Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санхүүгийн хэрэглэгчийг хэрхэн хамгаалах тухай хэлэлцүүлэг өрнүүлжээ

2018-3-16
0
ЖИРГЭХ

“Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Санхүүгийн зохицуулах хороо “Санхүүгийн хэрэглэгчийн хамгааллын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны болон банкны салбарын 150 гаруй төлөөлөгч, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, санхүүгийн хэрэглэгч, тэдний эрх ашиг, түүнийг хамгаалах болон хангах тогтолцоо зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

“Бид тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчлүүлэгчийн өргөдөл, гомдлын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, тэдгээрийг хүлээн авах, барагдуулах, шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлэх ажлыг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна” хэмээн  Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан хэлэлцүүлгийг нээхдээ онцолсон юм. Учир нь Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар санхүүгийн үйлчлэгч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг хуулийн дагуу шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэдэг юм. Хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд маргааны талууд шүүхэд ханддаг.

Шүүхийн өмнөх шатанд маргаан шийдвэрлэх энэхүү эрх Хороонд өндөр хариуцлага ногдуулдаг бөгөөд энэ үйл ажиллагааг тогтолцооных  нь хувьд боловсронгуй болгох шаардлага бий болгож буйг тэрээр чухалчлан дурдсан юм. Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт технологийн дэвшил багагүй нэвтэрч, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэмжээ нэмэгдэж, тэр хэрээр хүртээмж тэлж буй ч нөгөө талд хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах технологийн хөгжүүлэлт ихээхэн хоцрогдож буйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өнөөгийн тогтолцоог шинэчлэх талаар Азийн хөгжлийн банкнаас /АХБ/-наас өгсөн зөвлөмж”-ийг хэлэлцсэн бөгөөд Хорооны дэд дарга Д.Баярсайхан,  Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн, ахлах хянан шалгагч А.Авир болон АХБ-ны төслийн зөвлөх Ш.Алтанхуяг нар удирдан явуулав. Зөвлөмжид санхүүгийн харилцагчийг хамгаалах бие даасан хуулийн зохицуулалттай болох, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, тайлан мэдээний үр өгөөжийг сайжруулах, хэрэглэгчийг хамгаалах бүтэц, тогтолцоо бий болгох зэрэг олон асуудлыг тусгасан байна.

Энэ үеэр Хороо “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т санхүүгийн зах зээлд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэсэн мэдээллийн ил тод байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэднийг зөвлөгөө мэдээллээр хангах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гэх мэт тодорхой зорилтуудыг тусгуулсан, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгааг мэдээлсэн юм. Үүний хүрээнд санхүүгийн байгууллагуудаас олон нийтэд тавьж буй тайлан мэдээллийг шинэ стандартад оруулах, хэрэглэгчийн судалгааг зохистой явуулж, төлбөрийн чадавхид нь тохирсон үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тогтоох зэрэг ажлууд эхлүүлээд байгааг ч дэлгэрэнгүй танилцуулав.

Хэрэглэгч, харилцагчийн эрхийг хангах, хамгаалах талаар тал бүрт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнг дээшлүүлэх, уялдуулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Монголын Ипотекийн Корпораци, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулж байгаа “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хүрээнд, мөн НҮБ-ын шийдвэрээр дэлхий нийт 1983 оноос, Монгол Улс 2003 оноос тэмдэглэж буй “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулснаараа хэлэлцүүлэг онцлог болсон юм. Хэлэлцсэн асуудлуудыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлж, зохицуулалтын бодлого, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, гэрээний харилцаа болон зохицуулалтын технологийг хөгжүүлэх шаардлагатай талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж, зохих түвшинд хамтран ажиллахаар тогтсон байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    12 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    1 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    1 цаг 27 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    1 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 42 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 13 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    2 цаг 16 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    2 цаг 33 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    3 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    4 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    5 цаг 13 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    5 цаг 33 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    5 цаг 38 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    21 цаг 17 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    21 цаг 25 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    21 цаг 56 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    23 цаг 4 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    23 цаг 6 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    23 цаг 55 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК