Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Шинэ цагийн улстөрч гэдэг давуу тал Г.Занданшатарт бий

2019-2-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

 

Хурлын үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал,

Related image

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нэр дэвшиж байгаа журмын нөхөрт баяр хүргэе. Мөн өмнөх УИХ-ын дарга М.Энхболдод нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж чадсан гэж боддог. Намын шинэ дарга дотоод талцал хуваагдал, эвдрэлийг арилгахад бодитой анхаарч, зөвшилцөлд хүргэхийн төлөө ажиллаасай гэж хүсье. Энэ талаар санаачлагч, манлайлагч байгаасай. УИХ-ын дарга болсны дараа төрийн ажил бүү гацаасай. Энэ талаар юу хийх талаар хариулт өгөөч. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Төрийн гурван өндөрлөг нь хуваагддаг талцдаг, ард түмэн нь дагаж хуваагддаг байдлыг хэрхэн засах вэ. Мөн Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болсон. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлж ажиллах вэ. Талцал хуваагдлыг хэрхэн яаж өөрчлөх вэ. Ард түмэн улстөржилтөөс залхаж байна” гэв.

 

Related image

Ж.Батзандан гишүүн “Монголын парламент хоёр сар гацаж байж шинэ даргын асуудлыг хэлэлцэж байна. Миний хувьд хамгийн түрүүнд Ц.Нямдоржийг дараа нь Т.Аюурсайханыг оруулж ирэх болов уу гэтэл эрх баригч нар дэмжээгүй бололтой. Шинэ цагийн улс төрч гэдэг давуу тал Г.Занданшатарт бий. Нэг сул тал бий Г.Занданшатарт. МАНАН-гийн бүлэглэлийн Ж.Бадамжунай, Б.Хурцтай ойр доо. Миний найз аа, энэ дутагдлаа засаарай гэж захия. Монголын дарга нар томилогдсоныхоо дараа ард түмэнтэйгээ биш авлигач хахуульчидтай нийлдэг буруу тал бий. Монгол Улсын хувьд одоо эгзэгтэй, чухал цаг үед байна. Монголын түүхэнд сайн УИХ-ын дарга байгаасай гэж хүсч байна. Өчигдөр Ерөнхий сайдтай уулзсан. Г.Занданшатарыгаа дэмжээд өгөөрэй гэж гуйж байна лээ. Хийвэл чаддаг залуу байгаа юм гэж байна лээ. Тиймээс би дэмжинэ. Зоригтой ажиллаарай гэж хүсч байна. Томилогдонгуутаа хууль, шүүхийн байгууллагад өөрчлөлт хийж, дарга нарыг нь солиорой. Амжилт хүсье” гэлээ.

 

Image result for гишүүн гарамжавУИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Монгол Улсын хууль эрхзүйн орчин доголдож байна. Энэ талаар ямар бодит ажил хийх вэ. Та ЗГХЭГ-ын дарга байхдаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах талаар сайн ажилласан. Иргэдийн амьдралыг сайжруулах, эдийн засгийг өргөх талаар та ямар хичээл зүтгэл гаргах вэ. Ажлын байрны тоо нэмэгдэх ёстой. Ажиллах боловсон хүчнээ гадаадад алдаж байна. Үүнтэй холбоотойгоор аж үйлдвэржилтийн бодлогоо хэрхэн дэмжих вэ”

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Зах зээлийн эдийн засгийн үед хувийн хэвшлийнхэнд илүү боломж олгох ёстой гэж бодож явдаг”

 

Image result for гишүүн болдУИХ-ын гишүүн Л.Болд “Хуйвалдаан яваад байна. Сая чуулганы өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан чуулганы цагийг бүтэн цаг хумсаллаа. Ингэж болохгүй. Бид энд цаг хүлээж байхад ингэж зориуд гацааж болохгүй ээ. Үүний цаана хуйвалдаан бий. Намрын чуулганыг хааж ээлжит бус чуулганыг явуулааргүй болох гээд байна. Үндсэн хууль зөрчинө шүү Г.Занданшатар дарга аа. Бидний гацсан өдрүүдийг чуулсан гэж үзээд чуулганыг хаах гэж байна. Танай нам, бүлэг дээр хэн болох вэ гээд таавар явсан. Танайд бололцоотой нэр дэвшигч байсан. Юу хийхийг чинь ард түмэн хэлээд өгчихсөн. Өнөөдөр бид баялагтаа эзэн байна гэж хэлсэн. Таныг Салхит, Асгатын ордуудыг төр, ард түмний мэдэлд байх уу гэдэгт зоригтой алхам хийсэн тул ард түмэн дэмжсэн. 1072 хувьцааны ногдол ашгийг олгох талаар шийдвэр гаргасанд дэмжсэн. Энэ хоёр асуудлыг гурав, дөрвөн УИХ дамжаад шийдэлд хүрээгүй. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

 

Image result for гишүүн занданшатарЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд Газрын баялгаа зөв оновчтой ашигладаг, тэр нь ард түмэнд өгөөжтэй байх зарчмыг үргэлжлүүлэн ажиллахын тулд би хичээж ажиллаж байна. Уул уурхайн салбар ил тод байх ёстой. Ийм их баялагтай орны ард иргэд яагаад утаатай, түгжрэлтэй байна вэ. Энэ нь уул уурхайн салбар ил тод биш байсантай холбоотой. Бид хууль ёсны дагуу ажиллаж байгаа төсөл хөтөлбөрийг дэмжих ёстой. Хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг УИХ, Засгийн газар нь анхаарч баялагийн тэгш хуваарилалт дээр анхаарах ёстой. Гэтэл энэ бодлого алдагдсан болохоор л эрдэс баялагийн салбарт ийм асуудал үүссэн. Стратегийн ордуудыг төрийн мэдэлд авч, баялгийн хуваарилалтыг тэгш болгох ёстой. Тиймээс цаашид уул уурхайн салбар төдийгүй бизнесийн салбарт хууль ёсны дагуу ажиллагааг дэмжинэ.

 

Чуулган үргэлжилж байна.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ойн инженер Болд (182.160.39.91)
    Хурц жунай хоёртой хамтраад яваад өгөх зориг байхгүй дэндүү их маргаан дундаас гарчихаад аз туршихгүй Харин тэдэнд оногдуулах хариуцлагыг зөөллөх арга сэдэж магадгүй Хамгийн их айдастай Зоригийн хэрэг мандахгүй байлгах бүхий л арга саам явагдахад шииргэнээд байж болохгүй шүү
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.126.88.55)
    Хурцын найд, Жунайн дүү юм биз дээ. Ойлгомжтой.
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 6 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 44 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК