Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчүүдийн дурлал, хайр хэд хэдэн үе шаттай байдаг

2018-3-18
0
ЖИРГЭХ

Царайг нь хэзээ ч харж байгаагүй гүнжийг аврахын төлөө арван таван толгойтой атгаалжин хар мангастай зоригтойгоор байлддаг эрчүүдийн тухай үлгэр домог олон бий. Бас болоогүй ээ, мангасын савраас бүсгүйгээ аврангуутаа дурлаж насан туршдаа амар сайхандаа жаргана гээч.

Хэдий энэ бүхэн домог төдий ч, эндээс эр хүний зүрх яаж “ажилладаг” нь харагдаж байна. Тэдний хувьд тэмцэж тулалдаж байж тэр бүсгүйг аварсан нь л чухал. Тиймдээ ч тэр хатуу “олз”-оо нандигнаж, үүрд халамжлан хайрлаж байгаа юм.

Хэн нэгнийг хайрлах үед дотроос төөнөдөг тэр мэдрэмж нь магадгүй хоёр хүйстний хувьд ялгаагүй байх. Гэхдээ дурлах үе шатууд нь эрэгтэй эмэгтэй хүнд өөр, өөр байдаг юм. Эмэгтэй хүний дурлалыг бялуурмаар их аз жаргал, бөөн бөөн “санаад байна” гэсэн мессежээр дүрсэлж болно.

Харин эрчүүд дурлахаараа… энэнээс арай өөр. Дурласан эр хүн урьд өмнөхөөсөө илүү аз жаргалтай болдог ч, тэр мэдрэмж нь тийм ч хурдан хайр болчихдоггүй. Харин эмэгтэйчүүд бид хүчтэй дурласан үедээ, шууд л бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж эхэлдэг мэдрэмтгий хүмүүс.

Эрчүүдийн дурлалын үе шатууд: Энэ бол зөвхөн гадаад төрхөнд хоромхон зуурт сэтгэл татагдахтай хамаатай үе шат юм. “Эрэгтэй хүн нүдээрээ дурладаг” гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм шүү. Зөвхөн гоо үзэсгэлэнгээс хамаарах энэ өнгөцхөн үнэлгээ тэдний хувьд нэгдүгээр зэрэгт тавигдах чухал шалгуур байдаг нь нууц биш юм. Эмэгтэйчүүд бид ихэвчлэн эхний харилцан ярианы дараа дурлаж эхэлдэг ч, эрэгтэй хүн анхны харцаар л дурлаж чаддаг. Эр хүн болгонд гоо үзэсгэлэнг тодорхойлох өөрийн гэсэн үнэлэмж бий. Цэвэрхэн царай, жижигхэн давхраатай нүд, урт хөл, бүр гараараа үсээ оролдох байдал гэх мэт эмэгтэй хүний тодорхой шинж чанаруудад эрчүүд өөр өөрөөр татагддаг.

2-р шат – Шунах. Эр хүн өдөрт л хэдэн арван эмэгтэйчүүдийг гадаад төрхийнх нь хувьд шохоорхдог. Тэд бараг л шохоорхсон бүсгүй бүрийнхээ нүдэнд өртөх гэж оролдоно. Харин оролдлого бүр янз бүрийн шалтгаанаар тийм ч амжилттай болдоггүй. Хэдий эрэгтэй хүн өдөр болгон сайхан бүсгүйчүүдийг их бага хэмжээгээр шохоорхож байдаг ч, бүгдэд нь шунан тэмүүлдэггүй нь үнэн юм. Гадаад төрхөөсөө гадна өөр нэг онцгой чанараараа сэтгэлийг нь татсан бүсгүйчүүд л эрчүүдийн шуналыг хөдөлгөж чаддаг. Эрэгтэй хүн өөрт таалагдсан бүсгүйнхээ анхаарлыг татахын тулд олон арга хэрэглэдэг. Гэвч хэрэв тэр бүсгүй нь түүнийг хүлээж авахгүй байвал, эр хүн зүгээр л түүнийг өдөрт хэдэн арваараа тааралдаж байдаг сайхан бүсгүйчүүдийн нэг нь гэж бодоод мартах болно. Маргааш нь түүнийг өдөж байснаа ч санахгүй. Яагаад гэвэл эрэгтэй хүний ухаан санаа дурлахаасаа өмнө маш олон үе шатыг даван туулдаг.

3-р шат – Татагдах. Хэрэв тэр бүсгүй өөрийнх нь хичээл зүтгэлд хариу үйлдэл үзүүлэх юм бол, сэтгэл татагдах үе шат руу орно гэсэн үг. Энэ шат руу орох хүртэл, эрэгтэй хүн бүсгүйгээ хэзээ хүссэн цагтаа юу ч болоогүй юм шиг орхин одож чадахаар байдаг. Учир нь үүнээс өмнө эрэгтэй хүн харамсахаар их хичээл зүтгэл ч гаргаагүй, дурлаа ч үгүй байдаг болохоор хаягдсан ч тоодоггүй. Зүгээр л азаа үзэж байсан гэсэн үг. Гэвч хэрэв бүсгүй нь эрэгтэйдээ үл ялиг ч болов зөвшөөрсөн хариу үйлдэл үзүүлэх юм бол, сэтгэл татагдах үе шат руу орно. Энэ шатандаа орсон эрчүүд бүсгүйдээ бүрэн таалагдахын тулд ямар нэг юм хийх эсэхээ шийддэг.

4-р шат – Сэтгэгдэл төрүүлэхийг оролдох. Эрэгтэй хүн ямар дараалалтайгаар дурладгийг ойлгоно гэдэг тийм ч амар юм биш байгаа биз? Гэвч чин үнэнийг хэлэхэд, түүнийг 4-р шат руу орсон хойно ч дурлал хаа хол байдаг. Тэр энэ шатанд ч зөвхөн бүсгүйдээ таалагдах зүйлсийг л хийхэд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн байдаг юм. Тэд бүсгүйдээ ямар сайн түшиг болж чадахаа харуулахын тулд болзоонд урьж бэлэг өгнө. Тэглээ гээд ч тэр чамд дурлачихсан гэсэн үг биш. Тэд зүрх сэтгэлийн хувьд үнэхээр хашир хүмүүс юм шүү. Гэхдээ хэрэв тэр ингэж хичээж байвал, ямар ч байсан энэ харилцаанаас эерэг зүйл хүлээж байгаа нь тодорхой байна.

5-р шат – Итгэл үнэмшил олох. Хэрэв тэр өмнөх шатуудыг амжилттай давсан бол, дараанаас нь чамайг өөрт нь ямар байгааг мэдэхийг хүснэ. Тэр чамд дурлахаасаа өмнө, чамайг л өөртөө бүрэн дурлуулахыг хичээх болно. Учир нь тэд энэ үедээ хаягдахаас маш их эмээсэн байдалтай байдаг. Тэр энэ үед өөрийгөө чамд ямар их татагдаж тэмүүлж байгааг мэдрэх боловч, эргэлзсэн, айсан хэвээр байна. Чамайг өөрт нь лавтайяа талтай гэдгийг мэдэхээс нааш түүний санаа амрахгүй. Эрэгтэй хүн жирийн найз байсан бүсгүйдээ дурласан тохиолдолд энэ үе шат түүний хувьд “шийдвэрлэх тулаан” л гэсэн үг. Урьд нь найзууд байсан тохиолдолд гэнэт л янз бүрийн бэлэг авч өгөх юм уу, болзоонд урьчихаж болдоггүй болохоор эмэгтэйтэйгээ ганцаараа үлдэх боломжийг эрэхийн тулд эрчүүд ухаанаа бардаг. Энэ үе шатанд эр хүний боддог ганц зүйл бол “Яаж таалагдах вэ?”.

6-р шат-Баталгаажуулах. Хэрэв тэр өмнөх шатанд бүсгүйгээ өөртөө дурлуулж чадсан бол, одоо тэр тун жаргалтай байгаа. Энэ дурлалын тоглоомын өрнөл түүнд таалагдаж байна гэсэн үг. Гэвч өөрөөсөө шалтгаалах бүх хичээл зүтгэлийг гаргасныхаа дараа ч, тэр өөрөө бүсгүйдээ дурласан эсэхтээ эргэлзсээр л байдаг. Энэ шатыг хүртэл түүний анхаарал зөвхөн эмэгтэйгээ өөртөө дурлуулахад хандаж байсан. Харин бүсгүй нэгэнтээ түүнд дурласан бол, тэр цагт л эр хүн түүнтэй жинхэнэ харилцаа тогтоох талаар бодож эхэлдэг. Маш аминчхан алхам байгаа биз? Гэхдээ энэ бол хүн төрөлхтний хувьслын эрчүүдэд суулгаж өгсөн зарчимтай хамаатай. Бүсгүйгээ өөртөө дурлуулж чадсан залуу, хэд хоногийн турш түүнтэй үерхэхийн сайн ба муу үр дагаврыг тооцоолно. “Би ч бас түүнд хайртай билүү?”, “Би түүнтэй хамт аз жаргалтай байх уу?”, “Тэр миний хүсэж явдаг эмэгтэй мөн үү?” гэх мэтээр өөрөөөсөө асууна.

7-р шат – Тэр хайрлахад бэлэн болжээ. Хэрэв эр хүн бодох хугацаандаа өөрөө ч бас түүнд сэтгэлтэй гэдгээ таних юм бол зүрхээ бүрэн зориулахад бэлэн болно гэсэн үг. Нөгөө талаас, хэрэв бодсоны эцэст тэр бүсгүйг өөртөө тохирохгүй гэж тодорхойлсон бол түүний сонирхол гэнэт буурч, анхаарлаа хандуулахаа больж магадгүй. Учир нь өмнө нь тэр зүгээр л өөрийнхөө сониуч зангаас болж бүсгүйн араас үхэн хатан гүйж байсан. Тоглоомын ялалтыг өөрийн талд хандуулах нь Эрчүүдийн дурлал ямар ядаргаатай гэдгийг бүгдээрээ сая мэдэж авлаа. Ялангуяа өөрөө дурлаагүй мөртлөө, эхлээд эмэгтэйгээ өөртөө дурлуулаад авахыг хичээдгийг нь бодохоор бүр ч дургүй хүрмээр. Гэхдээ тэдний зүрх ингэж програмчлагдсан учраас өөр ямар ч сонголт байхгүй. Хэрэв чи тоглоомыг өөрийнхөө талд шийдмээр байвал, юу юуны духанд хүрэлгүй түүнийг өөртөө таалагдаж байгааг мэдрүүлэх хэрэггүй. Ингэснээр тэр чиний төлөө улам их хөдөлмөрлөж, чамайг өөрийн болгосныхоо дараа хэзээ ч тавьж явуулахгүй гэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    14 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    32 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    1 цаг 4 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    1 цаг 29 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    1 цаг 40 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 44 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 15 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    2 цаг 18 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    2 цаг 35 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    3 цаг 10 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    4 цаг 35 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    5 цаг 15 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    5 цаг 35 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    5 цаг 40 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    21 цаг 19 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    21 цаг 27 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    21 цаг 58 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    23 цаг 5 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    23 цаг 8 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    23 цаг 56 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК