“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан, ХНХЯ, ГБХЗХГ хамтран нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зургаан хороо, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр багт амжилттай хэрэгжүүллээ. Өнөөдөр тус төслийн хаалтын зөвлөгөөн болж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцжээ.
Төслийг дүгнэн үзвэл, төслийн үр шимийг есөн сум, баг, хорооны 82.704 хүн амын 19.715 өрхийн 28.637 хүүхэд хүртэж, төслийн хугацаанд боловсруулсан гарын авлага, маягт нь Монгол Улсад хамгаалал шаардлагатай хүүхэд бүрт хамтарсан багаар нь дамжуулан үр шимээ өгөх боломжтой болж байна.