Эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд гадны зээл тусламж хүсч, авралын гар сунгах нэгнийг эрэн хайж байгаа. Монгол Улсын эдийн засагт амь тариа, дусал залгах, сэхээний орноос өндийлгөх эмчилгээг ОУВС хийхээр болж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө хамруулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар эдийн засагт эмчилгээ хийхээр болсон бөгөөд өдгөө гурав дахь үнэлгээ буюу ямар оношилгоо хийснээ тайлагналаа.
Мэдээллийг ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер өгсөн юм. Эмчилгээний үр дүн маш сайн байгаа бөгөөд Монгол Улсад дахин 30 сая ам.долларын санхүүжилт олгох нөхцөл бүрдсэн гэдгийг дуулгасан юм.