Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсаа гэсэн ганцхан эрх ашгийн төлөө нэгдэж ажиллая

2018-3-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын  зорилтын  талаар товч танилцуулав.

Тогтвортой улс төр, тогтвортой бодлогогүй, сахилга, хариуцлага алдагдсан, дураараа авирладаг байдал газар авсан, тооцоо судалгаагүйгээр их хэмжээний өр тавьж, үр дүнгүй зарцуулсан, хүнд суртал, дарамт их байснаас олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан зэрэг нь монголчууд бидний өмнө тулгарсан зовлон. Зовлонгийнхоо шалтгааныг олсон учир засч залруулах үүднээс шударга ёс тогтоож, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, хатуу шаардлага тавьж ажиллаж байгаагаа хэллээ.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүнд 1,2 хувьтай байсан эдийн засаг 2017 онд 5,2 хувьтай гарч, гурван жил дараалан буурсан зээлжих зэрэглэл дээшилсэн, эдийн засгийн өсөлт ирэх онд 8 хувьд хүрнэ гэж Дэлхийн банк таамаглаж байгаа зэргийг дурдав.

Хүн ам, малын тоо нэмэгдэж, төсвийн орлого давж биелэн, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, валютын нөөц нэмэгдсэн, аж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ өссөн, төсвийн алдагдал буурч байгаа зэрэг ололт, амжилт байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид энэ бүхнээ бататгахаас гадна олсон орлогынхоо хэмжээнд зарлага гаргаж төсвийн алдагдалгүй, дотоод, гадаад өргүй болохыг зорьж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Засгийн газар иргэдээ эрүүл хүнсээр хангаж, гэр, орон сууцтай, боловсролтой, ажилтай орлоготой байлгаж, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад анхаарна. Энэ нь хүчтэй, хараат бус эдийн засагтай байх ёстой гэсэн үг. Үүний тулд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, мал ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараа давхар хөгжүүлнэ гэв.

Ойрын жилүүдэд эрчим хүч, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2020 он гэхэд баруун аймгуудыг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбоно гэв.

Монголчууд улс төржиж, талцалгүй, улсаа гэсэн ганцхан эрх ашиг, эдийн засгаа өөд нь татаж, иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө нэгдэж ажиллах ёстой. Сонгуулийн үеэр л улстөржицгөөе. Бусад үед нь ажлаа хийе гэж Ерөнхий сайд үзэж байна. Энэ чиглэлээр улс төрийн нам, улстөрчдөөс гадна иргэд ч хамтран зүтгэе гэж уриалсныг Увс нутгийн иргэд талархан хүлээж авлаа.   

Нутгийн иргэд Ерөнхий сайд болон дагалдсан яваа сайд нарт хандаж санал, хүсэлтээ илэрхийллээ.  

Иргэн Ц.Лхагва: “Жангар” зэрэг тууль, үлгэр, бий биелгээг дунд сургуулийн хөтөлбөрт оруулж заадаг болгоё. 1956 онд ашиглалтад орсон Соёлын ордныг засварлах, эсвэл шинээр барихад анхаарах хэрэгтэй байна.

Иргэн н.Цэцэгмаа: Эмнэлэг байгуулж 15 хүнийг ажлын байраар ханган, улсдаа татвараа цаг хугацаанд нь төлж байгаа. Сонгон шалгаруулалтад орох ёстой гэсэн үндэслэлээр нэг хүнд ногдох Нийгмийн даатгалын хөнгөлөлтөө авч чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх залуу, эрч хүчтэй хүн. Хувийн хэвшлээ дэмжээрэй.

Малчин н.Намсрай: Хүүхэд, залуусын дунд соёл, хүмүүжлийн ажил аль болох түлхүү зохион байгуулж байх. Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, дадал, ухамсар суулгах шаардлагатай болжээ.

Иргэн н.Батаа: Аймаг, орон нутгийн ажил сайн байгаа. Хөрсний ус орж ирж айл өрхийг усанд автуулан, зам, талбай эвддэг. Далан барьж энэ усыг хуримтллуулан ногоо, цэцэг услах зэрэгт ашиглах боломж байна. Хөнгөлөлттэй зээл олговол хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн иргэдээ сүү, хадлан зэргээр хангах боломжтой.

Иргэн н.Догоосүрэн: Асуудлыг газар дээр нь шийдэж байгаад бид баяртай байна. 4 мянган хүнтэй долоодугаар баг Өрхийн эмнэлэггүй. Иргэд гурван газарт хуваагдаж эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж байгааг анхаарна уу. Гэр хорооллыг цэвэр, бохир усаар хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Иргэн н.Зундуй: Орон нутагт ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний багт амжилт хүсье. Ард түмэн итгэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөө яаравчлуулья. Хоёр парламенттай болох хэрэгтэй байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлье. Авлига, офшорчид Монгол төрийг муухай харагдуулж байна. Үүнийг таслан зогсооход энэ Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Банкны хүүгийн дарамтыг арилгах хэрэгтэй байна.

Иргэн н.Батсуурь: Халамжийн мөнгийг иргэн, тухайн хүний асран хамгаалагчийнх нь дансанд шууд хийж байх шаардлагатай байна. Мөнгөө авах гэж ажлаа алдах тохиолдол их гарах юм.

Иргэн н.Мөнхнаран: Манай компани тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа. Энэ нь Засгийн газрын тогтвортой бодлогын үр дүн гэж үзэж байна. Төрийн албан хаагчид ээлжийн амралтаа авч гадаадад ажил хийхээр явж байна. Төрийн албанд дэг журам, сахилга бат чанга байх хэрэгтэй. 

Иргэд мөн 1072 хувьцааг амилуулах, төмөр замаа барих, ахмадуудын дийлэнх нь банкны зээлтэй, одоо зээл авья гэхэд үр хүүхдээр нь барьцаалдаг болсон тухай хөндлөө. Түүнчлэн зарим цөөн хүн төрийн нэр хүндийг унагаж байгаад анхаарах, хариуцлагагүйн зудтай тэмцэх, усалгаатай тариаланг дэмжих, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, малын тоо толгойг өсгөсөн малчдыг Улсын аваргаар шалгаруулдаг байх бус, харин  эрчимжсэн аж ахуй, фермерийг түлхүү шагнаж урамшуулах, чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх, зэрэг санал, хүсэлт тавьж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд нар иргэдийн санал, хүсэлт, гомдолд хариулж, заримыг нь судлан ойрын хугацаанд бичгээр хариу өгөхөөр болов.

Алслагдсан нутагт ажиллан тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдэж, санал бодлыг нь сонсож байгаад иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэн, шударга, эрч хүчтэй ажиллахыг захилаа. Мөн эдийн засгаа өсгөн, иргэдээ ядуурлаас гаргаж, амьдралыг нь сайжруулна гэсэн итгэл, хүлээлт маш их байгааг хэлж байв.

Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон дагалдан яваа сайд нар, албаны бусад хүний орон нутаг дахь албан томилолт Увс аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзсанаар өндөрлөлөө

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БОЛД (202.179.10.82)
    ЕРӨНХИЙ САЙДЫГ ДЭМЖИЖ БАЙНА.АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ОЙР БАЙЖ САЙН АЖИЛЛААРАЙ.ОДОО УЛС ТӨРЖИХ БИШ АЖИЛЛАХ ҮЕ ШҮҮ
    2018 оны 03 сарын 27 | Хариулах
  • иргэн (103.50.206.62)
    Хариуцлага сахилга нэрийдлээр хүн хэлмэгдүүлж болохгүй Ерөнхий сайдаа.ЗГ-н сайдууд чинь хуулийг гууль болгож байгаад л анхаарч ажиллавал аяндаа төсвийн мөнгө хямганд ороод ирнэ дээ.
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    16 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    27 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    31 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    1 цаг 3 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    1 цаг 6 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    1 цаг 23 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    1 цаг 57 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    3 цаг 22 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    4 цаг 2 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    4 цаг 22 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    4 цаг 27 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    20 цаг 6 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    20 цаг 14 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    20 цаг 45 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    21 цаг 53 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    21 цаг 55 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    22 цаг 44 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    23 цаг 5 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    23 цаг 59 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК