Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ургамалсувд: Инфляци өсөхөд 3 хүчин зүйл голлон нөлөөлсөн

2018-8-23
0
ЖИРГЭХ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

Энэ удаад инфляцийн төсөөллийн талаар төвлөрч ярилцах гэж байна. Инфляцийн сүүлийн хөдөлгөөнийг харахад долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 7.7 хувь гарсан байна. Төв банкны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд заасан зорилт 8 хувь байгаа шүү дээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд инфляцийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс юу байсан вэ?

Сүүлийн зургаа, долоодугаар сард инфляци нэлээд эрчимжсэн. 0.7 нэгж хувиар тус тус нэмэгдсэн. Үүнд гурван хүчин зүйлс нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнсний ногооны үнэ өссөн. Хүнсний ногоо зургаадугаар сард өсөөд долоодугаар сард буурдаг. Гэтэл энэ жил зуншлага оройтсонтой холбоотойгоор хүнсний ногооны нийлүүлэлт бага байсан. Түүнээс гадна өнгөрсөн жил хүнсний ногооны ургац алдсантай холбоотойгоор үнэ өмнөх оноос илүү өндөр хувиар өссөн. Хоёр дахь хүчин зүйл бол махны үнэ байна. Махны үнэ зургаа, долоодугаар сард  буурдаг улирлын хандлагатай байдаг. Зарим жилүүдэд баяр наадмын үеэр өсдөг ч  буцаж буурдаг. Энэ жилийн хувьд махны үнэ эсэргээрээ өссөн нь  нийлүүлэлт бага байсантай холбоотой. Дан ялангуяа хот суурин газар руу нийлүүлэгддэг нойтон махны нийлүүлэлт буурсан. Энэ нь зуншлагын байдалтай холбоотойгоос гадна малын гоц халдварт өвчин гарч хорио, цээр тогтоосонтой холбоотойгоор нийлүүлэлт буурсан гэж үзэж байгаа. Гуравдугаарт шатахууны үнэ өссөн нь нөлөөллөө. Тав болон долоодугаар саруудад шатахууны өссөн нь сарын инфляцийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлсэн.

Та хүнсний ногооны ургац, зуншлага оройтсон талаар дурдлаа шүү дээ. Гэтэл, одоо есдүгээр сар дөхөж байна. Эхний ургацууд гарч эхэлсэн байгаа ч зарим газруудад хур бороо ихтэйгээс үүдэн үер болсон. Энэ нь хүнсний ногооны гарцад нөлөөлөх үү. Цаашид үнэ буурна гэсэн хүлээлт бий юу. Мөн хүнсний ногооны импорттой холбоотой ямар таамаглалыг дэвшүүлж байна вэ?

Сая дурдсан хүчин зүйлс маань түр зуурын шинжтэй байна уу, байнгын шинжтэй байна уу гэдэг нь мөнгөний бодлогын шийдвэрт хамгийн чухал нөлөөтэй. Эдгээр нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлт эрчимжсэн. Махны үнийн хувьд зуншлага сайжирсан, үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт наймаас есдүгээр сарын хооронд нэмэгдэж, үнэ буурна гэсэн хүлээлттэй байна. Таны асууснаар, хүнсний ногооны хувьд зуншлага сайжирсан, бороо хур нэмэгдсэнтэй холбоотойгоор ургацын хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Импортын хүнсний ногооны нийлүүлэлтийн хувьд үнэ өссөн үед ихэвчлэн орж ирдэг. Хавар болон зуны эхэн саруудад орж ирдэг гэсэн үг. Эд ургац хураалтын үед импортын нийлүүлэлт зогсдог дүр зураг бий. Хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах хүлээлттэй байгаа. Харин шатахууны үнэ буурахгүй хэвэндээ байх төлөвтэй байна. Нийлбэр нөлөөллөөрөө наймдугаар сараас эхлэн сарын инфляци түвшин буурч есдүгээр сараас эхлэн жилийн инфляци буурч, оны эцэст жилийн инфляци мөнгөний бодлогын зорилтод түвшин болох 8 хувийн орчимд тогтворжих хүлээлт хэвээрээ байна.

Шатахууны хувьд шалтгааныг нь илүү тайлбарлах хэрэгтэй болов уу. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх хандлагатай байсан. Гэтэл Монголын импортолж байгаа шатахууны үнэ юунаас хамаарч байна вэ? Манай улсын хувьд ихэнх хэрэглээгээ хойд хөршөөс импортолж байгаа шүү дээ.

Манай шатахууны хилийн үнэ гэдэг бол ОХУ-ын экспортлож байгаа үнэ юм. Тэр үнэ нь дэлхийн зах зээлийн шатахууны үнэтэй ижилхэн хөдөлгөөнтэй байдаг. Зөрүү байдаг ч гэсэн өөрчлөгдөх хандлага нь адилхан байдаг. Гадаад эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ оны сүүлийн хагас жилд шатахууны үнэ төдийлөн нэмэгдэхгүй, одоогийн түвшинд хадгалагдах төсөөлөлтэй байгаа. Өнгөрсөн тав болон долоодугаар сард үнэ өссөн шалтгаан нь хилийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой.

Өнгөрсөн жилээс уул уурхайн салбар идэвхжиж, үйл ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмж түүний шатахууны импортын хэмжээ нэмэгдсэн нь эрэлтийг дэмжсэн гол хүчин зүйл гэж тайлбарлаж байсан. Эрэлт нэмэгдэж улмаар үнийг хөөрөгдөх эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

Улаанбаатар хотын жилийн инфляци долоодугаар сарын байдлаар 8.8 хувь байгаа нь зорилтот төвшнөөс өндөр байна. Үүний 50 хувь нь буюу тал нь нийлүүлэлтийн шалтгаанаар өөрчлөгдсөн 4 төрлийн бүтэгдэхүүний үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байна. Тухайлбал хатуу түлшний үнэ 1.6 нэгж хувийг, махны үнэ 1.1 нэгж хувь, хүнсний ногооны үнэ нэг нэгж хувь, шатахууны үнэ 0.8 нэгж хувийг тус тус тайлбарлаж байна. Хэрэглээний сагснаас нийлүүлэлтийн шалтгаанаар голчлон өсдөг бараа бүтээгдэхүүнийг хасаад үлдсэн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болох суурь инфляцийг тооцож, мөнгөний бодлогын шинжилгээ, шийдвэр гаргалтанд ашигладаг. Энэ үзүүлэлт нь эрэлтийн шалтгаантай инфляцийг илэрхийлдэг үзүүлэлт. Оны эхнээс тооцсон суурь инфляци буюу эрэлтийн шалтгаантай инфляци Улаанбаатар хотын хэмжээнд 3.1 хувьтай байна.

Маш хол зөрүүтэй байна шүү дээ

Тиймээ. Эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой, алгуур өөрчлөгдөж байгаа гэж хэлж болохоор байна. Мөнгөний бодлогын хүрээнд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг зохицуулахаас илүүтэйгээр эрэлтийн шалтгаантай инфляцийг зохицуулахад чиглэгдсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хоёр дахь үеийн нөлөө өндөр байх тохиолдолд бодлогын арга хэмжээ авах тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарч байсан.

Мөнгөний бодлого эрэлтийн шалтгаантай инфляцид нөлөөлнө гэлээ. Монголбанкны хувьд энэ он гарсаар мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн урьд өмнө нь гаргаж байгаагүй шат дараатай зохицуулалтын шийдвэрүүдийг гаргасан. Энэ оны тухайд эхний найман сарын байдлаар мөнгөний бодлогын хэрэгжилтийг авч үзэхэд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан гэж таны хувьд дүгнэхээр байна вэ?

2016 онд бодлогын хүүг огцом нэмэгдүүлсний дараагаас эхлээд алгуур бууруулах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогын нөлөө энэ оноос эхлэн мэдрэгдэж эхэлж байна. Жишээлбэл, хадгаламж болон зээлийн хүү буурах үзэгдэл ажиглагдаж байна. Үүнийг бодлогын нөлөө санхүүгийн бүтээгдэхүүний хүүнд эхэлж нөлөөлж байна гэж харж байна. Нөгөө талаас нь, Төв банкны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт орсон холбоотойгоор Монголбанкинд макро зохистой бодлого хэрэгжүүлэх функц шинээр нэмэгдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард болсон Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн хэрэглээний зориулалттай зээлд өр, орлогын харьцаа тогтоосон. Энэ шийдвэр нь 2019 оны эхнээс хэрэгжихээр тусгагдсан. Энэ шийдвэрийн ач тус юу вэ гэхээр нэгдүгээрт, санхүүгийн секторт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт, нийгмийн ач холбогдол өндөртэй. Өөрөөр хэлбэл, иргэд татварын өмнөх орлогын дийлэнх хувийг өр, зээлд зарцуулаад байгаа. Амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй түвшинд хүртлээ өрийн дарамтыг өрхүүд авч байна. Энэ нь нийгмийн байдал хүндрэхээс гадна, өрийн циклд орох, дахин өр авах хандлага руу түлхэж байна. Гуравдугаарт, банкуудын хэрэглээний зээлд зориулж байгаа санхүүгийн эх үүсвэрийг бизнесийн зээлийн эх үүсвэрт шилжүүлэхийг зорьж байгаа гэсэн үг. Үүгээр ажлын байр нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдэхээр иргэдийн орлого нэмэгдэнэ, дагаад өрхийн хэрэглээ нэмэгдэх боломж нь алсдаа бүрдэнэ гэж харж байгаа. Монголбанк иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр-орлогын харьцааны дээд хязгаарыг тогтоох шийдвэрийг анх удаа авч хэрэгжүүлж байна. Банкууд зээлдэгч болгон дээр энэ харьцааг тооцож, уг тооцсон үзүүлэлтээ Монголбанкинд энэ оны есдүгээр сараас эхлэн мэдээлэх зохицуулалтыг давхар оруулсан нь цаашид өрхийн өрийн дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК