Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баярцогт: Оюутолгойн гэрээ ямар ч авлигагүй, сайн болсон

2018-3-21
0
ЖИРГЭХ

Өчигдөр АН-аас хөөгдсөн Сангийн сайд асан С.Баярцогт дөнгөж сая “Монгол ньюс” компанийн байранд хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр энэ үеэрээ “Би АНУ-д сургуульд сурч байсан ч Швейцарийн цагдаагийн байгууллага Оюутолгойн гэрээг байгуулах үеэр Рио Тинто компани 10 сая ам доллар миний дансанд шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн асуудлыг худлаа гэдгийг тунхаглахаар эх орондоо ирсэн” хэмээн мэдэгдэв. Мөн цааш нь “Би найман сая еврогийн зээлийг Монголын нэг бизнесменээс авсан. Царцаагдсан гээд байгаа дансны асуудал бол тэр Монгол бизнесмэний данс юм. Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө болсон асуудлыг холбож байна. Рейтерсийн мэдээ бол субьектив талдаа мэдээлэл байсан. Мэдээлэл гарсны дараа Рио Тинтогийн хувьцаа унасан. Хэнд ашигтай байгаа нь тодорхой байгаа болов уу. 

Ардчилсан Намын хувьд надаас ямар нэг тайлбар аваагүй. Шүүхээр шийдвэр гараагүй байхад хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Гэтэл англи хэл дээр, Монгол хэл дээр гарсан материалууд дээр бүгдэд нь таамаглаж байна гэсэн мэдээлэл байсан. Гэтэл үүнийг тодруулаагүй. Энэ асуудалд эмгэнэж байгаа.

Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой” хэмээн мэдэгдэв.

Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарийн банкинд дахь данстай холбоотой мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа. Үүнтэй холбогдуулан тэрээр   мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр  "Олон улсын нэр хүндтэй агентлагаар мэдээлэл гарсныг та бүхэн мэдсэн байх. Үүнтэй холбогдуулан АН шийдвэр гаргаж намайг намаас хаслаа гэсэн. Хамгийн гол нь Оюутолгойтой холбоотой асуудал яригдаж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй юм. Мэдээж олон нийтийн дунд маш их эргэлзээ төрж байгаа. Оюутолгойн төсөл бол 70-100 жилийн настай үнэхээр том төсөл. Том төсөл учраас авлигал авсан байх магадлалтай гэж хардаж байгаа болов уу. Харин энэ удаад асуудлыг нэг талд нь гаргах сайхан боломж гарлаа гэж бодож байна. Оюутолгойн гэрээг байгуулсан хүний хувьд иргэдэд хардагдаж, сэрдэгдэх байдал цаашдаа ч гарах байх. 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэж байж энэ гэрээг хийсэн учраас аргагүй л сайн гэрээ болсон. Гэхдээ дэлхий дээр төгс төгөлдөр гэрээ гэж байхгүй гэдгийг хэлье.

Яагаад гэвэл анх байгуулсан гэрээг сайжруулсаар ирсэн. Энэ гэрээг анх хийсэн хүмүүс нь үнэхээр шударга ажилласан учраас одоо үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргана. Үнэнч шударгаар ажилласан болохыг нь батална. Тиймээс би баяртай байгаа. Би Монгол Улсын хариуцлагатай томоохон албан тушаалыг хашиж байсан хүн. Би гэр бүлээ, бизнесээ аваад явчих чадвартай хүн. Гэвч улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулах зорилгоор асуудлыг хүндрүүлж байна. Би Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ийм асуудал яригдаж байгаагүй. Залуу гишүүн байсан учраас эмэгтэй хүмүүстэй л холбож бичдэг байсан. Би олон зүйлийг өөрийнхөө улстөрийн карьераар дэнчин тавиад хийж байсан. Оюутолгойн гэрээ олон жил яригдаж байгуулагдахгүй удаж байсан. Мөн ордны өмнөх бунхны асуудлыг шийдвэрлэхэд миний хажууд ямар ч улстөрч байгаагүй. Улстөрчид эрсдэлтэй зүйл хийж байж энэ улс орон хөгжинө. Түүнээс биш популист амлалт хэрэггүй. Намайг 2006 онд таягтай явж байсныг санаж байгаа байх. Тухайн үедээ би бизнес хийх нь зүйтэй юм байна гэж бодсон. Тиймээс Монголын томоохон бизнесменээс 8.2 сая евро зээлж дансандаа хийсэн. Удалгүй зээл өгсөн хүн маань зээлээ буцаагаад авсан. Одоо надад ямар нэгэн данс байхгүй. Царцаасан данс гээд байгаа нь 10 жилийн өмнө надад тусалж данснаасаа мөнгө гаргаж өгч байсан монгол хүний данс. Гэвч үүнийг Оюутолгойтой холбож мэдээллээ. Энэ хэний ашиг сонирхол вэ. Дээрх мэдээлэл гарсын дараа хувьцааны ханш нь унасан. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчиллын зарчим.

Гэтэл манай намын удирдлагууд дуулиан шуугианыг далимдуулаад хөөлөө. Энэ байдал аажмаар явсаар дарангуйлал болдог юм. Үнэхээр миний буруу байх юм бол би хариуцлага хүлээнэ. Оюутолгойн гэрээ үнэхээр шударга хийгдсэн гэдгийг харуулна. Гэхдээ бий харуулах юм биш. Швейцарийн хууль, шүүхийн байгууллага, Монголын АТГ тогтооно биз. Би одоо АТГ-т шалгуулж байгаа. Хууль хүчний байгууллага, хардах эрхийнхээ дагуу хардаж байгаа. Энэ утгаар олон нийтийг хүндэтгэж байна" гэсэн юм.

Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Та сая миний данс биш өөр данс гэлээ. Тэр царцаасан данс таных биш юм бол яагаад царцаасан хэрэг вэ?

-Монголын бизнесмений данс. Тухайн үед тэр данснаас 8.2 сая евро миний дансанд ороод буцаад тэр данс руугаа орсон. Миний дансанд сая гаруй ам.доллар үлдсэн байсан нь сүүлд олон нийтэд мэдээлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх.

-Тэр бизнесментэй та ямар холбоотой юм бэ. Тэр хүн ийм их мөнгийг хаанаас олсон байх вэ?

-Би тэр бизнесментэй ямарч холбоогүй. Гэхдээ энэ асуудлыг одоо АТГ шалгаж байгаа. Тиймээс шалгаж байгаа асуудлыг одоо ярьж болохгүй байна. Би цаашдаа нээлттэй байж бүх мэдээллээ өгнө. Гэхдээ хууль шүүхийн байгууллагууд шалгалтаа дуусгах шаардлагатай байгаа юм. Ямартай ч хууль шүүх миний талаар үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.131.243.190)
    эх орноо худалдсан чинь батлагдаад байхад юу яриад л байна даа
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.24.251)
    Еерсдийнхее телее л чемгее дундартал ажиллаж одоо АТГ хуулийнхандаа баярлаад л явж байгаа юм бна
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.181.132)
    Duugarah, uzegdeh burdee yas mahnaas zevuutsel turuuleh yum. UDIIG HURTEL, UCHNUUN JIL! zuv zugeer, suv sul, surguuli soel yarisan shigee yavj bgaadaa zol gej bodooroi!
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • үгүй (139.5.218.183)
    Б чи битгий донгос. Санжийн Баяр, Баярцогт 2-оос илүү мдлэг чадвартай залуучууд мөрөөрөө ажлаа хийгээд амьдралаа аваад явж байна. Шударга хүмүүс олон шүү. Монгол улсыг ийм байдалд оруулсан хор найруулагч С.Баяр, Баярцогт нарын хөрөнгийг хурааж, улсын орлого болгох хэрэгтэй
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • Б (202.5.198.3)
    Манайиан нэг туйлшрахаар дэндүү шүү.яс юман дээр монгол Баяр,Баярцогт 2 ын толгойг ашиглаж чадахгүй зарим нэг хүмүүсийн үгээр газар дор ортол хийх юмаа.Арай бишээ.яг одоогоор монголд энэ 2 ын тогойг гүйцэх хүн байна уу.
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
    • Zochin
      Hn!, ene 2-iin tolgoi Mongol ulsiig, mongoliin Ard tumniig heden 10-n jileer hohirch yavah bolgochihood bna!!! Bodit bdal! Odoo harin tuhain ulsiin ard irged ni ter ayaaraa eserguutsen tohioldold yamar ch geree tsutslagdah bolomj bdag. Iim l neg arga bna daa...
      2018 оны 03 сарын 21
    • үгүй
      Чи битгий долгиноод бай. Муу бялдуучаа. Баяр, Баярцогт 2-ын толгойг цаазаар л авах хэрэгтэй байна даа
      2018 оны 03 сарын 21
  • byamba (27.123.214.120)
    sain bolson uguig ene ooroo meddeg yumuu. hondlongiin shalgalt oruulj baij l medeh bailgui dee.
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • Ee medehgui (202.179.27.161)
    Gantshan Bayartsogt batalchihaagui shuudee,ene asuudliig bagaar ni shalgah heregtei.Bayar,Zorigt,Gansuh bulgeeree l amid arzaij,mend meltiij baigaa biz dee.
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • ЧУЛУУ ТОЛГОЙ (202.131.243.190)
    тэр нь хэн бэ барин тавин худал ярих юмдаа тэр мөнгөө хэнд өгсөн нь удахгүй илэрнэ оюу толгойн гэрээ баталсан 40 гишүүнд хэдийг өгсөнөө хэл 2009 оноос гишүүд их баян болсон шүү
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.179.26.10)
    энэ хулгайч хичнээн гүрийгээд нэмэргүй дээ? мөнгөө өгөөд эртхэн учираа олсон нь дээр дээ. одоо ийм үлгэр яриад хэнч итгэхгүй?????????
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • зочин (94.244.158.60)
    тэр уеийн дарга нёд бугээрээ хулгайч байх нуу хэмээн асууя
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • urvagch-d (202.179.31.66)
    Ugtaa gadnaas 10 000 000 USD avsan ni unen bn!!!! SEJIG-n gahain saltaa bn daa chi!!!
    2018 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    15 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    26 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    30 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    1 цаг 2 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    1 цаг 5 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    1 цаг 22 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    1 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    3 цаг 21 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    4 цаг 1 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    4 цаг 21 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    4 цаг 26 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    20 цаг 5 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    20 цаг 13 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    20 цаг 44 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    21 цаг 52 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    21 цаг 54 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    22 цаг 43 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    23 цаг 4 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    23 цаг 58 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК