Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай

2018-3-19
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, "Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Цэргийн алба, цэргийн үүрэг бол  иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, бие бялдар, сэтгэл санааны чангарал, тэвчээр хатуужлыг суулгадаг эх ундарга, голомт нь байж ирсэн.
Өнөөдөр ч гэсэн энэ зорилго  хэвээр байсаар байгааг санаж залуучуудыг цэргийн алба заавал хаалгах, цэргийн алба хааж байх үедээ эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон, мэргэжлийн чадвар дадал суух, үр шимийг нь хүртэн хуримтлалтай болох боломж нөхцөлийг бий болгох, хангах тал дээр миний бие онцгой анхаарч төсөл санаачлан хэрэгжүүлж байна. “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл тун удахгүй бодит үйлс болон хэрэгжих болно.
Эх оронч үзэл үгүй бол хэдэн сая цэрэг байгаад ч, хамгийн хүчирхэг зэвсэг техниктэй байгаад ч нэмэргүй. Эх оронч үзэл үгүй бол улсын хөгжил цэцэглэл ч үгүй. Эх оронч үзэл үгүй бол хэний төлөө, юуны төлөө зүтгэх, тэмцэх, хамгаалахаа мэдэхгүй хүмүүсийн цуглуулга л болно.
Миний гэх газар нутаг, миний гэх ард түмэнтэй байж тэднийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй байх нь хүн хэмээгдэхийн утга учир, амин сүнс байдаг. Тийм учраас цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдэх нь Монгол Улс өнөд оршихын, дэвжин дээшлэхийн, амгалан оршихын угтвар нөхцөл байх юм.
Монгол цэргийн өдөр цэргийн албан хаагчдынхаа ажиллах, алба хаах орчин, нийгмийн хамгааллын талаар ярихгүй өнгөрч боломгүй. Та бүхэн бол төрийн тусгай албан хаагчид. Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн тусгай албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, ахуй орчин, амьдралыг   сайжруулахын төлөө санаачилгатай ажиллаж, бодит үр дүнд хүрэхийг чиглэлээ болгон ажиллаж байгаагаа дашрамд дуулгая.
Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах тал дээр Улсын Их Хурал, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Зэвсэгт  хүчний  бие  бүрэлдэхүүний    ур чадварыг    дээшлүүлэх, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг   зэвсэглэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн чадварлаг хүчин болгохыг цэргийн бодлогын тэргүүн зорилт гэж үзэж байна.
Олон улсын харилцаанд эрс өөрчлөлтүүд гарч, олон төвтэй, ашиг сонирхлын гүнзгий зөрчилтэй болж байгаа нь дэлхийн энх тайван, улс орнуудын аюулгүй байдлыг хэврэгшүүлж буй бодит нөхцөл, чиг хандлагыг бид анзаарахгүй үлдэж болохгүй. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зарчмыг эн тэргүүнд баримтлахаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогодоо тунхаглан зарласан. Гэхдээ энэ нь батлан хамгаалах зардлаа боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, орчин цагийн зэвсэглэл, технологи арга зүй бүхий чадварлаг зэвсэгт хүчинтэй   байх   асуудалд харшлахгүй юм.
Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжин, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо хадгалах нь Монгол төрийн цэргийн бодлогын зорилт байх болно.
Эрхэм генерал, офицерууд, цэрэг дайчид аа!

Та бүхэнд  Монгол цэргийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай.

Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэе. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэж хэлсэн байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    12 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    1 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    1 цаг 27 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    1 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 42 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 13 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    2 цаг 17 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    2 цаг 34 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    3 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    4 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    5 цаг 13 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    5 цаг 33 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    5 цаг 38 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    21 цаг 17 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    21 цаг 25 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    21 цаг 56 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    23 цаг 4 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    23 цаг 6 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    23 цаг 55 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК