Иргэдийн гэр бүлийн харилцаанд эерэг хандлага төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл санаа, өөртөө итгэх итгэлд эцэг эхийн хэлж буй үгс маш чухал нөлөөтэй тул өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшсэн эвгүй үгсээс татгалзаж урмын эерэг үгсээр харилцах зорилгоор гэр бүлийн боловсролын багш М.Чанцалдулам “Ааваа! Ээжээ! Эвгүй үг бүү хэлээч!” сэдвээр мэргэжлийн чиг баримжаа олгох оёдлын ангийн иргэдэд сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар:
- Бидний тоомжиргүй хэлж хэвшсэн үгс хүүхдийн сэтгэл санаа, өөртөө итгэх итгэл, зан байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг статистик мэдээнээс харж өөрсдийн хэлдэг үгсэд дүгнэлт хийв.Хамгийн сүүлд хүүхэддээ хэлсэн үгсээ ярилцахад ихэнх нь захиас, даалгаврын шинжтэй үгс хэлсэн байв.
- Мөн сургалтанд хамрагдсан иргэд өөрсдийн хүүхдүүддээ сэтгэл гарган урмын сайхан үгсийг ил захидалд бичин бэлэглэхээр авч явлаа.
Сургалтын үр дүнд иргэд таны хэлсэн нэг удаа тоомжиргүй хэлсэн үг хүүхдийн тань сэтгэл санаа цаашлаад ирээдүйд хийх чухал сонголт, хувь хүний зан төлөвшилд маш чухал нөлөөтэйг мэдэж гэр бүлдээ эерэг сайхан харилцааг төлөвшүүлж хүүхдүүдээ урмын үгсээр дэмжих хандлагатай болсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.