
МҮОНТ 60 ангит “Босго, тотго” уран сайхны кино бүтээсэн байна. “Өдөр
өдрийн нар”, “Тусгай салаа” зэрэг олон ангит кино бүтээсэн МҮОНТ-ийн
уран бүтээлчид ээлжит бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж
байна.

МҮОНТ 60 ангит “Босго, тотго” уран сайхны кино бүтээсэн байна. “Өдөр өдрийн нар”, “Тусгай салаа” зэрэг олон ангит кино бүтээсэн МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тэд Монгол Улсын хил, хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг нийтэд сурталчлах зорилгоор ийнхүү шинэ бүтээлийнхээ ажильд шамдаж байгаа аж. Нийт 60 ангитай уг киноны зураг авалт өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд зохиолыг нь Төрийн шагналт, МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Норов бичиж, найруулагчаар нь МҮОНТ-ийн найруулагч Н.Энхтүвшин ажиллаж байгаа юм байна.
Ц.Болор