
Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулганыг хаах тухай УИХ-ын Тамгын газраас зарлаад байгаа. Тэгвэл МАН-ын зүгээс анхдугаар чуулганыг хаалгахгүй гэж зүтгэж эхэлжээ. Учир нь УИХ-ын анхдугаар чуулганыг хаавал МАН-ын хувьд бүлгээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж, дэд даргаа томилж чадахгүйд хүрэх юм. Өчигдөр МАН-аас “цөөнхийг үл харгалзан асуудлыг шийдээд явж байгаа нь ардчиллын зарчмыг алдагдуулж байна” гэх утгатай мэдэгдэл гаргасан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр тэд өнөөдөр ч энэ байр сууриа хадгалж, УИХ дахь бүлгээ хүлээн зөвшөөрүүлж, дэд даргаа томилохын тулд зохих арга хэмжээ авахаар ярилцаж байгаа аж.
Т.Гэрэл