зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр Казак түмний уламжлалт “Наурыз”-ын баярын өдөр

2018-3-22
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр алс баруун хязгаар Баян-Өлгий аймаг болон Налайх дүүрэг, бусад газарт амьдран суудаг Казак түмний уламжлалт “Наурыз”-ын баярын өдөр юм. Энэ баярын өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй үндэснийх нь их баяр “Наурыз”-ын түүхэн баярыг тэмдэглэж, сэтгэл өөдрөг өнгөрүүлэх нь тодорхой билээ. Мөн өнөөдөр Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой болон "Наурыз"-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2018” хүндэтгэлийн арга хэмжээ болох нь тодорхой юм. 

Өнөөдөр Монгол-Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд нийслэлийн захирагч С.Батболд “Та бүхний эртнээс уламжлан ирсэн баяр болох Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон аймаг бусад хот суурин газарт оршин сууж, ажиллаж амьдарч буй нийт Казах иргэд та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Наурыз бол өвлийг өнтэй давж, удаан хүлээсэн хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог билээ.

Наурызын баярт дэлхий ач холбогдол өгч, бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Энэ дагуу Монгол Улсын төр засаг, хэвлэл мэдээллийн байгууллага өндөр ач холбогдол өгснөөр баярын утга агуулга өргөжиж байгаа бөгөөд уламжлалт, шинэчилэлтийг хослуулан хот хөдөөд өргөн дэлгэр тэмдэглэх боллоо.

Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй авьяас билэгт зорьсондоо тууштай Казахын иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Казах иргэдийн дотор Улсын болон Хөдөлмөрийн баатар цолтон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шийнжлэх ухаан боловсролын салбараас олноор төрөн гарсныг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсад аж төрж амьдран суудаг казах иргэд хэл, соёл, ёс заншлаа үндэсний уламжлалт төрхөөр нь эрхэмлэн хадгалж хойч үедээ өвлүүлэн уламжилж, орчин үетэйгээ хослуулан хөгжүүлж байгаа нь Казахын ард иргэдийн хичээл зүтгэл Монгол Улсын Засгийн газраас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв бодлогын үр дүн билээ. Үндэсний уламжлалт Наурызын баяраа тэмдэглэж буй нийт Казах иргэд та бүхэн золгож буй шинэ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх өлзийтэй ерөөл дэвшүүлье” хэмээн баяр хүргэх нь тодорхой юм. Учир нь С.Батболд дарга ноднин буюу 2017 оны энэ өдөр дээрх мэдэгдлийг хийж Казак түмэндээ баяр хүргэж байсан билээ.

Энд түүх сануулахад  2010 оны хоёрдугаар сарын 19-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу "Наурыз"-ыг Олон улсын баяр болгон зарласан түүхтэй билээ. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад ч мөн Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ.

Өнөөдөр болох хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Монгол Улсад суугаа Казахстаны иргэд уригдан оролцох нь тодорхой юм.

Энд сүнирхуулахад  жил бүрийн 3-р сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, Нарны баяраа тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярын өдөр нь яах аргагүй ёслол төгөлдөр баярын өдөр юм. Энэ өдөр тэд эртлэн босч, мандах нарны байдлыг шинжин угтах өдрүүдийн өнгийг хардаг ажээ. Наурыз гэдэг нь монголчилбол "Шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс хашаа хороо, булаг шандны эхийг цэвэрлэж, дулаан газарт мод бут суулгадаг аж. Айл болгон хир буртагнаасаа салж, сүү, цагаан идээ, будаа, тос зэрэг долоон төрлийн амттанаар амталсан "Наурыз көже" буюу тусгай жорын шөлийг хүрэлцээтэй бэлтгэдэг аж. Наурыз баяраар өр ширээ дарж, өмнө нь муудалцсан хүнтэйгээ эвлэрэн сэтгэлээ ариусган, элдэв муу юм хийж, хараал зүхэл хэлэхийг цээрлэдэг. Баярын өдөр ахмад настныдаа эхэлж цуглах бөгөөд тэр нь бусдадаа сайн сайхныг бэлгэдэн ерөөлийн үг хэлнэ.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Казак түмэндээ “Наурыз”-ын баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.118.90)
    Монголын хүн ам 10-20 сая хүрч энэ казак үндэстэн шиг олон үндэстэнтэй болчихвол мөн сайхнаа.
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.118.90)
    Монголын хүн 10-20 сая хүрч энэ казак түмэн шиг олон үндэстэнтэй болчихвол мөн сайхнаа.
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин (202.9.40.5)
    казакууд нутаг руу гаа явсан нь дээр дээ
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 43 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 55 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК