
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал түр завсарлаад байна. Өглөө болсон хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох байсан ч "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралд оролцоод амжаагүй юм. Харин одоо 15.00 цагаас хуралдах МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өгөхөөр болжээ. “Шударга ёс” эвслийн хурлын дараа Ерөнхий сайд “Шударга ёс” эвсэл шинэ Засгийн газрын бүтцийг дэмжсэн хэмээн мэдээлсэн юм.
Б.Золбоо