Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Владимир

2018-3-22
0
ЖИРГЭХ

 

[ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2018 ОНЫ СОНГУУЛИЙГ АЖИГЛАСАН МИНЬ]

Оросын Холбооны Зөвлөлийн урилгаар 3-р сарын 18-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар оролцов. Сонгуулийн үр дүн: Ерөнхийлөгч, Нэгдсэн Орос намын нэр дэвшигч В.В.Путин 77 хувийн санал авч дахин сонгогдов. Оросын Коммунист намын нэр дэвшигч, “гүзээлзгэний” саятан-коммунист П.Грудинин удаалж 11, Либерал Ардчилсан намын В.Жириновский 5.7, Иргэний санаачилга хөдөлгөөний Ксения Собчак 1.7, Яблоко намын Г.Явлинский 1 хувиар, бусад гурван нэр дэвшигч нь нэг хувьд ч хүрсэнгүй. Путин ялна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа. 

Дэлхийн хамгийн том газар нутагтай, 11 цагийн бүсийг дамнан орших, хэзээ ч шөнө болдоггүй аугаа том Орос орон даяар сонгуулийн ирц 68 хувьтай байлаа. Сонгуульд оролцсон 73 сая сонгогчоос 56 нь ноён Путинд саналаа өгчээ. Найман өрсөлдөгчөөс нэг нь ганцаараа бараг 80 хувийг нь авсан учир энэ сонгууль үнэхээр онцлог ажээ. Монгол шиг ерөнхийлөгчийн сонгуулиа хоёр шаттай явуулах шаардлага Орост л лав гарсангүй.

Нийт 115 орноос 1,500-аад ажиглагч хүрэлцэн ирж орон даяар сонгуулийн явцтай танилцав. Миний хувьд Санкт-Петербург хотын төв, захын сонгуулийн найман тойргоор явлаа. Тойрог дээр очоод бүртгүүлж, даргатай нь уулзаж ярилцаад, зураг авч, зориулалтын ширээнээс сонгуулийн явцыг ажиглаж байлаа. Монголын сонгуультай яг адилхан, дунд сургуулийн байшинд байрлах тойргууд дээр, сонгогч нь оршин суугаа хаягаараа дахиж бүртгүүлээд саналын хуудас авч, битүү хөшигний цаана бөглөөд, санал хураах хайрцагт хийж байлаа.

Тойрог дунджаар хоёр мянган сонгогчтой, зарим нь саналын хуудас тоолдог машинтай, байхгүй нь санал цуглуулдаг лацтай, тунгалаг хайрцагтай байлаа. Санал хураах, тоолох ажил видео камерын хяналтанд явагдав. Зарим тойргийн сонгуулийн байранд дотор нь үнэгүй цай, жигнэмэг өгч, гадаа нь эх оронч дуу, хөгжим хангинаж байлаа. Сонгуульд анх удаагаа оролцож буй залууст гарын бэлэг өгч, жишээ нь манай орчуулагч оюутан T-майкаар шагнуулав.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ЯЛГААТАЙ ДҮГНЭЛТҮҮД

Ноён Путины үнэмлэхүй ялалтыг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр (ХМХ) Орос улс хүчтэй болж байна. Путиныг Оросын иргэд улам их дэмжиж байна. Барууны хориг, ялангуяа сонгуулийн өмнөхөн Английн Салсбери хотод Оросын тагнуул асанг, охиных нь хамт хордуулсан хэрэгт Путинг шууд буруутгаж, Оросын 23 дипломатыг Лондонгоос хөөсөн зэрэг нь энэхүү үнэмлэхүй үр дүн гарахад харин ч тус дөхөм боллоо гэж тэд дүгнэж байлаа. Оросын соёл, урлаг, шинжлэх ухааны академи, нийгмийн алдартай хүмүүс олноороо ихэнх иргэдийн адилаар Путин шиг манлайлагч, дэлхийн түвшний удирдагч одоо байхгүй гэж түүнийг магтан дэмжиж байлаа.  

Харин барууны ХМХ-үүд тэс өөр дүгнэлт хийж байлаа. Ажилчдадаа албан газраас нь сонгуульд оролцохыг даалгасан учир сонгогчдын ирц өндөр боллоо гэж Ройтерс агентлаг цахим ТВ-ээрээ мэдэгдэв. Путинд хоёр л жинхэнэ өрсөлдөгч байсны нэг нь алагдсан [Б.Немцов], нөгөөхийг [Навальный] нь сонгуульд өрсөлдөхийг нь хорьсон гэж BBC хэлэв. The Washington Post сонинд Путин 1999 оноос хойш ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр ээлжлэн 19 жил ажиллаж Брежневээс урт хугацаагаар төрийн эрх барьлаа. Одоо нэмж 6 жилийн эрх авснаар Сталины [30 жил] дараа хамгийн урт хугацаанд Оросын түүхэнд төрийн эрх барьсан хүн болно гэжээ. The Economist сэтгүүл Октябрын хувьсгалаас хойш зуун жилийн дараа Орост шинэ царь Владимир “мэндэлж” байна гэж бичсэн.

3-р сарын 15-нд Оросын газрын тосны олигарх асан, олон жил шоронд хоригдоод гарсан М.Ходорковский BBC-д ярилцлага өгчээ. Тэрээр бидний судалгаагаар Орос орныг өнөөдөр Кремльд шингэсэн зуу хүрэхгүй элит Путинаар дамжуулан удирдаж байна. Путин дахин сонгогдохоос өөр гарцгүй, залгамжлагч тодруулаад ч нэмэргүй гэж хэлэв.

Сонгуулийн өмнөх өдөр Англи, Франц, Герман, АНУ-ын засгийн газрууд Оросыг дэлхийн 2-р дайнаас хойш хоригдсон, химийн хор [“новичок”] хэрэглэснийг эрс буруутгаж хамтарсан мэдэгдэл гаргав. НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг Салсберийн хэргийн жинхэнэ эзэн нь Оросын төр гэлээ. Ерөнхийлөгч Путин дээрх мэдэгдлүүдийг ямар ч үндэслэлгүй, баталгаагүй гэв. Том орнууд, тоо баримттай л мэдэгдэл хийдэг байх даа. Цаг хугацаа яг юу болсныг харуулна даа. Аль нь буруу, аль нь зөв болохыг мань мэт дүгнэхгүй нь мэдээж. Юуг нүдээрээ харж, чихээрээ сонссоноо л та бүхэндээ хүргэж байна. 

МОНГОЛЫН ГАДААД ОРЧИН

Энэ оны энэ сараас эхлээд монголчууд de-jure улс төр, эдийн засгийн онцгой гадаад орчинд амьдарч эхэллээ. Хойд, урд хөршүүд маань удирдагчаа хориод жилээр ажиллуулах болсноо хууль ёсны болгов. Баруун талд бараг гучин жил ганц хүн удирдсан өөр нэг хөрш байгаа. Хөршүүдийн төр засаг нэг хүнээс хамаардаг, бас тогтвортой байна гэсэн үг. Гэтэл монголын төр засгийн дундаж нас хоёр жил болчхоод байгаа. Ойрын ирээдүйд урт болчихгүй л байх. Монголын төр засгийн удирдлага нь биш юм бол ядаж бодлого нь тогтвортой байхыг шинэ цаг үе шаардаж байна.

Хойд, урд хоёр хөрш бол супер гүрнүүд. Одоо тэд хамтраад нөгөө нэг супер гүрэн АНУ-тай өрсөлдөх чиглэл барьж эхэллээ. Нэг инээдтэй үг байдаг даа: “Дэлхийн хамгийн хараат бус улс аль вэ? Монгол. Яагаад? Яагаад гэвэл монголоос ямар ч улс хамаардаггүй юм”. Инээдтэй ч гэсэн энэ зарчмаа барих хэрэгтэй боллоо.

Хувь хүний эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх, ардчилсан төр засаг гэдэг бол манай үнэт зүйл нэгэнт болсон учир бид үнэт зүйлээ хамгаалж, хөгжүүлээд л явахаас өөр сонголтгүй юм. Том гүрнүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй, мөрөөрөө л явахаас өөр сонголтгүй болов. Том гүрнүүдийн хэрэгт хэзээ ч оролцохгүй, бүгдтэй нь сунгасан гарын зайнд адилхан харьцаж, тэдний эвсэл холбоонд нэгдэхгүй байна гэсэн үг. Швейцар улс 800 жил тэгж амьдраад дэлхийн хамгийн баян улс болчихсон байна шүү дээ.

Крымийг булааж авлаа гээд барууныхан Орост худалдаа, бизнесийн хориг тавьсан нь Оросын хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлд эергээр нөлөөлсөн, Ерөнхийлөгчийг нь улам хүчтэй болгосон гэж үздэг. Харин одоо химийн зэвсэг хэрэглэсэн гээд нэмж хориг тавих, Европ руу нийлүүлэх хийн хоолой барьж эхэлсэн Нордиг-2 төслийг нь царцаах тухай ярьж эхэлжээ. Тийм хориг бол Оросын эдийн засагт илүү хүчтэй нөлөө үзүүлэх юм. Олон орны хоёр зуугаад компани оролцоод явж буй энэ төсөл гацвал Оросын валютын орлого цаашдаа багасна. 

Нөгөө талаас Оросын төрийн монополь улам хүчтэй болж, авлигын нөхцөл нь сайжрахгүй байхад (Transparency International report 2018) эдийн засгийн өрсөлдөх чадвар нь түргэн нэмэгдэхгүй, гэтэл нийгмийн хангамжийн өртөг зардал нь улам нэмэгдэх хандлагатай байна.

Урд хөршийн санаачилсан зам ба бүс төсөл хэрэгжиж, ялангуяа авто болон төмөр замын корридор байгуулах ажил арай хурдсах магадлалтай болж байна. Мөн Сибирийн Ковыхтын орд газраас байгалийн хийн хоолой татах төслийг хэрэгжүүлэх магадлал өсч байна. Хоёр хөршөө дэд бүтэц, ялангуяа төмөр замын царигийн зөрөөний сэлгэн ачих болон банк санхүүгийн үйлчилгээгээр холбох чиглэлд төвлөрөх түүхэн боломж бага багаар бүрдэж эхэллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 35 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 43 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК