Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үлгэн салган, тахир дутуу БСШУСЯ

2018-3-23
0
ЖИРГЭХ

Ингэж хэлснээр салбар хариуцсан яамыг муулах гэсэнгүй. Үнэн бодит дүр төрх нь ийм болохоор дуулгаж байгаа хэрэг. Боловсролын систем дэх асуудал цэгцрэхгүй, яам нь төрийн нарийн, дэд сайдгүй явсаар. Ийм асуудлаас үүдэлтэй зарим нэг бухимдлууд ч ар араасаа хөвөрсөөр байгааг нуух юун. Учир нь, энэ салбар шиг дампуурсан газар алга гэх гомдол тасрахаа байжээ.

Жил бүр олон зуун хүүхэд дунд сургууль дүүргэж, их дээд сургуульд элсэх, эх орныхоо гэрэлт ирээдүйн бүтээгч байх бэлтгэлээ хангах шаардлагатай тулна. Мөн алдрай бяцхан үрс эрдэм сурах их аяны анхны алхмаа хийх, “А” үсэг заалгахаар эрдмийн өргөө тийш зүглэдэг билээ. Гэтэл өнөөдөр бодлого тодорхойлох яам нь төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдгүй үүрэгт ажлаа явуулсаар. Яагаад гэвэл халагдсан, гадаадад элчин элчин сайдаар томилогдох хугацаагаа хүлээснээс үүрэгт ажлуудаа өгчээ, дээрх албан тушаалын хүмүүс. Оршин тогтноод 100 хоногоо сүр дуулиантайхан тэмдэглэж байсан У.Хүрэлсүхийн танхимд үлгэн салган, тахир дутуу мэт яваа нь БСШУСЯ. Магадгүй ор залгах дарга, сайдын суудалд тухлах нөхдүүд томилгооны найраагаа хийж яваа биз. Зөвхөн хэзээ баталгаажих бол гэдэг хүлээгдэнэ. Сайд нь гэх хүн олимп үзэж, өөрийгөө зугаацуулсан шигээ ажлаа хийж байх. Ерөнхийдөө гадаадад төрийн мөнгөөр зугаалж, ажлаа хийдэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз. Түүний хийсэн дорвитой гэх ажил нүдэнд үзэгдэхгүй юм. Аль ч засаглалын үед байдаг халаа сэлгээг хэсэг хийсэн. Үүнийг нь ажил тооцвол шүү дээ. Бодлогын түвшинд чухам юу хийснээ тайлбарлавал ямар вэ Ц.Цогзолмаа сайд аа.

Таныг халаа сэлгээ хийж, тив дэлхийн аварга тодруулах наадам үзэх зуур багш нар тэмцэл, бослого гаргах дээрээ тулчихсан байна. Сайд юм бол та энэ хэдэн багш нартаа жаахан ч гэсэн анхаарч, салбарын бодлого, эх орны ирээдүй болсон хүүхэд, залууст боловсрол олгох газрууддаа анхаарах нь дээр болж. Монгол Улсын боловсролын салбарын түвшин дэлхийн улс орнуудаас аль хэсэгт орж байгаа юм бол. Лав л мундаг сайн хэсэгт багтахгүй нь ойлгомжтой. Тэгвэл хэрхэн өөд татах гарц гаргалгаа танд байна уу. Оюутан, сурагчдын сурлагын түвшинг та анзаарав уу. Шинэ залуу боловсон хүчний мэдлэг, ур чадвар хэр байгаа, ажлын талбарт суралцагсдын хэдэн хувь тэнцэж, хэд нь гологдов гээд асуух олон зүйл байна.

Үүнээс гадна багш нарын цалин хөлсний асуудал яригдаж эхэллээ. Энэ асуудлыг хэрхэн харж, багш нарын цалинг нэмэх боломжтой эсэх, нэмэхдээ ямар шалгуураар, аль түвшнийхнийг хэдэн хувиар илүү цалинжуулах вэ гэдгийг ч лавлах шаардлага бий болчихлоо, сайд аа. Багш нар ажлын байрны өртгийг тодорхой болгож, нэмэгдүүл хэмээн хурал хийсээр байна. Ямар учраас гэсэн асуултад тэд “Ажлын байрны цалин муу, амьжиргааны түвшин нэмэгдсэн. Гадаадад багш нар хэд дахин өндөр цалин авч байна. Бид ирээдүйн иргэдэд боловсрол олгодог учир цалин хөлсөө нэмэх шаардлагатай. Нэг багш 40-60 хүүхдэд хичээл ордог. Цагийн үнэлэмжийг нэг ам.доллар биш 10 болгох хэрэгтэй” гэсэн зүйлийг хэлэв. Та үүнтэй санал нэгдэх үү, эсвэл эсэргүүцэж хойш тавих уу гэсэн зүйл ч байна. Нийгмийн амьжиргаа хэцүүхэн, багш нарын цалин бага болохоор амьдрахад хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ тэд хичээлээ хүүхдэд төгс зааж байгаа юу гэвэл бас л асуудалтай. Үүнтэй хэн бүхэн санал нэгдэнэ. Тэгвэл асуудлыг яаж шийдэх нь яам болон Засгийн газрын асуудал болж хувирах нь гарцаагүй.

Дээрх асуудлыг шийдэх гол түлхүүр нь эрхэм сайд Ц.Цогзолмаа. Эрхлэх асуудлынхаа хүрээнд шаардлага тавих багш нартай уулзаагүй явна. Аргагүй ч юм уу, сайд хүн болохоор. Албан тасалгааныхаа цонхоор амьдралыг тольдож, салбар сайхан байна хэмээн дүгнэдэг байх. Хөгжилд хүрсэн салбарыг хөгжүүлэх шаардлагагүй гэж бодсон ч юм уу. Эсвэл цааш нь хөгжүүлэх гарц, гаргалгааг олж чадахгүй яваа гэсэн хоёр л зүйлийг иргэд, багш нар хэлж байгаа. Энд тэнд хурал зөвлөгөөнд оролцож их л ухаантай зүйл ярьдаг бололтой. Гэвч ажил хэрэг болж байгаа нь хэр олон нь сонирхол татна. 

Дэд сайд нь АНУ-д элчин сайдаар томилуулах гээд ажлаа өгчих, төрийн нарийн нь халагдсан, салбарын сайд нь юу хийхээ мэдэхгүй дүлэгнэсэн ийм л дүр зурагтай яам У.Хүрэлсүхийн танхимд нэг бий. Уг нь, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох иргэдийг бэлтгэх асуудлыг хариуцсан томоохон яам.

Ямартай ч амьтай голтой салгалж, хэдэн шүүмжлэлд хариу өгдөг юм билээ. Үүнтэйгээ адил салбарын бодлогоо барьж, үүссэн асуудал, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлбол дээр юмсан, Ц.Цогзолмаа сайд аа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.188.223)
    ene uam neeree hetsuudlee snuu, dandaa uureg guitsetgegcn nar, ajil ni neg l bolohgui bnaa. sain nom unsnuulmaar um uu,abcn uabj cnadahgui gedeg ni haragdlaa daa
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.27.86)
    hagartlaa bayajsan sharabjamts odonbayaraa solij chadahgui bgaa saidaar yadag yum
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (38.64.179.98)
    Газрын дарга нар нь төрд ажиллаж үзээгүй бүтэхгүй нөхөд байдаг.Хөрөгөжөөд байдаг нөхөд.....
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    24 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    29 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    1 цаг 0 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    1 цаг 3 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    1 цаг 20 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    1 цаг 55 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    3 цаг 19 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    4 цаг 0 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    4 цаг 20 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    4 цаг 25 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    20 цаг 4 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    20 цаг 12 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    20 цаг 43 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    21 цаг 50 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    21 цаг 53 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    22 цаг 41 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    23 цаг 3 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    23 цаг 57 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК