Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Чулуунбат: Шатахууны үнэ цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа

2018-9-03
0
ЖИРГЭХ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд  Уул, уурхайн хүнд үйлдвэрлэлийн яамны сайд Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Өмнөх сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мянган тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мянган тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мянгантн хайлуур жоншны баяжмал, 46.8 мянган тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тн катодын зэс үйлдвэрлэжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 мянган тн буюу 1.3 хувь, алт 236.9 кг буюу 2.6 хувь, хайлуур жоншны баяжмал 11.7 мянган тн буюу 50.5 хувь, цайрын баяжмал 0.8 мянган тн буюу 1.7 хувиар тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 сая тн буюу 3.8 хувь, молибдены баяжмал 159.4 тн буюу 4.9 хувь, төмрийн хүдрийн баяжмал 34.3 мянган тн буюу 2 хувь, газрын тос 473.7 мянган бар буюу 10.7 хувь, катодын зэс 324.4 тн буюу 3.7 хувиар тус тус буурсан үзүүүлэлттэй гарчээ.

 

 

Түүнчлэн Аж үйлдвэрийн хувьд өмнөх сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 24.6 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг, үүнээс нүүрс олборлолт 753.8 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1 хувийг эзэлж байна.

Гадаад худалдааны нийт барааны эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,525.3 сая ам.доллар буюу 26 хувиар өссөн бол экспорт, импортоос давамгайлсан буюу экспорт, импортын зөрүү 851 сая ам.доллараар эерэг үзүүлэлттэй гарчээ.

Тодруулбал, экспортод 4,116.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 596.4 сая ам.доллар буюу 16.9 хувиар өссөн байна. Үүнд боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.8%, чулуун нүүрсний 98.9%-ийг БНХАУ-д, жоншны 53.7%-ийг БНХАУ-д, 46.0%-ийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британид тус тус экспортлосон байна.

Харин импортоор 3,265.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 929.0 сая ам.доллар буюу 39.8 хувиар өсчээ. Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 683.6 сая ам.доллар буюу 20.9 хувь, эрдэс бүтээгдэхүүн 730.4 сая ам.доллар буюу 22.4 хувь, үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 604 сая ам.доллар буюу 82.7 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 318.9 сая ам.доллар буюу 9.8 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 205.1  сая ам. доллар буюу 6.3 хувийг тус тус  эзэлж байна.

Мөн энэ онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож, экспортлон улсын төсөвт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

“Наймдугаар сарын 15-ны байдлаар 4.20 сая баррель (569 мянган тонн) тос олборлож, 4.11 сая баррель (558 мянган тонн) экспортлож, төлөвлөгөөний биелэлт 50.71 хувьтай байна” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар мэдээлж байна. Өнгөрсөн доодугаар сарын байдлаар улсын төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Өмнөх сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байгаа аж. Дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, Аи-92 автобензин 1888 төгрөг, Аи-95 автобензин 2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Шатахуун, түлшний талаар Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь гадаад зах зээлээс хамааралтай байна. Цаашид ч шатахууны үнэ өсөх хандлагатай байгаа” гэв.

ОХУ-аас Монгол Улсад энэ сард импортлох Аи-92 автобензины хилийн үнэ 721 ам.доллар/тонн, Дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар/тонн болж,  өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллароор нэмэгдэн орж ирж байгаа аж.

 

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • usan hulgana (212.51.198.193)
    yag usan hulgana tsaraitai yum daa hoorhii
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.187.142)
    "Роснефть"-ийг оруулах естой байсан юм Тэд ямар Алт , Зэсийг ухах гэж байгаа биш За тэгээд тэртэй тэргүй Монголын Төр хяналтаа алдсан шүү дээ Долларын ханшийг Банкуудтай хуйвалдан "8 шаргын" валютийн арилжаачид Шатахууны үнийг Бензин колонкийн эзэд барьж байгаа Монголын Төрийн хийж чадаж байгаа юм нь "ТҮЦ"-үүдийг хүчээр нүүлгэх нүүлгэлтийн операци Д.Сумъяабазар гээч энэ джентельмен Уул уурхай гэж солиорох нь үнэндээ илүүц
    2018 оны 09 сарын 04 | Хариулах
  • hahaha (59.153.114.36)
    danhar tolgoigoo ulsaa hugjuulhed ashiglaachee
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • иргэн (203.91.118.180)
    Орсын нефтийн компани ШТС барина гэж байхад бариулах байсан юм. Тэртээ тэргүй Орсоос 100% хараат байж арай гайгүй үнэтэй бензин авах байсан юм. Нэгэнт л ингэж нэмж байгаа бол татвараа аваач
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
    • ?
      Оросууд дотооддоо шатахууны үнэ нэмэхэд ард иргэд нь яаж ч чадахгүй хий дэмий л гаслаад сууж бана шүү дээ!! Тэгэхэд бид "Роснефть"-ийг бүр яаж ч чадахгүй шүү дээ! Оросууд нэг л ороод ирчихвэл хэзээ ч буцаж гарахгүй!!! Хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд байсан зарим улсаас одоо хүртэл цэргээ гаргахгүй гүрийж байна шүү дээ!!!
      2018 оны 09 сарын 03
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ЯМАР МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХҮН САЙД БОЛОХООР ЭНЭ САЛБАР ЯАЖ ӨӨДЛӨХ ЮМ БЭ??? НААД БӨХӨӨ ОГЦРУУЛААЧ, ОРОНД НЬ ӨӨР БОЛОВСРОЛТОЙ ХҮН ТАВИАЧЭЭ МАН???
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.34.78)
    yamar baliar usan gahai shig amitan be, yadaj zurgiig ni bolioch, oi gutmaar yum. ene uul uurhain salbart buhchin irsenees hoish neg l oodlohgui baina daa
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
    • ddd
      hunii saihan uriig ingej doromjilj bolohgui ene chini eej avdaa saihan ur ni
      2018 оны 09 сарын 03
  • Зочин (202.9.42.253)
    Очиж очиж Сумъяабазар сайд болохоор чинь яаж өөдлөх болж байна даа
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.170)
    Төр засаг онцгой татвараа авдагаараа аваачээ! Бензин бага иддэг машин унадаг болно биз.
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • төрд ажиллах (119.40.99.30)
    төрийн албанд хүмүүсийг жингээр нь ялгаад авчихсан юм шиг байдгийн учир юу вэ
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
    • Тэжээмэл гайхайнууд учраас. Ккк
      2018 оны 09 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 47 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 55 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК