Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: МҮЭХ-ны хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалт Кемпинский зочид буудалд эхэлнэ.
09:00 цагт: МУИС дээр Олон улсын Web of Science-өгөгдлийн санд бүртгэлтэй JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх улмаар олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний судлаачдыг бэлтгэх, чадавхижуулах гэрээг үзэглэнэ.
11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-ууд, иргэдийн нэгдэл болох "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт УИХ-ыг тарааж түр ЗГ байгуулах үндэслэлийг танилцуулах уриалга, шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт: ДЭЛХИЙН АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ӨДӨРт зориулса арга хэмжээ GB Plaza-гийн 4 давхарт болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ сарын сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.
19:00 цагт: Уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэг, Ёндонжамцын Төгөлдөр, Батчулууны Бат-Эрдэнэ нарын “Гэрэл Сүүдрийн Хүүрнэл” буюу МОНГОЛЫН КОНТЕМПОРАРИ УРЛАГ VI үзэсгэлэнгийн нээлт Art Space 976-д болно.