
Хэргийг сануулбал, 2008 оны долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингис хаан нисэх буудлын эрэгтэйчүүдийн ОО өрөөнөөс 1 килограмм, 450 грамм мансууруулах бодисыг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлсэн байна. Наранбаатар, Навчаа, Гоомарал, Эрдэнэбаатар, Онон нар нь Монгол-Бээжин-Малайз, Малайз-Бээжин-Монгол, Монгол-Бээжин-Гуанжу улсын чиглэлд хар тамхийг хил давуулан тээвэрлэдэг байжээ. Тэднээс хоёр нь БНХАУ-ын шүүхээс ял сонссон байна. Мөн уг хэрэгт хоёр хятад иргэн шалгагдаж байгаа юм байна.
Б.Чимэг