
Нийслэлд 24 цагаар ажилладаг 46 цэцэрлэг байдаг байна. Тэгвэл үүн дээр
мэргэжлийн байгууллагаас энгийн үйл ажиллагаатай цэцэрлэгүүдэд 24 цагаар
ажилладаг бүлэг нээж байгаа аж.

Нийслэлд 24 цагаар ажилладаг 46 цэцэрлэг байдаг байна. Тэгвэл үүн дээр мэргэжлийн байгууллагаас энгийн үйл ажиллагаатай цэцэрлэгүүдэд 24 цагаар ажилладаг бүлэг нээж байгаа аж. Зайлшгүй 24 цагаар ажиллах шаардлагатай гэж үзэн, иргэд санал хүсэлтээ ирүүлж байвал бүлэг нэмэх боломжтой гэдгийг нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн юм. Жишээлбэл, алслагдсан гэр хороололд байдаг амьжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхэд ихтэй цэцэрлэгүүдэд 24 цагийн 1-2 бүлгийг нээж ажиллуулсан гэнэ. Ер нь цаашид ч шаардлагатай газруудад 24 цагийн бүлгийг нэмэх юм байна. Харин энэхүү цэцэрлэгүүд бүгд улсын өмчийнх байдаг. Хувийн цэцэрлэгүүдэд 24 цагийн зөвшөөрөл олгохгүй байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)