Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нөхөн сонгууль ирэх оны зургадугаар сар хүртэл хойшлогдлоо

2018-8-22
0
ЖИРГЭХ

 

Үндсэн Хуулийн Цэцийн хуралдаан 09.30 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, улмаар уг тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэнг хэлэлцлээ.

 

Хуралдаанд гомдол гаргагч талаас Иргэн Э.Энхцэцэг, мэдээлэл гаргагч иргэн Б.Оюу, А.Гүлым нар оролцлоо. Харин нөгөө талаас УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны Дарга Д.Лүндээжанцан бие төлөөлөгчөөр ирсэн байлаа.

 

Хурал эхлэхэд гомдол гаргагч тал буюу иргэн Э.Энхцэцэг өргөдөл, гомдолдоо хавсаргасан баримтуудыг танилцуулсан юм. Тэрбээр “2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын нэг, хоёр дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын нэгний өдрөөс товлон, зарлаж санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон ба энэ тогтоолын гурав дахь заалтад тогтоолын хэрэгжих хугацааг заасан байна. Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийн дагуу энэхүү нөхөн сонгуульд нэр дэвшихээр шийдээд байгаа юм. Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн 18.1 хэсэгт энэ хуульд нийцүүлэн УИХ товлон зарлахаар зохицуулсан байна. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд УИХ-ын ээлжит сонгуулийг дөрвөн жил тутамд явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг ханган оролцох боломжтой байдаг.

 

Харин нөхөн сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн наймдугаар зүйлийн долоо болон 137 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт зааснаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн, гишүүнийг эргүүлэн татсан, гишүүнээс чөлөөлөгдсөн тохиолдолд оронд гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах бөгөөд нөхөн сонгууль явагдах эсэхийг урьдчилан тааж, мэдэх боломжгүй байдаг болно. Гэтэл энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд товлон зарласан нөхөн сонгуульд төрийн албан хаагчийг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй байна. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн тав дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч, болон төрийн албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн алба болон ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй байна” гэж тус тус заасан. Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тус тус тодорхой заасан байна. Гэтэл нөхөн сонгуульд Төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчид дээр дурдсан шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болоод байна.

 

Иймд төрөөс Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг нөхөн сонгуульд оролцуулах зохицуулалтыг тодорхой болгосны үндсэн дээр тус нөхөн сонгуулийг зарлах нь Үндсэн хуульд нийцэх бөгөөд улмаар төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдлэх хууль зүйн баталгаа бүрдэх юм” гэв.

 

Нөгөө талаас оролцож буй бие төлөөлөгч УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны Дарга Д.Лүндээжанцан “Ер энэ Сонгуулийн хууль бол их хэцүү хууль юм байна. 28 жилийн хугацаанд Сонгуулийн хуулийг хийх, боловсруулах ажилд оролцож явахад  тогтолцоон дээр хамгийн их маргаан үүсдэг. Гадаад орны туршлагыг их судалсан хүний хувьд хэлэхэд манай өнөөгийн нөхцөлд хамгийн том зовлон бол нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжиж байгаа үед өргөн уудам газар нутаг, засаг захиргааны олон нэгж, цөөн сонгогч, олон нэр дэвшигч, амьжиргааны түвшин, сонгогчдын боловсрол гэх мэтчилэн олон хүчин зүйлүүдийн нөлөө орсон учраас төрийн албан хаагчдад хязгаарлалтыг тавьсан байгаа юм.

 

Мөн нөхөн сонгууль зарлах нөхцөл байдлыг яаж үүсэхийг хэлж тааварлашгүй байсан юм . Ингээд хаврын чуулган дуусаж байхад нөхөн сонгууль цаг хугацааны хайчинд орсон. Төрийн албан хаагчид нөхөн сонгуульд орох нөхцөл боломжийг бид хараагүй биш харсан. Энэ хүмүүсийн ярианаас ойлгоход төрийн албан хаагч ээлжит сонгуульд нэр дэвших боломжтой байдаг, нөхөн сонгуульд нэр дэвших боломжгүй байдаг. Тиймээс ялгавартай хандлаа гэж байх шиг байна. Бид бол хуулиа барьсан. Сонгуулийн хууль огт зөрчигдөөгүй байгаа. Мөн Сонгуулийн хуулиар асуудлыг зохицуулах, хуулийн дагуу шийдвэрлэсэн. Харин үүнийг нэг мөсөн зохицуулчихаж болдоггүй юм уу гэх асуудал яригдаж байгаа. Гэвч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дор хаяж 90-120 хоногийг туулна. Хуулиа санаачилна, байгууллагуудаас санал авна, Улс төрийн намуудтай зөвшилцөнө, УИХ-д өргөн барина гэх мэт олон ажил гарна. УИХ-д сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлаар УИХ-ын сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хууль гэсэн гурван хуулийг салгаж тус тусад нь хийгээд онцлог онцлогийг нь дотор нь шингээж маргаангүй хуучнаараа явсан нь дээр юм байна гэсэн ойлголтод хүрээд байгаа.

 

Хоёрдугаарт сонгууль яагаад зарласан бэ гэх асуулт байна. Цаг хугацааны хувьд давчуу байсан тул 45-аас доошгүй хоногоос өмнө сонгуулийг зарлах асуудал гарсан. Дээр нь нэр дэвшигчийн эрхээс гадна, тухайн тойргийн сонгогчдын эрх ашгийн асуудал яригдана. Хэрвээ УИХ энэ сонгуулийг зарлаагүй бол би энд мөн л ялгаагүй ингээд сууж байх байсан. Ямартай ч энэ сонголтыг хийсэн юм” гэв.

 

Ингээд Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

 

Түүнчлэн Улсын Их Хурал Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэжээ. Ингэснээр УИХ-ын сонгууль ирэх оны зургадугаар сар хүртэл хойшлогдох нөхцөл үүслээ.

 

Л.Сайнбаяр

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ЗОЧИН (139.227.244.118)
    УГААСАА СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХУУЛЬ, БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ. ЦЭЦИЙН ЗӨВ.
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.42.18)
    Монгол төрнь бандааш мэтээр тоглуулаад 1жил алдсан. Одоо сандал ширээнд санаархсан эргүү хүүхнийг оруулах гэж дахин 1жил гээд тоглоом тоглоод байх юмуу?цэцийн эмээ өвөө нар зөнөглөсөн бол тэтгэвэртээ суугаэчээ. Цагаан дээр хараар бичсэн юмаэ уншиж ухаж ойлгохгүй.үг хэлсэн хүн хүний амыг дагуулж шүлсээ гоожуулаад сууж байдаг манууухай нар вэ
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.21.239)
    УИХ-ийн сонгуульд сонгогдох гэсэн Иргэн Э.Энхцэцэгийн эрх нь Хэнтий аймгийн хэдэн мянган иргэний төр барилцах эрхээс илүү чухал гэнэ. Ардчилал гэдэг чинь олонхийн санал, олноороо асуудлыг шийдээд явахыг хэлдэг биш бил үү? Төр барьж байгаа цөөн хэдэн олигархийн тоглоом болсон дүр эсгэсэн ардчилал болоод байна.
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Үхэр минь Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч байна гэж заасан болохоос биш нэг аймгийн хэсэг бүлэг иргэдийн төр барилцах эрхийн төлөөлөл гэж заагаагүй. УИХ 57 гишүүнтэй байлаа ч зарчмын хувьд үйл ажиллагаа нь хууль ёсоороо хэвийн явагдах боломжтой. Та нар шиг юу ч ойлгохгүй атлаа амныхоо зоргоор элдэв юм хашгичиж байдаг оркууд олон болохоор л Намбарын Энхбаяр мэтийн авилгачдын загайлмайлсан эцгүүд улс орныг маань сүйрүүлж байгаа юм.
      2018 оны 08 сарын 23
  • зочин (203.91.115.41)
    Монголд ийм цэцийн гишүүд хэрэгүй Шудрага намд үйлчилдэгүй хүмүүсээр солих хэрэгтэй Манангын мафи Энхбаяраас шээсээ гоожтол айж байх шив дэн
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    Монголын ард түмэн хууль бусаар хөрөнгөжсөн ҮХЦ-ийн тарган баячууд, улс төрийн голлох бүлэглэл МАНАН-гийн боол болсон СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО-ны увайгүй гишүүд, Элбэгдоржийн гар хөл болсон уяаны ноход болох нөлөө бүхий шүүгч , прокуроруудыг нэн даруй огцруулж зайлуулах цаг болжээ. ҮХЦ-ийн байрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газарт өг. МАНАН-гийн тарган нохойнууд жилдээ ганц удаа хуралдаж хууль зөрчсөн шийдвэр гаргаж байхын тулд тийм тансаг ордонд байх хэрэг байхгүй.
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    Монголын ард түмэн хууль бусаар хөрөнгөжсөн ҮХЦ-ийн тарган баячууд, улс төрийн голлох бүлэглэл МАНАН-гийн боол болсон СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО-ны увайгүй гишүүд, Элбэгдоржийн гар хөл болсон уяаны ноход болох нөлөө бүхий шүүгч , прокуроруудыг нэн даруй огцруулж зайлуулах цаг болжээ. ҮХЦ-ийн байрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газарт өг. МАНАН-гийн тарган нохойнууд жилдээ ганц удаа хуралдаж хууль зөрчсөн шийдвэр гаргаж байхын тулд тийм тансаг ордонд байх хэрэг байхгүй.
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • nam bus eh oronc mongol hyn (103.212.119.74)
    delhiid shivshig bolson togloomiin baiguulaga.enhbauraas aisan MANAngiin buunii nohoinuud songuuli lyivardana,budluuna. odbaur uaj Emhbauriin bogs dolooj uvlaa shivshigiin hulgaic nar umaa.
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
    • ЗОЧИН
      ЭНХБАЯР ГЭЖ НАРАНД БИШ НАРСАНД ХЭВТЭЖ БАЙХ ЁСТОЙ АДГИЙН ШАРААС ХЭН Ч АЙГААГҮЙ. ТЭР ХҮНИЙ ОРОНЦОГИЙН ҮЕ ӨНГӨРӨӨД УДАЖ БАЙНА
      2018 оны 08 сарын 23
  • захиалгаар ажилдаг цэц (103.229.123.10)
    үнэн худлаа цэц хэдэн тэтгэвэрийн эмээ өвөө үхэлээ хүлээсэн хэдэн гар байдаг юм штээ
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • зочин (103.229.123.10)
    ЦЭЦ ШУДАРГААР АЖИЛ БИТГИЙ ЭНХБОЛД 60НТЭРБУМЫН ҮГЭЭР ЯВААД ЮУНДЧ ХҮРЭХГҮЙ АМИА АЛДАН ШҮҮ ХЭЛЧИХИЙ АЛНА ГЭЖ МЭДЭЭРЭЙ
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
    • Зочин
      hun aldag aluurcnin eeree eeriigee ilcnillee dee
      2018 оны 08 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК