“Лондон 2012” олимпоос 4 алт, 2 хүрэл медаль авч нийлбэр дүнгээрээ 20 дугаар байранд орсон өндөр амжилт гаргасан Хойд Солонгосын тамирчид өнгөрсөн 16-ны өдөр эх орондоо хүрэлцэн очжээ. Тэднийг Пёнгянг хотны онгоцны буудлаас эхлэн төв Ким Ил Сений талбай хүртэл замын хоёр талаар цэцэг барин жагссан олон тооны иргэд хүлээн авсан ба ийм өндөр хэмжээний хүлээн авалтыг өнгөрсөн удаа БНХАУ-ын дарга Хү Жиньтао , БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүн нар тус улсад айлчлахад, 1999 онд Испанид болсон хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тэмцээнд алтан медаль авсан өөрийн орны тамирчиддаа тус тус үзүүлж байжээ.

Лондон 2012 олимпод энэ удаа Хойд Солонгосын 59 тамирчин, спортын 10 төрлөөр оролцсон юм байна.










Б.Чимэг