч үзнэ үү:

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (116.112.156.45)
    Яасан ч их гавъяа шагнал өгнөв дээ.улс орон маань хөгжилгүй ухраад л улам доройтоод л.шагнуулсанаараа бол их л хөгжсөн баймаар.жоохон юм бодохгүй бол.шагналын системийг жоохон эргэж харахгүй бол нэг л биш ээ.нэг л биш.
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.120.117)
    Сангийн яам ахмадуудаа шагналд тодорхолдоггүй юм байна. Насаараа төрийн мөнгөний бодлогыг барилцсан хүмүүс шүү дээ. Тэтгэвэрт нь гаргаад л орхичихдог сонин яам шүү. Бусад нь болохоор ахмадууддаа шагналд тодорхойлоод л байх юм даа.
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.166)
    Nadad bs neg tumur bii .bi goldog yum yaaj avsnaach medehgui neg ih yum hiigeegui dee
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • За за (103.26.194.254)
    Ө.Энхтүвшин шадар сайдын эгч Ө.Тунгалаг гавьяат гэхээр содон л сонсогдож байна шүү
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • тайжийн удам (203.91.118.180)
    Шагналын авах ёстой хүн л авдаг. Танихгүй ч гэсэн маш их зүйл бүтээсэн ахмад настай хүмүүс байна шд
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Zochin (27.123.212.132)
    Bugdeeree avdaggui bolchihvol goyo
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    15 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    33 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    1 цаг 5 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    1 цаг 29 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    1 цаг 40 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 44 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 15 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    2 цаг 19 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    2 цаг 36 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    3 цаг 10 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    4 цаг 35 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    5 цаг 15 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    5 цаг 35 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    5 цаг 40 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    21 цаг 19 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    21 цаг 27 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    21 цаг 58 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    23 цаг 6 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    23 цаг 8 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    23 цаг 57 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК