Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Энхболд бидний дунд шантааж хийх сайд дарга байхгүй

2018-3-19
0
ЖИРГЭХ

МАН-ын гишүүд “Дэвшилтэт холбоо” байгуулсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл гарсан билээ. Тус холбоог ямар зорилгоор байгуулж буй, цаашид юу хийх, өмнөх парламентуудын фракцуудаас юугаараа ялгарч байгаа талаар уг холбоог байгуулсан хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа. ‘'Дэвшилтэт холбоо"-г байгуулсан гишүүдийн ихэнх нь Авлигын эсрэг парламентын бүлгийнх бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавьснаас хойш тэдний зорилгыг олон нийт янз бүрээр таамаглаж буй.

-Эрх баригч МАН-д “Дэвшилтэт холбоо” гэсэн шинэ жигүүр бий боллоо. Энэ холбоог ямар зорилт, зорилгоор байгуулав?

-2016 оны арванхоёрдугаар сард Герман Улсад “Дэвшилтэт холбоо” нэртэй олон улсын байгууллагын хуралд оролцсон. Энэхүү уулзалт, чуулганд оролцсоны дараа өнгөрсөн жилийн тавдугаар сард өөрийн улсдаа олон улсын форум зохион байгуулсан юм. Тиймээс МАН-ын залуучууд нэгдэж, “Дэвшилтэт холбоо" олон улсын байгууллагын салбарыг улсдаа байгуулж байгаа юм.

Ингэхдээ МАН-ын дэргэдэх “Дэвшилтэт холбоо” гэсэн нэртэйгээр байгуулж, улсын бүртгэлээс тамга, гэрчилгээгээ авсан. Одоогоор хараахан нээлтээ хийгээгүй байгаа. Намын удирдлагуудтай ч уулзалт зохион байгуулаагүй байна. Ерөнхийдөө энэ холбоог 10 гаруй гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Зорилго нь бол тодорхой. Монгол Улсад бугшсан хүнд суртал, авлига гэх мэт олон асуудал бий.

Эдгээрийг шийдүүлж, намдаа хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорьж байна. Намаар дамжуулж, төр барьж байгаа учраас намдаа хариуцлагын тогтолцоог бий болгосноор төр хариуцлагатай болно. Өнгөрсөн 27 жилийг манай улс нэг байрандаа хий эргэж өнгөрөөлөө. Одоо харахад улс маань хөгжсөн үү гэвэл үгүй. Ардчилсан нийгмийн тогтолцоогоор явж байна уу гэхээр бас л үгүй. Тэгэхээр ямар дэглэм, тогтолцоотой явж байгаа нь тодорхойгүй байна.

Үндсэн хууль нь тогтолцоогоо тодорхойлж чадахгүй. Ийм л хөшүүн, ээдрээтэй хөгжил бидэнд байна. Тиймээс бид дараагийн 25 жилийн ирээдүйдээ бэлтгэж, төр нийгэмд хамгийн ихээр тулгамдсан хээл хахууль, авлигыг үгүй хийж, хариуцлагыг чангатгах ёстой. Энэ үүднээс л бид “Дэвшилтэт холбоо”-роо байгуулаад байна.

-Өмнөх парламентуудад танай холбоо шиг олон жигүүр бий болж байсан. Анх гарч ирэхдээ таны хэлсэн шиг сайн сайхан зүйлийн төлөө гэдэг ч хэсэгхэн хугацааны дараа албан тушаал горилоод чимээгүй болсон олон хүн бий. Танай холбооны хувьд эдгээрээс ялгарч чадах уу. Өөрөөр хэлбэл, “Дэвшилтэт холбоо”-ын гишүүд хэсэг хугацааны дараа сайд, дарга болчхоод чимээгүй болчих юм биш биз дээ?

-Миний хувьд итгэл үнэмшлээрээ энэ холбоог тарна гэж бодохгүй байна. Яагаад гэвэл цаашдаа шийдэх асуудал олон байна. Монгол Улсын авлигын индекс ухарчихсан.

Бид УИХ-д Авлигын эсрэг лобби бүлэг байгуулсан. Энэ утгаараа бид цаашдаа зогсох ёсгүй. Хувь хүнийхээ хувьд зогсохгүй л гэж ойлгож байна. Бусад нөхдийн хувьд ч ийм байгаа. Бид тулгамдаж байгаа асуудлыг шууд ил болгоно. Үүнд айж, ичих, өөрийн намаа бодно гэсэн ойлголт байхгүй. Нэгдүгээрт улс эх орон байх ёстой. Үүнийг л бидний үед гаргаж ирэх ёстой. Биднийг ийм итгэл үнэмшлээр гарч ирсэн залуучууд гэж ойлгож болно. Хүмүүс эхнээсээ хамтаръя, дэмжье гэж байна.

Нөгөө талаас олон холбоо байгуулагддагийг үгүйсгэхгүй. Элсний 13 ч гэх юм уу тэр бүлгүүдээс бид өөр зорилготой. Тодруулбал, Элсний 13-ынхан Засгийн газраа огцруулах гэж байгуулсан байдаг. Одоо намын дэргэд ч олон холбоо байгаа. НАМЗХ-ноос гадна эмэгтэйчүүдийн, ахмадын, оюутны гэх мэт олон холбоо байна. Эдгээр холбоо одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч намын үзэл баримтлалыг дэмждэг. Харин бид нийгмийн бухимдлыг төрүүлж буй асуудлыг цэгцлэх, намдаа хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд нэгдэж байна.

-“Дэвшилтэт холбоо”-г УИХ-ын долоон гишүүн байгууллаа гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Учрал “Ийм холбоонд би ороогүй” гэж мэдээлсэн. Гишүүд нь тодорхой бус байгаа юм уу?

-Бид тэдэн гишүүн гэсэн тоо зарлаагүй шүү дээ. Холбоо байгуулж, бичиг баримтаа аваад өрөө тохижуулах хооронд л ийм мэдээлэл хэвлэлээр гарсан. Н.Учрал гишүүн тэгж ярих нь ойлгомжтой. Бид гишүүнчлэлээ тодорхойлоогүй байгаа. Бидний үзэл санаа, итгэл үнэмшилтэй нэгдэж, үүний дагуу явж чадах хэн ч бай холбооны үүд хаалга нээлттэй. Энэ холбооны талаар бодитоор мэдээлэх, тодорхой мэдэх нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ бид байна.

-Ж.Энхбаяр гишүүн холбоог байгуулалцаж байгаа биз дээ?

-Тиймээ байгаа.

-Гишүүдээс хэн нь ахалж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Дэвшилтэт холбоо” олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн байгаа юм. Энэ утгаараа ахалж байгаа.

-Намрын чуулган завсарлах үед таван гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавьсан. Энэ үеэс хүмүүс таван гишүүнтэй холбоотой янз бүрийн таамаг гаргасан. Тухайлбал, хаврын чуулганаар Засгийн газрыг огцруулахын тулд ийм ажил хийж байна гэх юм. Энэ таамаг үнэн үү?

-Хардлага хэнд ч байж болно. Намрын чуулганы сүүлийн өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын танхимд орж үг хэлсэн. Энэ үеэр Монгол Улсад тулгамдаж буй олон асуудал ярьсан. Нэр бүхий гишүүд нэлээд асуулт тавьсан ч асуултад хариулах боломжгүй гээд гарсан. Тиймээс энэ асуудлаар парламентын танхимд ямар нэгэн асуудал яригдаагүй. Гишүүдийн хувьд иргэдтэй адил ойлголттой байсан юм. “Жаст”-ын Ш.Батхүү гэх хүн хэвлэлээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэж байхад Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрээс яагаад мөнгө нэхэмжилж байгааг мэдэх шаардлагатай байсан.

Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос асуухаар шийдсэн юм. Итгэл үнэмшлээрээ байгуулагдсан авлигын эсрэг бүлгийн ажил байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр магадгүй эхлэл нь. Цаашид Оюутолгойн Дубайн гэрээ, Тавантолгой уурхайг тойрсон ямар асуудал байгааг судална. Төрийн өмчит 100 гаруй аж ахуйн нэгж байгаа. Үүнийг дагаж юу болох гээд байгаа нь ээдрээтэй байна. Мөн цагаан захтнуудын хэрэг байгаа. Хэрэг нь шалгагдаж байгаад алга болж, хэрэгсэхгүй болдог.

Ийм асуудлуудыг цэгцлэхийн тулд Авлигын эсрэг бүлэг ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Хүмүүсийн хардах нь бүрэн эрхийн асуудал. Харин бидний хувьд хийх ёстой ажлаа хийж, УИХ-ын гишүүний үүргээ л биелүүлж байна. Нөгөө талаар Авлигын эсрэг бүлэг байгуулсан учир ажлаа хийж байна гэж ойлгох нь зөв. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар хаврын чуулган эхлэхээр прокурор шүүх дээр байгаа асуудлуудад орно.

Одоо гишүүд тойрог руугаа явах, томилолт зэрэг ажилтай байгаа учраас хаврын чуулган эхлэхээр дараагийн шатны ажилдаа орно. Ер нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон, цагаадсан, түдгэлзүүлсэн хэргүүдийг ямар үндэслэлтэй вэ гэдгийг гаргаж ирнэ.

-Тэгвэл эсрэгээрээ Ерөнхий сайдын даалгавраар ажиллаж байна гэсэн таамаг бас гарсан?

-Бид үндсэн ажлаа л хийж байна.

Яах гэж парламентын лобби бүлэг байгуулсан юм, түүнийгээ л хийж байгаа. Хэн нэгний захиалгаар ийм ажил хийгээгүй. Ямар нэгэн шантааж хийх, сайд дарга болъё гэсэн хүн байхгүй.

-Хоёр жилийн хугацаанд чимээгүй байсан хэр нь одоо яагаад эрчимтэй дуугарч эхлэв?

-Хоёр жилийн хугацаа чинь ерөөсөө сонгуулийн л жил байдаг юм байна. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоодугаар сард дууссан чинь дараа нь Засгийн газрыг огцрууллаа гээд л бужигнаад эхэлсэн шүү дээ.

-Та бүхэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийж байхдаа “Засгийн газраас “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон эсэхийг асуухад 213.3 сая ам.доллар орсон гэж мэдээлэл ирүүллээ. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр энэ асуудалд оролцсон нь батлагдлаа” гэж байсан. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Засгийн газраас буруу мэдээлэл өгөөгүй. 213.3 сая ам.доллар бол зээлсэн мөнгө биш борлуулалтын орлого гэж бичсэн шүү дээ” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Энэ мэдээллийн зөрүү ямар учиртай юм бэ?

-Борлуулалтын орлого нь “Жаст" групп, Улаанбаатар төмөр зам руу шилжсэн гэсэн байж таарах нь уу. Ер нь борлуулалтын орлого байна уу, зээлсэн мөнгө нь байна уу гэдэг нь сонин биш. Бидний “Стандарт” банкнаас зээлсэн мөнгийг шилжүүлсэн үү гэсэн асуултад л ирсэн хариулт шүү дээ. Бид тэр хариултыг нь л гаргаж тавьсан юм. Засгийн газар өөрсдөө л асуудлаа шийдэх ёстой. Бид цаасан дээр гаргаж өгсөн тоог нь л хэлсэн.

Бид борлуулалтын орлого нь хэзээ орж ирэв, тэр нь хаашаа шилжсэн гэдгийг нь асуугаагүй. Зарчмын хувьд ийм л байна. Би энэ асуудалд хоёр зүйл дээр итгэл үнэмшилтэй байдаг. “Жаст”-ын Ш.Батхүү гэх хүнийг хуурамч гарын үсэг зурсан уу, үгүй юү гэсэн асуултын хариултыг хүлээж байсан л даа. “Эрдэнэт"-ийн удирдлагын шийдвэрийн дагуу гурван хүн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн байсан. Нөгөө талаас “Эрдэнэт” үйлдвэрээс “Жаст”-ын Ш.Батхүү рүү 41.2 сая ам.доллар шилжүүлсэн байгаа юм.

Энэ хоёр нөхцөл байдлаас харахад “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас зээлсэн мөнгөтэй холбоотой юм байна гэдгийг хэн ч ойлгож байгаа. Гурав дахь нь Арбитрын шүүх Ш.Батхүүгээс биш “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө нэхэмжилчихсэн шүү дээ. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой. Хоног өдөр өнгөрөх тусам хүү, алданги нь их болж байна. Мэдээж энэ асуудалтай холбоотой хүмүүс нь ч тодорхой болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийн нэг маргааныг орхиод нөгөө асуудал руу нь оръё. Та тус үйлдвэрийн 49 хувийн асуудлыг шийдэх ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд асуудлыг нь сайн мэдэх байх. “Монголын зэс” корпорациас тус үйлдвэрийн 49 хувийг төр дээрэмдчихлээ гэх юм. Харин Засгийн газраас өөрийнхөө өмчийг өөрөө авлаа гэнэ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед ажлын хэсгийнхэн шалгаж байх явцад “Монголын зэс” корпораци 49 хувийг худалдаж авахдаа хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн байсан. Нөгөө талаас санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус, ойлгомжгүй байсан юм. Зүгээр харахад л хэд хэдэн ээдрээтэй асуудал байсан. Нэг дэх нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Стратегийн ордыг УИХ-аар олон улсын гэрээний дагуу хэлэлцэн батлах ёстой.

Тэгвэл УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Засгийн газар шийдвэр гаргачихсан хэрэг. Засгийн газрын шийдвэрийг “Монголын зэс” корпорацийн нөхдүүд хоёр сарын өмнө мэдэж байсан. Тодруулбал, зургаадугаар сарын 13-нд гарах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 10-ны үеэр мэдэж Оросын “Ростех” рүү урьдчилгаа гэж таван сая ам.доллар шилжүүлчихсэн байгаа юм. Тэгэхээр Монголын Засгийн газрыг нөхдүүд хааш нь ч хөдөлгөж болно гэсэн баталгаа гаргаж өгсөн гэсэн үг.

Санхүүгийн асуудал нь тухайн үед Монголбанкнаас 360 тэрбум төгрөг гарсан байдаг. Монголбанк бол гутамшиг шүү дээ. 14 их наяд төгрөг үрсэн гэхээр л гутамшиг гэж хэлэхээс өөр аргагүй. Тухайн үед олон бондын мөнгө Худалдаа хөгжлийн банканд байсан. Нэг үүсвэр нь хадгаламж эзэмшигчийн мөнгийг ямар ч барьцаагүйгээр гаргасан байгаа юм. Хуурамч гэрээ үйлдэж, худалдаа хөгжлийн банкнаас 210 сая ам.долларыг гаргасан байх жишээтэй.

Үүнийг эргэж яаралтай төлөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас “Эрдэнэт үйлдвэр” рүү 50 сая ам.долларын зээл өгөнгүүтээ 2014, 2015 оны ногдол ашиг гэж буцаагаад авчихсан байгаа юм. Ингээд 50 сая ам.долларыг бүрдүүлэнгүүтээ Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгөх арав гаруй сая ам.доллартой нийлүүлж 68 сая ам.долларыг буцаагаад төлсөн. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдаж авдаг ийм л технологи ашигласан. Тиймээс ийм асуудал байж болохгүй учраас УИХ-аас 2016 оны хоёрдугаар сард тогтоол гаргасан юм. Энэ тогтоол хууль бус биш гэдгийг ч Үндсэн хуулийн Цэц баталлаа. Одоо Засгийн газар л ажлаа хийх хэрэгтэй.

-Олон асуудлын үнэн мөнийг ил болгоно гэсэн. “Эрдэнэт”-ээс гадна ямар хэргийг гаргаж ирэх вэ. Одооноос төлөвлөж л байгаа байх даа?

-Ер нь бол төлөвлөж байгаа. Гэхдээ албан ёсоор болоогүй учраас өнөөдөртөө зарлаж болохгүй.

Эх сурвалж: Үндэсний шуудан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (103.57.92.141)
    УИХ д ийм гишүүн байдагыг сая л мэдлээ ярьж байгаадаа тууштай явж чадвал одоогийн болоод байгаа асуудалуудыг маш зөв харж мэдэрч байгаа юм байна дахан дор эр даахин дор хүлэг гэдэг үг байдаг даа монгол эх ороноо аврах маш том лидер ч мэндэлж байгаа чюм билүү монголчууд бүгдээрээ дэмжье АМЖИЛТ ХҮСЬЕ
    2018 оны 03 сарын 19 | Хариулах
  • Aa (66.181.161.102)
    Sain bna tuushtai avilgatai temtseh heregtei. Avilga alban tuushaaltnii hulgai mongoliig duusgaj bna
    2018 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК