Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт 1 сая юанийн тоног төхөөрөмж гардууллаа

2018-3-27
0
ЖИРГЭХ

“Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллага БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд  Чингэлтэй дүүрэгт орчин үеийн стандарт бүхий Хүүхдийн амбулаторийн барилгыг   барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн 2017 оны 10 дугаар сард Налайх дүүрэгт 50 ор бүхий “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад оруулаад байгаа юм.

“Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллагын тэргүүн, МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр хэлэхдээ “Нийслэл хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа хүүхдийн эмчилгээнд онцгой анхаарч байгаа манай төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 5 дүүрэгт Хүүхдийн эмнэлэг, амбулатори барих зорилт тавьж байна. 2022 онд төсөл ажлаа дүгнэнэ. Энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын ор, инкубатор аппарат, нярай хүүхдийн шарлалтыг бууруулах төхөөрөмж зэрэг 1 сая юаний тоног төхөөрөмжийг гардуулж байна” гэлээ.

Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”-т тоног төхөөрөмж гардуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадна тохижилтыг эрчимтэй хийж байна. Иргэд ч ам сайтай байгаа гэдгийг онцлон хэлье. Тухайлбал, Налайх дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэгт  өнгөрсөн онд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий засварын ажил хийсэн.  Хоёр ч авто замын шинэчлэлийг хийж дуусгасан. Энэ онд нэгдсэн эмнэлгийг мэс заслын тасагтай болгож иж бүрэн тохижуулах, рентген тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэнэ. Ойролцоогоор 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. “Хангарьд-Улаанбаатар” ТББ болон Хятадын Энхтайван хөгжлийн сангийн Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг, амбулатори барьж, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шийдэж өгч байгаад хотын иргэдийн өмнөөсөө талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэг бол маш богино хугацаанд бүтээн байгуулалт нь өрнөж,  ашиглалтад орсон  орчин үеийн эмнэлэг юм. Бусад дүүрэгт жишиг болохуйц стандартыг нэвтрүүлж чадсан. 2017 оны 5 сарын эхээр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж, 10 сарын сүүлээр дуусч, ашиглалтад орсон, Налайхын иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын ажил.  Иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хотын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү эмнэлэг юм” гэж хэллээ.

 

Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орсноос хойш 1684 хүүхэд үйлчлүүлж, 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн аж. “Энэ өвөл томуу, томуу төст өвчний үед ганц ч хүүхдийг газраар хэвтүүлж эмчлээгүй. Орны хүрэлцээ сайн байсан. Тоног төхөөрөмжийн хувьд мэс заслын, цусны төвийн болон нярай хүүхэд эмчлэх, оношлох тоног төхөөрөмжүүд ирсэн. Анх удаа Налайх дүүрэг цусны шинжилгээний төвтэй болж байгаа гэдгийг тодотгоё” гэж Налайх дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн дарга Л.Байгалмаа ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (27.123.214.103)
    Avah bolhooroo bayarlalaa gej avchihaad doromjloh bolhooro hyatad geed hyatadiin yum avhgui gehgui yasiin
    2018 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.0.158)
    Odoo ene eruul mendiin salbariig demjihee bplioochee! Chuleelj ugeech. Huviin hevshliinhen avaad yavchij chadna. Ulsiin emnelguud ch mun yalgaagui. Daatgaliin bodlogoo uurchilj iljignuudee. Ba9ngiin tataastai tatvariin mumgeer shahaa hiigeeatei
    2018 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 38 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 46 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК