Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авна хэмээн мэдэгдлээ.

Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авна хэмээн мэдэгдлээ. Өнгөрсөн жил 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлж байсан бол энэ жил тоог нь нэмж 113 мянга болгож магадгүй юм байна.
Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбооноос хөнгөлөлттэй зорчих оюутнуудын тоог нэмэх саналыг Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлжээ.
Б.Золбоо