Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг хэлэлцүүллээ

2018-3-21
0
ЖИРГЭХ

Төрөөс Мөнгөний Бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын 3 дахь хэсэгт “Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулах” үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан. Үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн А-241 дугаар тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанкны бодлогын газрын захирлууд, Монголын Банкны Холбоо, эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд ажлын хэсэг 6 сарын турш ажиллаж, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн төсөл”-ийг бэлэн болгоод байна. Тус төсөлд судлаач, эдийн засагчдын саналыг авах хэлэлцүүлгийг өчигдөр /2018.03.20/ зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлэв.Тэрээр хэлсэн үгэндээ “Зээлийн хүүг бууруулах чиглэлд өмнө нь боловсруулсан хөтөлбөрүүд, Монголбанкнаас баримталж ирсэн бодлого, чиглэл нь зээлийн хүүний түвшинг захиргаадалтын аргаар бус харин эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах зохистой гэж үзэж ирсэн. Захиргаадалтын аргаар хүүг бууруулах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй юм. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлд тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн эс зуучлал, хөрөнгийн дутагдлыг бий болгож, санхүүгийн болон эдийн засгийн хүндрэл рүү ч хөтлөх эрсдэлтэй юм. Иймд энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг ч зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулах учиртай гэв. 

Үүний дараа Монголбанкны Судалгаа, Статистикийн Газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг нийт оролцогчдод танилцуулж, илтгэл тавилаа.  

Стратегийг тоймлон онцолбол, зээлийн хүүг бууруулахдаа макро эдийн засгийн орчинг бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна. Энэ хүрээнд стратегийн 11 зорилтыг тодорхойлж, стратеги тус бүрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна. Зээлийн хүүг бууруулах стратегийн 11 зорилт нь: 

  • Инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах – инфляцийн зорилтот түвшинг хангах  
  • Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын секторын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах  
  • Төсвийн сахилга батыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах  
  • Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх  
  • Бодлогын хүүний коридорыг ашиглан хүүний сувгийн нөлөөг сайжруулах 
  • Санхүүгийн долларжилтыг бууруулах  
  • Хүчтэй санхүүгийн системтэй болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх 
  • Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх 
  • Зээлийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох  
  • Банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх  
  • Төрийн болон санхүүгийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зэрэг болно.  

Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс зээлийн хүүг бууруулахад Төв банк санаачилга гаргаж ажиллаж буйд талархлаа илэрхийлэв. Түүнчлэн хүүг бууруулахад дан ганц Төв банк гэлтгүй төр засгийн бүхий л институциуд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал өндөр, хэт их цаг хугацаа зарцуулагдаж буй нь хүүг өндөр тогтоох бас нэг шалтгаан болж байна. Тийм учраас хууль эрх зүйн орчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.  Инфляцийг бууруулах замаар эх үүсвэрийн зардлыг бууруулах, шаардлагатай бол Төв банкнаас банкуудад тогтоож буй заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах нь зээлийн хүүг бууруулахад бас нэгэн чухал дэмжлэг болно гэх зэргээр оролцогсод байр сууриа илэрхийлэв. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    17 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    28 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    32 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    1 цаг 4 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    1 цаг 7 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    1 цаг 24 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    1 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    3 цаг 23 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    4 цаг 3 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    4 цаг 23 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    4 цаг 28 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    20 цаг 7 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    20 цаг 15 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    20 цаг 46 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    21 цаг 54 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    21 цаг 56 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    22 цаг 45 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    23 цаг 6 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    Өчигдөр 13 цаг 28 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК