Улаанбаатар автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах зорилгоор уулзваруудыг хоёр түвшинт зам болгох төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Төсөл, төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү цахим шуудангаараа дамжуулан танилцуулсан байна.
Нийт 20 байршлын гол гудамж, замын уузварт олон түвшинт огтлолцол бүхий зам, замын байгууламж барихаар төлөвлөжээ. Түүнчлэн замын сангийн хөрөнгөөр зүүн 4 замын гүүрэн гарцын ажлыг удахгүй эхлүүлэх аж.
Мөн БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м гүүр болон Сонсголонгийн 289.4 у/м гүүр шинээр барих” зэрэг томоохон төслүүдийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)