УИХ-ын гишүүн А. Сүхбат УИХ-ын намрын чуулган завсарласан үеийг далимдуулаад Тайландад амарч, ядаргаагаа тайлаад ирсэн сурагтай. Чуулганы хугацаанд хуулийн төсөл санаачилан, хэд хэдэн ажлын хэсэг дамжин ажиллаад байдаггүй ч нэгдсэн хуралдаан дээр бараа төрхөө харуулаад сууж байхыг хичээдэг түүнд сонгогчид нь ам сайтай байдаг юм билээ. Тэрбээр хаврын чуулганаар хэлэлцүүлэх хэд хэдэн хуулийг төсөл дээр идэвхитэй ажиллана, завгүй гэдгээ сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцолжээ.
Г.Сүнжидмаа
Сэтгэгдэл (8)