Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах
эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх
зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар нээлттэй хэлэлцүүлэг
зохион байгуулна.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн
төв, Байгалийн түүхийн музей, шүүх, прокурор, Цагдаагийн Ерөнхий газар,
Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчид,
гадаадын эрдэмтэн судлаач нар оролцох юм. Эрдэмтэд палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад
хийгдэж буй санаачилга, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Хэлэлцүүлэг өнөөдөр 14 цагт Төрийн ордны Иргэний танхимд болно.