
Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын УИХ дахь бүлгүүд хуралдсан. Мөн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан юм. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ. Харин одоо МАН-ынхан Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд УИХ-ын нэгдсэн чуулганд оролцох болсон талаараа мэдээлэх юм байна.
Б.Золбоо