Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадын зөөлөн хүчний бодлого ба өрийн дарамтад орох Азийн найман улс

2018-3-19
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын эдийн засгийн худалдан авах чадвар  2017 онд 23.12  их наяд ам.долларт хүрч дэлхийн дэлхийн хамгийн том эдийн засагтай улсаар тодорчээ. Энэхүү эдийн засаг, гадаад худалдааны хурдацтай өсөлтийн хажуугаар Хятад улс нь томоохон хөрөнгө оруулагч болоод буй бөгөөд Си Зиньпиний эхлүүлсэн “Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд 68 улсад тээвэрлэлт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын зарчмаар 800 орчим тэрбум ам.долларын зээл олгож буй. Харин энэхүү төсөл нь АНУ тэргүүтэй том гүрнүүдийн таалалд төдийлөн нийцэхгүй байгаа бөгөөд зээл, хөрөнгө оруулалт нэрийдлээр улс орнуудыг өөрсдийн хараат болгож байна хэмээн эсэргүүцээд байгаа юм. Энэхүү таамаг ч үнэний ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногт Азийн найман орныг  БНХАУ-ын зээлийн дарамтад орох аюулд унаад байгааг Вашингтонд төвтэй  Олон улсын судалгаа, хөгжлийн төвөөс мэдээлжээ. Жагсаалтад Жибути, Лаос, Тажикстан, Киргизстан, Молдав, Монтенерго, Пакистан болон Монгол Улс багтсан байна.

Эдгээр  хөгжиж буй орнууд бүгд БНХАУ-аас “Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд  их хэмжээний хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд зээлээ эргэн төлөх эдийн засаг, экспортын чадамжгүйн  улмаас  Хятадын зөөлөн хүчний бодлого буюу далд түрэмгийлэлд  өртөх эрсдэл өндөр байгаа гэж тодотгожээ.  Түүнчлэн, төслийн хүрээнд бус, дипломат зөвлөлийн хүрээнд Хятадаас эдийн засгийн шууд нөлөөлөлд байдаг хэд хэдэн улс байдаг ба эхний байрыг Австрали, Малайз, Индонез, Япон, Пакистан зэрэг улсууд эзэлж байна.

Харин Монгол Улсын хувьд БНХАУ-аас “Нэг бүс, Нэг зам” төслийн болон бусад хөрөнгө оруулалтын хүрээнд 2005-2017 оны хооронд 5.88 тэрбум ам.долларын зээл авчээ.  Олон улсын судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан мэдээлэлд Монгол Улс 2050-иад он гэхэд БНХАУ-ын зөөлөн хүчний бодлогын хүрээнд тус улсын шууд хамааралд орох магадлал өндөр гэжээ.

Мөн тус байгууллагын судлаачдын гаргасан мэдээллийг харвал  2016 онд буюу “Нэг бүс, Нэг зам” төсөл  хэрэгжиж эхлээгүй байхад Монгол Улсын БНХАУ-аас авсан өрийн хэмжээ ДНБ-ийн 30 орчим хувьд ноогдож байсан бол, төслийн хүрээнд зээл авч эхлэхэд даруй 15 орчим хувиар буюу 50 хувь давсан үзүүлэлтийг гаргажээ.

Эргэн сануулахад, аливаа улс орны нэг улсаас авах гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг буюу 33-аас дээш хувийг эзлэх нь өрийн дарамт, нөлөөлөлд багтах эрсдэлийг бий болгодог билээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн жилүүдэд  гадаад өрийн хэмжээ тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд 2002 онд 2.2 тэрбум ам.доллар байсан тоо өнгөрсөн оны сүүлээр 24.8 тэрбум ам.доллар буюу 11 дахин нэмэгдсэн юм. Түүнчлэн урьдчилсан тооцооллоор гадаад өрийн хэмжээ буурахгүй бөгөөд  2020 он гэхэд 26.6 тэрбумд хүрэх магадлалтай гэнэ. Хэрвээ  энэ хэвээр эргэн төлөх тодорхой зохицуулалтгүйгээр БНХАУ-аас  зээл авсаар  байвал  өрөө төлж чадаагүйн улмаас газар нутаг, үйлдвэр, институтээс  тасалж өгөх, эсхүл тэдний хүсэл сонирхолд нийцсэн нэг талыг барьсан хэлэлцээр хийх шаардлага гарч мэднэ.

Ийм жишээ ч сүүлийн жилүүдэд олон улсад гарч эхэлсэн. Тухайлбал, Шри Ланка улс, Хятадаас авсан нэг тэрбум зээлээ төлж чадаагүйн улмаас усан боомтоо хүлээлгэн өгсөн. Харин жагсаалтыг тэргүүлж буй Зүүн Африкийн Жибути улсын хувьд БНХАУ-аас авсан зээл нь ДНБ-ийх нь 80 хувиас давж, үүнийгээ төлж чадахгүй болсны улмаас улсынхаа нутаг дэвсгэртээ Хятадын цэргийн баазыг байгуулах болсон билээ. Энэхүү аюул ч манай улсад нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй. Засгийн газар гадаад өрийн төлөлтөд төсвийн 80-аас дээш хувийг зарцуулж, гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн зохистой хэмжээ алдагдахад ойрхон байна. Манай улс ОУВС-гаас гаргасан өрийн зохистой хэмжээг хангах таван  шалгуур үзүүлэлтийн хоёрыг хангаагүй байгаа энэ үед арилжааны зээл авах эсвэл Засгийн газрын бонд гаргасан тохиолдолд  өрийн дарамтад орох магадлал маш өндөр байгаа юм.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • haramsaltai (62.167.114.16)
    ard tymnii buruu,,,,dandaa teneg umnuudiig tord gargadag, gargasaarch baina,,,,hezeech holiin bodol, eh ornoo boddog hyn baihgui, odriin hoolnii mongoor songodog
    2018 оны 03 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН J&J (103.57.95.140)
    ХАВХАНЫ МАХНЫ АМТАНД ГАРШГҮЙГЭЭР ОРСОН НЬ ХАРАМСАЛТАЙ
    2018 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.18.78)
    Монгол гэдэг улс дэлхийгээс арчигдах цаг айсуй.
    2018 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    1 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    1 цаг 27 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    1 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    1 цаг 42 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 13 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    2 цаг 17 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    2 цаг 34 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    3 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    4 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    5 цаг 13 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    5 цаг 33 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    5 цаг 38 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    21 цаг 17 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    21 цаг 25 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    21 цаг 56 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    23 цаг 4 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    23 цаг 6 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    23 цаг 55 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК