Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Сонгогдсон юм бол олон нийтийг төлөөлөөч ээ, эсвэл бизнесээ хийгээд зайл гэж хэлмээр санагддаг

2019-1-30
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 

-УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Сар шинээс өмнө УИХ-ын дараагийн даргын асуудал яригдах уу. Энэ асуудал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Өнгөрсөн зунаас хойш УИХ-ын даргыг огцруулах тухай яригдлаа. Төрийн ажлыг тодорхой хэмжээнд гацаах нөхцөл байдал үүссэн бол албан ёсоор нийт иргэдээсээ уучлалт гуйж байна. М.Энхболд даргын хэлсэн үгийг маш анхааралтай сонслоо. Ихэнх зүйлтэй нь санал нэг байна. Магадгүй буруу зөрүү ойлголцсон зүйл байж магадгүй. Гэхдээ би “Энэ үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна” гээд хэлчих болов уу гэж хүлээлээ. Яагаад гэвэл, энэ үйлдэл улс төрийн жишиг байх ёстой. Хүн ямар ч албан тушаалд томилогдож, бууж болно. Би анхнаасаа М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээгүй. Харин улс төрийн шинэ жишиг тогтоосой гэж энэ асуудлыг гаргаж тавьсан. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан гаргаж тавьсанаар том сургамжийг авсан байх. Цаашдаа ямар ч зүйл хяналттай, амаргүй нөхцөл байдал дундуур явна.  Үүнийг ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал үүсгэвэл энэ нь эрүүгийн ял хэрэг болж хувирдгийг ойлгосон байх. Бид тэмцлээ зогсоохгүй. Цаашдаа ЖДҮХС болон бусад сангуудтай холбоотой асуудлын эх үндэс хаанаас тавигдав. Т.Бадамжунай, “Алтай” констрагшины Х.Бат-Эрдэнэ нар болон сая Д.Эрдэнэбат үгэндээ онцоллоо. “Банкан дээр байсан зүйлийг яаманд авчирсан гээд олон зүйлийг бид гаргаж тавих болно. Хууль хяналтын байгууллага өөрсдөө авилгын үндэс болсон байж болзошгүй баримт бидэнд ирсэн. Энэ асуудлаар бид нийтийн сонсгол зохион байгуулна. Шинэ УИХ-ын дарга яаралтай сонгогдох ёстой байх. Би хэлж байгаа. Өмнө нь яригдаж байсан. Тухайлбал Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал яагаад хэрэгжихгүй байна. Стандарт банктай холбоотой яригсан асуудал юу болов, яагаад замхрав. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой, тухайлбал концесстой, орд газруудтай холбоотой асуудал усанд хаясан чулуу шиг алга боллоо. Энэ асуудлыг дахиж сэргээж тавих болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шинэ томилогдох УИХ-ын даргаас хамтдаа шаардах болно. Миний бодлоор “Шүдгүй арслан болоод байна” гэдэг ч юм уу эсвэл “Асуудал ярихаар бахиар хавчиж хөдлөхгүй байна” гэдэг зүйл одоо байхгүй байх ёстой.

Учир нь парламентын 40 гишүүн дэмжиж байна гэдэг бол парламентын олонх хууль тогтоох дээд байгууллага, хууль хяналтын байгууллагад тодорхой хэмжээний хариуцлага тооцох боломжтой. Үндсэн хуулиар эрх нь олгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын эрх мэдэл, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл гэдэг зүйл рүү чиглээсэй гэж бодож байна. Аль нэгэн байдлаар сунжруулах, хоорондоо хуйвалдаж аргацааж цаг өнгөрөөх соёл энэ хүрээд цэг тавигдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол Улсад ийм зүйл дээр дохио өгөх цаг нь болсон. Гэхдээ М.Энхболд гэдэг хүн огцроод бүх зүйл сайхан болно гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Тэгж ч бодохгүй байна. Цаашдаа амаргүй тэмцэл дундуур явах байх. Гэхдээ өнгөрсөн хугацаанд миний хувьд нэг зүйлд баяртай байгаа. Тэр нь асуудлууд нийтэд ил болсоор байсан явдал юм. Цаашдаа олон асуудлууд ил болсоор байх болно. Засгийн газар, Таван толгой, Оюу толгойтой холбоотой олон баримтууд байдаг юм билээ. Үүнийг УИХ-ын гишүүн болсныхоо дараа хараад харамсах сэтгэл төрсөн. Нийгэмд буруу ойлгогдож хэлмэгдэж яваа хүмүүс ч бий. Үүнийг нэг мөр тайлбарлаад явдаг жишиг рүү нийгэм ороосой. Ингэхдээ нам харгалзахгүйгээр ийм жишгээр яваасай. Ганцаараа ч юм уу, эсвэл тавуулаа ч юм уу, дөчүүлээ нийлээд  энэ асуудал явахгүй байх нөхцөл байдал байсан юм шүү. Үүнийг та бүхэн минь харж ойлгосон байх. Тиймээс арга буюу хууль санаачилсан.

-УИХ-ын дараагийн дарга хэн болох вэ?

-Яг өнөөдрийн байдлаар энэ, тэр хүнийг болгоно болгохгүй гэсэн нэг ч уулзалтад би ороогүй. Дүрмийнхээ дагуу МАН-ын Удирдах зөвлөл хуралдах ёстой. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Хэрвээ шаардлагатай гэвэл МАН-ын Бага хурал хуралдаж магадгүй. Гэхдээ хуульд ийм заалт байхгүй. Миний хувьд нийгмийнхээ хүлээлтэд тохирох хүнийг гаргаж тавиасай. Тэгэхгүй бол дахиад хуйвалдана гэдэг ч юм уу, “энэ маань ийм албан тушаал аваагүй үлдсэн юм хөөрхий”, “энэ хүнийг гаргахгүй бол балрах гээд байна” гэдэг ч юм уу хөшигний ар дахь байдлаар битгий хандаасай. Хэн нийгмийн хүлээж байгаа асуудал дээр нэг жилийн дотор хурдтай ажиллаж чадах вэ гэдэг тэр хүнээ л гаргаж тавих хэрэгтэй.

-Таны хувьд хэнийг болоосой гэж бодож байна?

-Нөхөдтэйгөө зөвлөлдсөний дараа нэрээ хэлэх ёстой. Юутай ч нийгмийнхээ хандлагыг ойлгодог хүн байгаасай гэж бодож байна. Хоёрдугаарт, олон сонгогдсон хүн байгаасай гэсэн бодолтой байгаа. Энэ суудал том өндөр босготой байх ёстой шүү дээ.

-Таны нэр дараагийн дарга болох хүмүүсийн нэрсийн дунд яваа шүү дээ?

-Миний хувьд албан тушаалын төлөө явсан зүйлгүй. УИХ-ын гишүүнээр сонгогдоод албан тушаалын хойноос шунан дурладаг байж болохгүй гэж би хувьдаа боддог. Төрийн сайд ч гэсэн яг үнэндээ өндөр босго. Нөгөө талаараа сайд л биш бол УИХ-ын гишүүний ажил ажил биш гэж боддог ах нар маань болиосой. Хууль тогтоох, төлөөлөх эрхэм үүргээ хийсэн шиг хийдэг байгаасай.

Байшингийнхаа суурийг буруу тавьсан. Жишээлбэл, Ж.Эрдэнэбат гэж залууг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ шууд Ерөнхий сайд болох хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин байгаагүй. Хэрэв Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын албан тушаалыг өгсөн бол намын даргын албан тушаалыг давхар улс төрийн эрх мэдэлтэй нь өгөх ёстой гэж боддог. Би өнөөдрийг хүртэл П.Сэргэлэн, Ганхүү, Өнөрболор, Анандбазар зэрэг хүмүүс ямар шалгуураар Монгол Улсын сайд хэмээх эрхэм хүндтэй албан тушаалд дэвшснийг ойлгоогүй. Улс төрд цаашид ийм зүйл байж болохгүй. Үүнээс болоод энэ асуудал үүссэн. Өнгөрсөн хугацаанд бид хоёрын хооронд олон маргаан болж байсан. Үүнийг манай намын хүмүүс мэднэ. Бид олон зүйл дээр зарчмын байр суурь зөрүүтэй байсан. Гэхдээ үүнээс болсон юм биш. Энэ дээр л алдсан гэж бодож байна. Шүүхэд өгсөн байна лээ. Шүүх дээр шаардлагатай зарим материалыг гаргана гэж бодож байна.

-Монголын зэс корпорациас таныг хариуцлагагүй мэдээлэл хийлээ гэж шүүмжилсэн.

-Монголын зэс корпораци өөрсдөө маш хариуцлагагүй үйлдэл хийсэн. Тэр материалыг бидэнд өгсний дараа нягталж үзэхэд үнэн байсан. Материал нь нотариатаар батлагдсан байсан. Бүртгэлийн газарт бүртгүүлэхээр ирсэн байна лээ. Би УБЕГ-ын даргаас тодруулга авсан. Нөхцөл байдал хүндрээд ирэхээр шүүхийн шатанд яваа асуудлууд хүндэрч, УИХ-ын тогтоол хэрэгжиж магадгүй гэсэн болгоомжлол байсан учраас П өөр дээрээ байгаа зуун хувийн нэрлэсэн хувьцааг Сингапур уруу шилжүүлэх үйлдэл хийсэн. Харин нэр дурдагдсан охин бол орчуулгын товчоонд ажилладаг туслах нь юм шиг байна лээ.

Иргэний хуулийн дагуу өөртэйгөө хэлцэл хийж болохгүй тул ийм арга хэрэглэсэн. Нөгөө талаар 400 орчим сая ам.доллараар нэрлэгдсэн ордыг буулгаж 40 орчим сая доллар болгосон байгаа юм. Хэрэв бүртгэгдсэн бол 40 сая америк ам.доллараар стратегийн ордыг аль нэг улсад худалдах эрх зүйн орчин бүрдэх нөхцөл үүссэн. Монгол Улсын хуулийн дагуу шийдэгдэх боломжгүй болно. Монголд бэлэн мөнгөний урсгал гэхээр Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт гээд гурван орд түүний дагуу байх стратегийн ордууд байна. Энэ чинь зөвхөн Эрдэнэтийн 49 хувь биш. Энэ нэгдсэн багцад Монголросцеветмит тэр чигтээ, Хөтөлийн цемент, Багануур хувьцаат компани багтаж байгаа. Үүнийгээ улс төр руу оруулж, лоббидох замаар асуудлыг шийдэж байгааг МАНАН гэж нэрлээд байгаа юм.

-МАНАН-г задлахад хэр хугацаа шаардагдана гэж бодож байна вэ?

-Тийм амар шийдэгдэхгүй ээ. Илэрхий харагдаж байна. Би аргаа бараад киноны дүрслэлээр тугалган цэрэг шиг гэж хэлсэн. Магадгүй гуравдагч хүчин болоод гараад ирж магадгүй. Магадгүй манай нам ялагдаад бид буруутан болох байх. АН эдгээр хүмүүстэй нийлж санхүүжилт босгоод төрийн эрх мэдллийг эргүүлж авч магадгүй. Олон эрсдэл бий. Үүнийг хянаж, олон нийтийн хяналттай явж чадвал Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй. Түүнээс биш ялж чадна гэдэгтээ одоо ч эргэлзэж байна. Ярихгүй бол болохгүй юм байна гээд аргаа бараад явж байна. Өмнө нь би хэлж байсан.  Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр бол энэ бүлэглэлийн хажууд жижигхэн утсан хүүхэлдэй гэж. Бид улс төрчдийг л хараад байдаг. Гэтэл тэдний цаана байгаа энэ том систем, пирамид одоо ч ажилласаар байна. Одоо ч бүх зүйлийг анализ хийж байна. Сая эд нар гэнэдчихсэн. Нэг тал уруугаа саваад дотроо байгаа хяналтаа алдчихсан. Одоо бол улам илүү нягтарч, улам илүү хэрцгийгээр төлөвлөж байгаа. Монголын ард түмний заяа түшнэ гэдэг шиг залуу хүний өөдрөг сэтгэлээр төсөөлж байгаагаас биш тэр хүмүүстэй тэмцэх санхүү болон хууль хяналтын байгууллагын нөлөөлөл байхгүй. Хамгийн багадаа арваад жилийн том тэмцэл болох байх.

-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-С.Эрдэнэ дарга хамгийн түрүүнд өөрөө татагдах байлгүй дээ. М.Энхболд даргатай холбоотой асуудал гарахаар л манай С.Эрдэнэ уурладаг юм. Бодвол олон асуудал нь ухагдах гээд байгаа юм байлгүй.

-Гэр суултын зөвшөөрлөө хэд хоногоор авсан бэ. Та бүхэн суулт хийж байгаа газрыг хувийн компани авсан талаар мөн мэдээлж байсан?

-14 хоногоор авсан. Бид зөвшөөрлөө нийслэлээс авлаа гэж бодтол хувийн компани эзэмшдэг болохыг жагсагчид хэлсэн. Автомашины зогсоол чөлөөлж өг гээд яриад байна гэсэн. Гэтэл энэ газрыг Солонгосын хөрөнгө оруулалттай компани авсан юм билээ. Нийслэлээс асуухад “Харин тийм ээ” гэж байна лээ. Төрийн ордныг тойруулаад л хувийн компаниуд газрыг нь авчихсан байна. Төрийн үе үеийн нам, албан тушаалтнуудын шууд болон шууд бус нөлөөлөл байна. УИХ-д орж ирээд компани төлөөлөөд байна. Тэр нь орж ирэнгүүт маш ойлгомжтой харагддаг юм билээ. УИХ-д орж ирээд л МАНАН гэж юу юм, том компаниуд хууль хяналтын байгууллагад нөлөөлдөг нь үнэн юм уу гээд эргэлздэг. Хувьцааг нь харахад л ойлгомжтой. Сонгогдсон юм бол олон нийтийг төлөөлөөч ээ, эсвэл бизнесээ хийгээд зайл гэж хэлмээр санагддаг.

Сүхбаатарын талбайн жагсагчид байгаа энэ газрыг цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт банк авчихсан байна. Би буруу бодж магадгүй. Надад бухимдалтай байна. Төрийн ордны өөдөөс харсан өндөр байшин босгохоор зураг нь хүртэл гарчихсан байна лээ. Гэтэл үүнийг яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ. Энгийн нэг залуугийн нэр дээр захирамж нь гарчихсан. Ард нь хариуцлага хүлээх хүн байхгүй. Ил далд нөлөөлөл гэж энэ.

Манайхаас өөр улсад төв талбайг нь хувийн компани авчихсан байвал захирамж гаргасан хүн нь 24 цагийн дотор захирамж гаргасан хүн нь баривчлагдах байх. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсад энэ бүлэглэл уруу халдаж байгаа хууль хяналтын байгууллага гэж алга. Бидэнд байгаа мэдээллээр дан энэ байгууллагуудын гар хөлөөр дамжиж томилогдсон хүмүүс байгаад тэднийгээ хамгаалж байна. Бид энийг л яриад байгаа юм. Хувийн өмчид халдаад байгаа юм биш, хулгайн өмч. Ямар нэг байдлаар баялаг бүтээгчдийн эрхэнд халдаж байгаа зүйл байхгүй. Харин ч баялаг бүтээх, бизнесийн чөлөөт орчны цэвэр өрсөлдөөнийг бий болгохын төлөө явж байгаа. Хувийн хэвшлийнхэн ч үүнийг ойлгож байгаа юм билээ.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (103.9.90.53)
    М.Энхболдыг огцруулчихвал маргааш нь л бүх юм сайхан болно, МАНАН задрана гэж орилоод байсан та нар одоо юу вэ? Үгнээсээ ингэж буцаж 10 жил болно ч гэх шиг. Ингэж улс төрийн шоу хийх ээ болимоор юм.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.230.238)
    өөр дуугарч байгаа хүн алга байна шүү дээ
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • зөв зүйлд яадаг юм (103.111.68.3)
    МАШ ОЙЛГОМЖТОЙ ЯРИЛАА ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ БОЛ МЭДРЭЛИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЭЭРЭЙ. ОЙЛГОСОН МӨРТЛӨӨ МАНАН-Г ӨМГӨӨЛЖ ЯРЬЖ БАЙГАА БОЛ ТАНД МОНГОЛ ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛ АЛГА
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • Чам шиг өчигдөр ярьсан зүйл өнөөдөр мартаад шал өөр юм ярьдаг толгойгоо угаалгасан мал биш иймэрхүү хүмүүс яаг чам шиг бөгс долоодог эсвэл өөрийн гэсэн бодолгүй тэнэгүүдийг ашиглаад хаядаг юм
      2019 оны 01 сарын 31
  • Зочин (66.76.212.74)
    Энэ хүний ярьсан зүйлээс юу ч ойлгосонгүй хоёр сарын өмнө өөр утга агуулгатай зүйл ярьж байсан биз дээ тэгээд хэнтэй юуны төлөө тэмцээд их хурлын ажлыг зогсоосон юм бэ? Энэ яаг гадаадын төлөөлөл
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.76.212.74)
    Ямар олон ааштай нөхөр вэ? Энхболдтой тэмцээгүй гэнэ үү одоо л ар бодож байгаа юм уу? Жинхэнэ манж хятад зан гэдэг чинь харин энэ нөхөрт байна даа
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Сонгогч (66.181.183.145)
    Ажлаа хийхгүй байнаа гэдэг нь сонгогчдоо төлөөлөхгүы, сонгогчдынхоо эрхийг зөрчиж байна гэсэн үг, ҮХЦ-д өргөдөл гаргаад эргүүлэн татах боломж байна уу, Тухайлбал Наранхүү хууль хэлэлцэх хуралд нэг ч суугаагүй гэх юм билээ, Тэгэхээр тойогийнх нь сонгогчидын дуу хоолой УИХ-д хүрэхгүй байна гэсэн үг үү?
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • tserendulam (202.9.42.83)
    tushee bolson l yum bol ard tumnii duu hooloi boloh yostoi chi zub helj bna.oyun-erdenee
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (202.21.99.46)
    С.Эрдэнэ М.Энхболдыг өмөөрдөг үнэн дээ. Шударга залуу харагдаад бна. Тэмц тэмц бас дахин тэмц өөр хэн тэмцэх юм. Амжилт хүсье. Харин бусад но -той хүмүүс хүрээлээд бна. Боломжтой үедээ тэдгээр хүмүүсээс ангижирах хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Мөнхжаргал (202.9.43.188)
    Дэмжиж байна аа. Амжилт хүсье. Намууд зөв хүнээ нэр дэвшүүлэх хэрэгтэй юм даа.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Эх хүн нэг зангаараа байвал зүгээр (202.9.43.136)
    Чамд сануулахад босгосон шударга ёсны хүлээсэнд өөрөө боогдож унав даа. МАН-н байрыг галдан шатаасан Ц.Батзандан Манангийн засаглалын үед голомт богд гэсэн 2 банкны эзэн болж сүхбаатарын талбай хүүхдийн паркын баруун 4 замын үнэтэй газрын хувьдаа авч тасралтгүй 20 жил уих зг-н гишүүнээр албан тушаал хашсан монголын тэргүүн баяны нэг Л.Болдоос өөр нийлэх залуу олдсонгүй гэж үү. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Энхболд дарга гэж чи бялдуучлан гүйж явсан худлаа юм уу.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зөв юм ярьж байна (202.126.89.234)
    А
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Zochin (150.129.140.71)
    Chi uuruu uls turuus zail . Turiin ajil yawuul
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (59.153.113.81)
    Талбайн урдах тэр хэсгийг Х.Батулгатай холбоотой компани эзэмшдэг байхаа. Тэр хэсгийг авах гээд янз бүрийн төсөл бариад л төлөөний хүмүүс нь явдаг байсан
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.26.170)
    Би Энхболдтой ерөөсөө тэмцээгүй харин дэмжиж байсан гэнэ үү
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (64.119.22.187)
    zuv demjij b/a.mongol uls aziin bar bolohod ourhon b/a.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Unen (103.26.193.16)
    Asa zirk Dagvadorj ter gazriig avsan yum shu. Muu p....
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.43.96)
    том компаны эрх мэдэлтэн баячууд хэзээч ард түмний төлөөлөгч гишүүн болж чадахгүй зөвхөн компаны эрх ашигт үйлчилнэ сонгуулиар ийм хүмүүсийг нэр дэвшүүлсэн намыг татан буулгаж байх хэрэгтэй
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Zuv (122.201.31.117)
    Demjij bn
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Zochin (202.9.43.98)
    5 alban tushaal avah geed uimuulj guij bsan nuhduud bna
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (150.129.142.37)
    МАНАН ,гэхээр ,зориуд ,хэдэн ,нам ,нэгдэж ,засаг,байгуулсаныг зориудаар ,ярьдаг. Үгүйлдээ, Хэдхэн баян ,гэр ,бүлийн баяжмхийн ,төлөө ,зорилго , нэгтэй ажиллаж ,амьдарч ,байгаа ,хүмүүс,,гэж ,ойлголоо. Ми.Энхболд ,гал ,хамгаалагч ,л байсан,байна.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (203.217.138.2)
    өөрөө болчих санаатай шоудаж өгч байна даа
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.177.252)
    10 р анги төгссөн ч юмуу үгүй ч юмуу ямарч боловсролгүй өөрийгөө найруулагч гэх ах Баатарын чинь тавилттай жүжгийг ард түмэн үзэж байна. Нэр дэвшүүлвэл алаад өгнө гээд залуусын хэлдгээр бөгсийг нь долоож явсан даргынхаа нүдрүү нь хуруугаа хийчих гээд чичилж байсан чинь чиний үнэн төрх. Одоо Тулга, Сүх 2 ийнхоо алиных нь нүдийг чичлэхээр ээлжит жүжгээ тавихаар гүйх гэж байна
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • иргэн (150.129.142.104)
    Зүгээр л пастор оо хийгээд явж байхгүй дээ. Баахан амьтан үймүүлээд, дээрдсэн юм юу ч алга. Номлогчийн аманд л монголчууд минь орчихлоо доо.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • иргэн (150.129.142.104)
    Зүгээр л яармагийн дэнжээ хямд төсөр, боломжийн орон сууцаар дүүргээд, гэр хорооллын айл өрхүүдээ оруулаач, энэ асуудлыг захиргааны арга хэрэгслээр шийдээч. Гадаад яамны нэр дээрх 8 га газарт тансаг зэрэглэлийн орон сууц барьж м2 -ыг нь 3500000 гаар зарах гэж байгаа, үүнд яамны ажилтан нарт 12 орон сууц өгнө гэж тохирсон, үүний ард Ерөнхийлөгч таныг байгаа гэж сонссон. Энэ үнэн үү???? Эсвэл таны нэрийг барьсан хүмүүс наагуур чинь бизнес хийгээд байна уу?? Анхааралдаа аваач. Ийм байж агаарын бохирдол бууруулахгүй ээ, Ерөнхийлөгч өө. Яармагийн дэнжээ бүгдийг нь буцааж төр аваач ээ, одоо га нь 1 сая доллар гээд байх юм, юу гэсэн үг вэ??? Хэн бүтээсэн хэнээс авсан ямар баялаг болохоороо ингэж байнааа. Бүх газар олголтыг хүчингүй болгоод төрийн бодлогоор орон сууц барьж, барьсан үнээрээ борлуулбал утаа байхгүй болно ш дээ.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • иргэн
      Энэ зөв санал байна шүү. Анхаарах хэрэгтэй.
      2019 оны 01 сарын 30
  • Ondor nastan (139.5.219.213)
    Ta nar oorsdoo temtseech. Tuhalchaad bitgii temtssen negniig buruutga. Omoorch bna.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (199.249.230.69)
    Бас нэг хүзүүгүй хулгайч гарч ирж бна даа...
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    zorigtoi temcel utnyylj baigaa hyniig demjih heregtei!! ungursun jilyyded erdene enhbolgtonguudad huurtaad uls oron ard irged odoo yamar hecyy baidald orsnoo medeh heregtei
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (176.198.181.242)
    Худал үгийг 1000-н удаа ярихад үнэн болдог гэдгийг харуулсан лаларын баньд. Жонхуугийн бөгс бөлдөг долоогч Оюунаа гэж.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • mongol (150.129.140.236)
    Bi ene zaluugiin yarisantai sanal neg bn mongoliin turiig odoo l tseverleh heregtei ugui bol ene oron ene ard tumen oligtoi hugjihgui etsest ni heden tom ulsiin togloom bolood duusana medeej temtsel amargui bh bolno gehdee bid demjih bolno
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Оюун-Эрдэнээ чиний сум байгаа онохгүй байгаа талаар олон хүн сошиалаар чамд хэлсэн дээ. Чи бол жинхэнэ үнэний төлөө тэмцээгүй зөвхөн өөрийн нэр хүндийн төлөө байсан гэдэг одооны үгнээс чинь харагдлаа. Одоо ингээд шантарч байвал чи худлаа гэдэг тодорхой, өөрийн санаагаар биш өрөөлийн заавраар хөдөлсөн байна.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Dirj
      Hutsdag gulug be
      2019 оны 01 сарын 30
  • Зочин (66.181.166.36)
    sejgiin bandi
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    zov sain zaluu
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Иргэн (103.9.90.53)
    Оюун-Эрдэнэ ээ юуны өмнө талбайн өмнөх газраа авая аа. Та манлайлах уу.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • ДЭМЖИЖ БАЙНА.
      ГАЗАР ОЛГОСОН БУРУУ ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛУУЛ.
      2019 оны 01 сарын 30
  • Алдагийн байна (203.91.116.154)
    Сайхан гар Энхболд огцорвол МАНАН сарнина гээд л байсан. Одоо болохоор МАНАН -гийн дэргэд Энхболд юу ч биш гэнээ. Ард түмнээ гэнэн мартамхай гэж бодоод байгаа юм байх даа
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (202.131.250.130)
    ene oyunerdene gej yu ch medehgui ongiroo hooson tolgoi bha
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 6 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 44 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК