Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэгчдэд тайлбар өгөхийн учир

2018-8-30
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсад ганц “хатуу гар” хэрэгтэй талаар “Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэх ухуулга өмнө ч нь байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг УИХ-ын гишүүдийн хэлдэг үг болтлоо, хэлэлцүүлгийн сэдэв болтлоо өргөсөж байсангүй. Магадгүй баахан хар хэрээнд хүрээлэгдсэн хунгийн дүр бүтээх гэсэн улстөрчдийн тоглолтууд галыг нь улам өрдөөд байж мэднэ.

 

Нэг нам, түүний толгойд байх нэг хүний дарангуйллын цаг үеийг санагалзаж эхэлсэн нь, хоёр хөрш маань эргээд мөнхийн удирдагчидтай болсон цагтай давхцаж байгаа нь болгоомжлол төрүүлнэ. Өнгөрсөн хэдэн зуун жилийн түүхэнд монголчууд бид ганц хүний бүрэн хамааралд орох бүртээ бусдад хорлогдож, дотроо хагаралдаж иржээ.

 

Тэгвэл ялангуяа өнөөдрийнх шиг лидерийн гачигдалд орсон, улстөрчид болоод намуудын нэр хүнд шалдаа уначихсан байхад хэнийгээ дээрээ залж, итгэж үнэмших юм. Өчигдөр налж, нялцганан дагаж явсан хүнээ, өнөөдөр зад шүүмжлэгчийн дүрд орчхоод шавар цацаж байгаа хувийн тоглолттой, алдарших хүсэлтэй хүмүүст найдвал юугаар төгсөх бол. Нийт олны талынх нь итгэлийг даахгүй хүнийг бүхий л эрх мэдэлтэй Ерөнхийлөгчөөрөө залчихлаа гэхэд удаан тэсэх үү. Өнөөдөр нийгэм бухимдалтай байгаа ч төрдөө нөлөөлөөд доргиод байхгүй байгаа нь муугаар хэлэхэд жалга бүртээ гайгүй нэртэй 76 хүнээс төр бүрдэж байгаад бий.

 

Энэ бичвэрийг бичих болсон шалтгаан нь төр түшиж яваа, үг нь түмэнд хүрдэг улстөрчдийн удаа дараагийн яриануудтай холбоотой. Нэг жишээ авахад л УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн засаглал руу орох талаар байр сууриа үе үе илэрхийлдэг.

 

Нэгэнтээ Төрийн ордонд “Хятад Улс чөлөөт худалдаа ярьж, АНУ хана барих тухай ярина гэж 25 жилийн өмнө хэн ч зүүдлэхгүй байсан болов уу. Тэгэхээр дэлхий даяар явж байгаа энэ сэтгэлгээний өөрчлөлт манай Монгол Улсад ч гэсэн орж ирчхээд байна. Бид парламентын засаглал гэдэг энэ үнэт зүйлийг авч үлдье гэвэл парламент өөрөө хариуцлагатай байх зүйл рүү явахаас өөр гарцгүй.

 

Үгүй бол Ерөнхийлөгчийн засаглал руу гулган орох эрсдэлийн өмнө Монгол Улс бүхэлдээ ирчихээд байна гэдгийг би хааяа боддог болсон. Бүгдээрээ л төлөвлөлт, хариуцлага байхгүй энэ нийгмээс үндсэндээ бараг залхаж байна. Нэг юм болж байгаад Засгийн газар нь годройтож унадаг. Тэгээд 1.3 жил болдог. Гэтэл хоёр хөрш маань улам л урт удаан хугацааны төлөвлөгөөтэй, нэгдсэн бодлоготой хүчирхэг төртэй болоод байдаг” хэмээж байлаа. Хэдэн өдрийн өмнө өөрийн цахим хуудсандаа мөн л энэ санаагаа давтсан байна лээ.

 

Тэгвэл МУИС-ийн багш О.Мөнх-Эрдэнэ “Хүчтэй Ерөнхийлөгчтэй, парламентын засаглалыг 1992 оны Үндсэн хуулиар сонгосон, 2000 оны өөрчлөлт ч ийш хийгдсэн. 28 жилийн өмнө шийдчихсэн зүйлийг дахин сөхөх нь үүнээс татгалзаж Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих зорилготой гэж ойлгогдов” гэсэн байна. Энэ хоёр хүний үгийн толхилцоон мэт харагдаж байгаа ч үнэндээ манай улсад Ерөнхийлөгчийн засаглал зохих уу гэдэг нь хамгийн чухал асуудал юм.

 

Хэдийгээр Солонгос зэрэг хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалаар амжилт олсон орнууд байгаа ч өнөөдөр тэр орны хүмүүс дарангуйллыг тэвчиж чаддаггүй, жигшдэг хэмжээнд оччихсон байна. Латин Америк болон Зүүн өмнөд Азийн олон оронд нэг хүний удирдлага тун ч эмгэнэлтэй төгсгөлийг авчирсан байдаг. Үүн дээр “Арабын хавар”, Африкийн орнуудын сүйрлүүдийг нэмбэл их юм гарна. Нэг үгээр Ерөнхийлөгчийн засаглалд орсон орнуудаас зууд нэг нь л эдийн засгийн хувьд онож, бусад нь бүх талаар аймшигтай алджээ. Мөн ямар ч тохиолдолд эрх чөлөөний асуудал эмзэг байдаг. Бид яах вэ, Америкийн жишээг ярих дуртай.

 

Гэхдээ тэр чинь төр нь бүрдэхээс өмнө шүүх засаглал нь үүссэн газар шүү дээ. Хүчтэй шүүх засаглалтай, муж бүр нь өөрийн эрхтэй, XIII зуунаас эхлэлтэй Английн-сонгодог парламентыг авч хүчтэй хяналт тогтоосон цагаачдаас бүрдсэн улсад л тогтсон, тохирсон ганц загвар юм. Харин манайх шиг орны хувьд нэг хүний үнэмлэхүй эрх мэдэл гамшиг сүйрэл биш юм гэхэд хоёр хөршийнхөө хялбар  тоглоом болох нөхцөлийг наад зах нь бүрдүүлэхгүй юу.

 

Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдэл өндөр байх хэрээр засаглалын “зовлон”ч их байдгийг өнгөрсөн хугацаа бидэнд хангалттай харууллаа. Нийт ард түмнээс УИХ-д олонхын суудал авсан нам Засгийн газраа байгуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учиртай ч, үе үеийн Ерөнхийлөгчдийн нөлөө их байсаар ирсэн. Тэд төсөвт дарамт учруулсан хууль санаачлах, УИХ, Засгийн газраас санаачилсан хуульд хориг тавих эрхтэй. Үүн дээр Засгийн газарт ч байнга өөрсдийн нөлөөний сайд нараа томилуулж чадаж байсан юм.

 

Угаас бүхий л хууль дээр хориг тавих эрх мэдэлтэй албан тушаалтанд түүнээс өөрөөр яаж тал засах билээ. Үгүй бол Засгийн  газрын ажлыг хөдөлгөдөггүй юм гэхэд удаашруулж чадна шүү дээ. Тиймээс манайд улс төрийн замналын оргилыг Ерөнхийлөгч гэж хардаг хэрэг. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэхэд л Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд хориг тавьсаар Засгийн газрыг эзэнгүйдүүлж байв. Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс зөвхөн Да.Ганболдыг л гэхэд долоон удаа буцааж байлаа.

 

Энэ нь 2000 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гол шалтгаан болсон гэдэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хууль хүчний байгууллагуудыг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлж байсан гэх хэл ам дагалддаг. Нэгэн цагт журмын нөхөр нь явсан Н.Алтанхуяг түүнийг нь “Шударга бусын хонгил” хэмээж байсан юм.

 

Иймээс өнгөрсөн 2012-2016 онд төр барьсан АН, өнөөдөр үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоёулаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх нэг л зорилготой байгаа. Харамсалтай нь засаглалынхаа гажуудлыг оношилсон ч, засаж чадахгүй яваа. Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэгчид хэнд зориулж, ямар захиалгаар дуугарч байгаа нь өөр сэдэв. Харин Ерөнхийлөгчийн засаглалын тухай хийрхлийн хор уршиг нь тусдаа зүйл. Ямартаа ч өнөөдөр түмнээ төлөөлж буй 76 гишүүн улс орныг үймээн бужигнаангүй тогтвортой байлгахад нөлөөгөө үзүүлж байна.

 

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэг багана нь болсоор ирлээ. Эдгээр 76 гишүүн дунд сайн, муу, ухаантай, тэнэг, “ухна” гээд ер нь хэн ч байсан иргэдийг төлөөлж, тэднийхээ дуу хоолойг гаргах гэж түмэн өнгөөр дуугарч байна. Засаглалынхаа хувьд ч гурав нь буруу ярихад тав нь эсэргүүцдэг байх бол зөв зам билээ. Харин үүнийг төгөлдөршүүлэх, хяналтыг нь сайжруулах хэрэгцээ бол байгаа. Мөн хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хороонд худаг гаргадаг хүн биш гэдгийг ч нийтэд ойлгуулах шаардлага бий.

 

Түүх, газар зүйн онцлог, улс төрийн байдал, аж төрлийн уламжлалаасаа шалтгаалаад энэ дэлхийн түмэн хүн өөр өөрийнхөөрөө алдаж, онож байна. Тэдний сургамж гэвэл сайн хүнд найдах биш, зөв механизмаар тасралтгүй явж чадсан нь хөгжил, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаална гэсэн үгс юм.

 

Ж.Баярсайхан,  Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • далхаа.дорнод (103.9.88.70)
    хоёр танхимтай АИХ ын дарга нь ёрөнхийлөгч шиг эрхтэй засаглал хэрэгтэй. их хурал ЗГ хоёулаа хэтэрхий намуудын болон олигархуудын нөлөөнд байгаа учраас төрийн ажил урагшлахгүй байгаа юм ш дээ. Төрийн ажлыг намуудаас салгаж чадвал л болоо.АИХ ын дээд танхим улсаас зардал гаргадаггүй шүү дээ. 1990 -1992 онд байсан бүтэцтэй төстэй. Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй. үүнийг дундад азийн станууд ч харуулсан.казакстанаас бусадад нь тохироогүй.Улс төрийн товчооны 9 хүн бол 10-20 жил төрд бэтгэгдсэн хүмүүс байдаг байсан шүү дээ. одоогийн намуудад тэгж боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоо байхгүй. энд нар ерөнхийлөгчийг ч тэгж бэлдэнэ. тиймээс ерөнхийлөгч бэлдэх тогтолцоо алдагдсан гэсэн үг. хамт олны удирдлага осол багатай.
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • уншигч (64.119.23.128)
    Улс орон хөгжихгүй,хууль хэрэгжихгүй,шудрага ёс тогтохгүй байгаа нь МАХН-МАН төрийн албыг хар захын лангуун дээр тавьж зарсан,авилга арын хаалга,намын харьяалалаар луйварчдыг төрд шургалуулсантай,түмэн олонд ил болсон 60 тэрбумын хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгосонд л байгаа шүүдээ,шуудхан хэлэхэд монголд төр байхгүйтэй адил,төрийн дээр улс төрийн нам завилан суусан,төрийн албанд мэрэгжилийн чадвартай шудрага хүмүүс очихын оронд мөнгө төлсөн,авилгачид ар өврийн хаалганыхан очицгоож хууль ёсыг завхаруулаж ажил унагааж байгаатай шууд холбоотой,энэ байдал засагдаагүй цагт ямарч засаглалтай байсан байдал огт дээрдэхгүй дампуурах нь мэдээж,манайд хариуцлага гэж огт байхгүй болсоны батлагаа нь ЕС-д томилуулах саналыг долоон удаа буцааж засаг төрийг эзэнгүйдүүлэн гацааж байсан этгээд өнөөдөр ч зүв зүгээр л магтагдаж,мөнгө хүүдийлэх ажил хийгээд л алтан бүс бүслээд л явж байгаа гэлцэх юм,үнэн ч байж мэднэ,энэ байдлаа засаагүй байж парламант-ерөнхийлөгч гэж хийрхээд яахавдээ.
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    үнэндээ 76 ажлаа хийж чадахгүй байгаа учраас аргагүй ерөнхийлөгчийн засаглалыг хүсч бна даа их хурлын 4 жилд хийж байгаа ажил нь ерөнхйидөө дандаа дарга нарын томилгооны ажил хийгдэж байгаа болохоос үнэндээ ард иргэддээ хэрэгтэй зүйл хийж чадахгүй бна жнь цалин нэмэх асуудлаар ч олигтой шийдэлд хүрч чадахгүй мөн байгалийн баялгаасаа ард түмэндээ ч хишиг хүртээж чадахгүй зөвхөн удирдлага дарга нараа дэмжих үйл ажиллагаа явагдаж байна даа
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ хулгай хийдэг хүмүүсийн захилгаар бичсэн бичвэр байна. 76 хулгайчтай байснаас 9 хулгайчтай бсан нь хамаагүй дээр. Улс төрийн товчооний 9 гишүүн энэ улс орынг аваад явж чадаж бсан байна. Хаант засаглалтай байхдаа хүчтэй байсан байна. Цэдэнбал гуай 44 жил төрийг барихад ямар нэг бослого хөдөлгөөн,ард иргэд нь жагсаж цуглаж бгаагүй амар тайван амьдарч байжээ. Монголд нэг хүний гар хэрэгтэй. Монголчуудыг хатуу гар л ёс зүйтэй дэг журамтай болгоно.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.167.194)
    Жанхуу худлаа ухаантай царай гаргаж нэг их амьдрал мэддэг хүн болж жүжиглэхээ боль. Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • мгл (202.179.11.230)
    Бид мөхлийн ирмэгт ирээд байна, намууд дампуурсан тул парламентийн засаглал хэрэг алга, ерөнхийлэгчийн засагтай больё.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.27.190)
    Баттулга л херо Баатар Оюунэрдэнэ хоёрыг гар хөлөө болгочихоод өөрөө эзэн болох санаагаа цухалзуулж улс орныг хагалан бутаргах замруу оруулж байх шиг.Монгол ялах биш харин ч бие биенээ тагнаж сошиалаар тарааж ард түмнээ хоёр хувааж хэрэглүүлэх муухай байдал газар авлаа.энэ бүгдийг АН Ман-ын бүлэглэл хоорондын тэмцэл гааруулж байна.ялангуяа АН ын толгойд бай6аа нөхдүүд хэтэрхий заваан башир ар6а хэрэглэж бна
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.25.97)
    хариуцлага авилага 2_оо шийдэх хуулийг бий болго. хүндээ биш хуулиа тодорхой олон утгагүй хүмүүст ижил үйлчлэх болгоход л болно аргаа барсан нийгэмтэй ард түмэн хатуу гар хатуу ганц хүн мөрөөддөг. тэгээд түүндээ боолчлогдож гяндлуулдаг ертөнцийн үнэн сургамжид түүх.өнөөдөр оросыг хар хятадыг хар дуугарсан бүгдийг үгүй болгож бна. монголчууд бие биеэ танина харин сайхан нөгөө муу ... хуцаад бна . хэрэг үүсгээд гяндла гүйцээ бишүү. одоо ч энэ бхад үүнээс илүү хүсэх хэрэгүй . "хүн бхад хэрэг үүсгэж болно "гэж с.баяр н. энхбаярыг занаж хэлж бсан биз дээ.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.25.97)
    герман чанга ерөнхийлөгч мөрөөдөөд гитлерийг тавьсанхятад моаг орос сталинг монгол цэдэнбалыг гм хүчтэй ерөнхийлөгч нар олон бсан. манай жижиг удсад ерөнхийлөгч хүчтэй бх тусамаа бусдын шанатаажинд орох амархан. ж: оросч хятад ч бай гаднаас тэр ордоо өгөө, тийм хууль гаргаа гаргахгүй бол хүүхэдч тэнд бгаа эсвэл чамайг ална эхнэр эхийг ч хамт ална гм шанатаажлахад ганц хүн яахав хариулт өгөөч.манай улс хэнийг ч хамгаалах чадваргүй. түүнийг хэнч мэднэ. харин энэ байдплаар засгийн газрыг унагаагаахгүй хууль хэрэгтэй
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.25.30)
    Өө новшоо ингээд дэмий юм донгосоод унах юм Цаад энэ хэвээр явбал СҮЙРНЭ ШҮҮ
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • ренчин (64.119.23.128)
    Багабаньд гэдэг хүн ерөнхийлөгч байхдаа Да.Ганболдыг ЕС-д нэр дэвшүүлэн өргөн барихад долоон удаа буцааж монгол улсыг засаггүй гацааж урд өмнө байгаагүй дээд хэмжээ тогтоосон асар их гавьяаг нь улс орон даяар нэр төртэй тэмдэглэх цаг болсон юм биш үү?
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    уул нь ингээд 76уулаа хэрэлдээд хэлэлцээд суусан нь дээр. ганц хүнд бүхэл бүтэн 3 сая хүний хувь заяаг атгуулчихвал лав л сайн үр дүнд хүргэхгүй, уул нь монголчууд ХҮНИЙ ЭРХЭНД ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВЪЁ гэдэгсэн. хоёр том дарангуйлсан гүрний голд байгаа энэ жижигхэн арал аль болох л засаглалын хэлбэрээ хамгийн багадаа 3-4 задалж хянах нь зөв. уул нь ЗГ УИХ хоёр тус тусдаа танхимаа бүрдүүлдэг бол күээ мөн сайнсан. одоо энэ хүрлээ хүү УИХ руу том том дуугарах чадалтай болчихоод байгаа нь уул нь их зөв хандлага юм.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.9.42.149)
    Ехөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй.Улам хэцүү байдал руу орно.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.41.252)
    Ерөнхийлөгчийн засаглалтай байх манайх шиг 2 хөршөөсөө хамааралтай, хүн ам багатай улсад бусдын идэш болход илүү амархан байна байхаа. Дэмий санагдаж байна. Ерөниийлөгчид ч гэсэн ард нь маш том бүлэглэл байх хэрэгтэй. Тэхээр ганцхан нам засгийн эрх барьж байгаагаас ялгаагүй болно.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.179.26.60)
    Өнөөдрийнх шиг ийм 3 хөлдүү толгойг төрийн өндөрлөг гэхээс ичих юмаа,монголд үнэхээр сайн засаглалын хэлбэр дутагдаж байна засаглалын ,хэлбэрээ зөв сонгохсон,сайн лидер гаргаж чадвал ерөнхийлөгч байхад буруудах нь юу билээ.2 удаа сонгоод чөлөөлөх ёстой.өнөөдрийн 76-чин зөвхөн мөнгөний л хүмүүс юм эдэн дотор 12 сайн хүн байгаа бусад нь өнөөдөрч хамаагүй явмаар хулгарууд.
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • зоёо (122.201.24.30)
    хүн бүр дуртай биш байж болно. тэгэхээр санал асуулга явуулчих засаглалын хэлбэрээ эхлээд сонго
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • зоёо (122.201.24.30)
    хүн бүр дуртай биш байж болно. тэгэхээр санал асуулга явуулчих засаглалын хэлбэрээ эхлээд сонго
    2018 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 47 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 55 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК