Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багш нарт цалингийн ялгавартай систем хэрэгтэй

2018-8-30
0
ЖИРГЭХ

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх болсон талаар мэдээлэл хийсэн. Үүний дүнд бага сургуулийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг 8-15 хувиар нэмэгдүүлэхээр болсон юм. 

 

Гэвч багш нар цалингаа 1.5 сая болгохыг шаардаж, ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Хамгийн гол нь манай улсын төсөвт багш нарын цалинг 1.5 саяд хүргэх ямарч боломжгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Учир нь, АН-ынхан засгийн эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд авсан өр зээлийн хүүнд гэхэд л өчнөөн тэрбумаар нь төлж байгаа. Зөвхөн өнгөрсөн зургадугаар сард гэхэд л өдөр бүр цаг тутам нэг тэрбум төгрөгийг өр төлбөрт төлсөн байдаг юм. Өнгөрсөн хугацаанд “тансагласан” мөнгийг өдгөө ингэж л төлж байгаа.

 

Багш нарын цалин нэмүүлнэ хэмээн ажил хаядаг асуудал бараг хэвийн үзэгдэл мэт боллоо. Сүүлийн жилүүдэд боловсролын салбар муу байгаа талаарх шүүмжлэл ч ихсэж байгаа. “Хийж чадахгүй бол орны нь нөхөх багш нар зөндөө байна. Тэдэнд нь ажлыг нь өг” гэсэн иргэдийн ундууцал ч цахим сүлжээгээр их байгаа юм. Энэ нь ч үнэн юм шиг санагдана. Багш нар өдийг хүртэл цалин нэмээч гэж жагсаж байснаас сургалтынхаа орчныг сайжруулаач гэж дуугарч байсан нь ховрын бараа байх.

 

Манай улсад ерөнхий боловсролын сургуулийн насны 572.8 мянга орчим сурагч бий гэсэн өнгөрсөн оны статистик судалгаа байдаг. Нэг ангид 40-50 хүүхэд байдаг. Анги дүүргэлт ихтэй хэмээн байнгын гомдоллодог. Энэ нь мөн л ачаалал. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн байгааг үнэлж дүгнэх хэрэгтэй шиг.

 

Мөн Үндсэн хуульдаа хүн бүр бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гээд заасан ч хөдөө орон нутгаас шилжин суралцаж байгаа сурагчдаас хандив нэрээр мөнгө авдаг гэх яриа бий.

 

Цалин нэмэх сургаар нэг асуудал тулгардаг. Тодруулбал, цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг тогтсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн гээд энэ нь худалдаа үйлдвэрлэгч, түгээгчдэд мөн л томоохон шалтаг болох нь гарцаагүй.

 

2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хуучин социализмын үеийн тэгшитгэлийн арга барилаар биш, ардчилал зах зээлийн зарчмаар явах нь зүйтэй” гэж ярьж байсан. Магадгүй уг зарчмаар явах нэг сонголт байна. Үүний тулд  цалингаа нэмэгдүүлэх гээд жагсаад байгаа багш нарын ур чадварын асуудлыг эргэн санъя.

 

Тэдний  үр бүтээл болон чансааг шалгадаг жил жилийн томоохон шалгалт бол элсэлтийн ерөнхий шалгалт байдаг. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд математикийн шалгалтаар 551 хүүхэд А-D үнэлгээ авсан бол 12589 шалгуулагч F үнэлгээ авч байсан. Харин монгол хэл, бичгийн оноогоор 1768 шалгуулагч A-D үнэлгээ авч, 5142 шалгуулагч F үнэлгээ авч байсан. Өөрөөр хэлбэл өмнөх жилийн ЭЕШ уг шалгалтын түүхэн дэх “эмгэнэл” байв.

Дээрх тоо баримтаас харахад л сурагчдын боловсролын түвшин хэдий хэмжээнд яваа нь харагдах юм. Харин хүүхдийнх нь сурлагын чанар ингэж үнэлэгдэж байхад цалингаа голно гэдэг бол багш нарт “ахадсан” хэрэг болж таарна.

 

Харин оронд нь чансаандаа таарсан цалингаа аваад сууж байх нь шударга байх.

 

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Уншигч (66.181.179.35)
    Чансаагаар нь нэмэх хэрэгтэй. Үнэхээр сайн багш нар бас байдаг шүү. Ур чадвар, ажиллаасан жил гэдгээс нь шалтгаалж цалин шатлалтай байх ёстой.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (66.181.180.61)
    Зөрүүг нь сурагчдаас аваад л болох бус уу. Тийм цалин өгч байгаа эцэг эхчүүд тэдний шүүсийг шахаж ажлуулбал. Шүүс гарахгүй нэгийг нь солиод байхад болох бусуу. Засаг худлаа үнэгүй боловсрол гээд багш нарын цалинг тогтоох гээд л худлаа ажил хийж байгаа улсууд. Бие биенээ хуурахаа болих хэрэгтэй.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.191.216)
    олигтой ч сургасан юм үгүй байж дандаа цалин хөлс ярина эмнэлэг сургуулийн багш сувилагч нар шиг ажил дээр нь аваачсан бараанас хамгийн их өр таьж авдаг хүмүүс гэдгийг бүгд мэднэ дээ
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (203.217.138.1)
    хэн ялгаж өгөх вэ дарга уу. Тэгвэл дарга нарт долгиносон хүн нь ажил хийсэн болж....
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Хэхэ (66.181.184.92)
    Хуцдаг халтарууд вэ. Юу мэддэг чаддаг заадаг гэж 1600000 цалин авах вэ. Одоо үёд хамгийн муу толгойтой нь багш болж бн
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК