Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр бус гурван гишүүн чөлөөлөгдөх ёстой юм биш гэж үү, Ерөнхийлөгч өө

2019-3-04
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг томилох эрхийг хуулиар эдэлдэг. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон шүүгчийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхийлөгч эдэлдэг гэсэн үг.

Энэ ч үүднээс өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Зандраа, П.Батсайхан нарыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэн чөлөөлөх зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан юм.

Тэгвэл насаар ялгаваралд өртсөн дээрх хоёр гишүүн нь яг үнэндээ тэтгэврийн насанд хүрээгүй байжээ. Өөрөөр хэлбэл, тэд он гарснаар нэг нас нэмсэн ч гэлээ төрсөн өдөр нь тохиож албан ёсоор нэг нас нэмээгүй байсан үг юм. Хэрэвзээ, он гарангуут нь нэг нас нэмсэнд тооцож буй юм бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хоёр биш харин ч гурван гишүүн суудлаа чөлөөлж өгөх учиртай аж. Тодруулбал, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж нь он гарсаар мөн л тэтгэвэрийн насандаа хүрсэн. Түүнчлэн тэрбээр ШЕЗ-ийн гишүүн байх хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсээр байна.

Н.Лүндэндорж даргын сонгогдсон хуулийн хугацаа дуусаагүй учир ажлаа үргэлжлүүлэх эрхтэй гэж байгаа бол О.Зандраа, П.Батсайхан хоёр ч гэсэн ийм эрхтэй баймаар. Учир нь тэднийг 2016 оны тавдугаар сарын 25-нд томилсон гэхээр ирэх тавдугаар сард хугацаа нь дуусах ёстой байсан гэсэн үг. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.3-т “Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нь орон тооны байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа гурван жил байна” хэмээн зааснаас үзвэл дээрх хоёр гишүүний хугацаа энэ оны тавдугаар сард дуусгавар болох байжээ. Эндээс үзвэл, төрийн тэргүүн дээрх хоёр гишүүнийг хууль бусаар чөлөөлсөн болж таарах нь.

Шүүгчид шүүх танхимд аавын хүү, ээжийн охиныг алагчилалгүй хуулийн дор үнэн, худлыг дэнслэх учиртай. Тэгсэн атлаа өөрсдийн гал тогоондоо дарга, цэргээрээ хуваагдаж тоглодог болох нь эндээс харагдав. Хамгийн харамсалтай нь энэ тоглоомын галыг төрийн тэргүүн өрдөж суух нь юуны учир вэ.

Ерөнхийлөгч дээрх хоёр гишүүнийг чөлөөлөх зарлиг гаргаснаас гурав хоногийн дараа буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 18-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэднийг өмнө нь ажиллаж байсан шүүгчийн албанд нь буцаан томилуулахаар нэр дэвшүүлжээ. Тодруулбал, Л.Зандраа гишүүнийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчээр, П.Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах эрхийг нь сэргээхийг Ерөнхийлөгчид санал болгосон юм. Гэтэл энэ саналыг Ерөнхийлөгч ёсчлоогүй хэрнээ Э.Батбаярыг оронд томилсон байдаг.

Нөгөөтэйгүүр, шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт төрийн тэргүүн зарлиг гардуулах арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болсон юм. Энэ үеэр нийт 41 шүүгч зарлиг гардуулсан боловч Л.Зандраа, П.Батсайхан нарын нэрс дурдагдсангүй.

Тэтгэврийн насанд хүрсэн гэдгээр “шалтаглаж”, хууль бус шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасан атлаа ямар учраас тэднийг хуучин ажилд нь нэхэн томилолгүй “гороож” буй нь бас л таавар хэвээр үлдлээ.

Эндээс үзвэл, Ерөнхийлөгч хүсвэл хуулийн хугацаа дуусаагүй байсан ч гишүүд нь хусагдах үүрэгтэй юм байна. Харин тэдэнтэй адил шалтгаантэй дарга бол ажлаа үргэжлүүлэх бүрэн эрхтэй болж таалах нь. Ийм муу жишгийг Ерөнхийлөгч бий болгочихлоо. Ингэж болно гэж үү. Үнэн, худлын дэнсийг дэнсэлдэг шүүгчид маань өөрсдөө шударга ёсыг эрхэмлэж байж, нийгэм цэвэрлэгдэх учиртай. Гэтэл энэ эрхэм ёсонд Ерөнхийлөгч шууд халдаж, шүүх байгууллагыг үндсээр нь ганхуулах нь ямар учиртай юм бэ.

Хэрвээ шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх замаар шүүгчийг чөлөөлж байгаа юм бол ШЕЗ-өөс хоёр биш харин ч гурван гишүүн чөлөөлөгдөх бус уу.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (202.9.42.11)
    Цэвэрлэгээч бай юу ч бай төрийн тэргүүнээс эхлээд бүгд л хуулийг мөрдөж хуулинд захирагдаж ажиллах нь олон түмэнд үлгэр дуурайлал, хуулийг мөрддөг ёс заншил хэрэгжихийн баталгаа болмоор юм.
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (66.181.178.44)
    Цэвэрлэгээ ,эхэлж ,байгаа ,гэж ,харагдаж ,байна.
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • санаа (122.201.23.84)
    Айлын сайхан охиныг машинаараа дайрч алсан Лүндэндоржийг зайлуулж, шоронд суулгах хэрэгтэй. Муу үхэж далд орж байвал таарсан Лүндэндорж, ичихгүй юмаа
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.25.5)
    Лүндэндоржийг зайлуулж чадахгүй ерөнхийлөгч хир хүчтэй вэ?
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.22.56)
    олон жил ажилласан нөхөд ямар нэгэн юманд орооцолдоогүй дээрээ явсан нь дээр дээ дээрээс чинь тэнгэр эвээгээд байхад шунаж байж хэрэгт орохын нэмэр өндөр тэтгэвэртэй хэд насална гэж зүтгээд байгаа юм бэ шунал чинь ихэдвэл...
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Gungaa (122.201.24.49)
    Odoo dakhiad nemeed ter 3 g ni choloolood ogoo tegbel bur amar bno shuu dee
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • zochin (185.39.141.202)
    huysaaa mi giin bugs doloogchid bitgii hel amaa gozolzuulaad bugsnii nvh haigaad bai
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • zochin (185.39.141.202)
    huysaaa mi giin bugs doloogchid bitgii hel amaa gozolzuulaad bugsnii nvh haigaad bai
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • АН-н ахмад Л.Болд (182.160.32.178)
    учир нь ерөнхийлөгчид биш лүндэндоржид байгаа хэрэг
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    14 цаг 42 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    14 цаг 50 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 7 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    20 цаг 57 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК