
Балба болон Азийн бусад орнуудын мянга мянган эмэгтэйчүүд ажил хайн Ойрхи Дорнодод ирдэг бөгөөд тэдний ихэнхи нь сайн дураараа ирдэг аж. Гэвч тэд паспортаа хураалган, шилжих хөдөлгөөнөө хязгаарлуулан, өдөрт 20 хүртэлх цагаар цалингүй ажиллаж, сүрдүүлэг заналхийлэлд өртөж, нойр хоолоор дутагдаж, биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Энэхүү байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд Балбын Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ хүний эрхийн байгууллагаас Балбын Засгийн газрын бодлого асуудлыг шийдвэрлэх дорвитой арга биш гэж үзсэн бөгөөд Балбын засгийн газрын мэдээлснээр “Балбын 58 мянган эмэгтэй Саудын Араб, Кувейт, Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн Эмирт, Оман зэрэг орнуудад хөдөлмөрлөдөг байна. Өмнө нь Балбын Засгийн газраас тус улсын нэг ажилчин амиа хорлосны дараа эмэгтэйчүүдийг Персийн буланд ажиллахыг бүрэн хориглож байсан ч энэхүү хоригоо 2010 онд цуцалсан байсан хэмээжээ.
Э. Индра